COLOREX C.Perfringens: Хүнс усны дээжүүдэд Clostridium perfringens төрөл зүйлийг илрүүлж, дүйн тодорхойлно. Бэлтгэх арга: 10 00мл-ийн ариун колбонд 10 00мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж дээр нь нарийвчлал сайтай электрон жин дээр жигнэн авсан 50.9 гр CHROMagar C. Perfringens base–ийн нунтаг тэжээлийн орчинг хийж сайтар хутган холилдуулна. Дараа нь 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж хайлсан эсэхийг шалган бүрэн гүйцэт хайлсны дараа 121 0 С-т 15мин автоклавдаж ариутгана. Ариутгалаас гарсан тэжээлт орчныг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20мин хийж жигд хөргөнө. Хөрсөн хэмийг шалган 10 мл CHROMagar C.Perfrongens S1, S2 нэмэлтийг хийж сайтар хутган холилдуулна. CHROMagar C.Perfringens S 1 нэмэлтийг бэлтгэх : Хуурай нунтаг 2гр нэмэлт дээр 20 мл ариутгасан ус нэмж сайтар хутгаж найруулна. CHROMagar C. Perfringens S2 нэмэлт...