COLOREX Staphylococcus: Энэ нь Staphylococcus-ийн төрөл зүйлийг ялгаж, дүйн тодорхойлох өвөрмөц
чанартай сонгомол тэжээлийн орчин юм.
Бэлтгэх
арга: 1000мл-ийн ариун
колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж дээр нь нарийвчлал сайтай электрон
жин дээр жигнэн авсан 87.4гр CHROMagar Staphylococcus –ийн нунтаг тэжээлийн
орчинг хийж 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих
маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн
эргэлдүүлж хайлсан эсэхийг шалган бүрэн гүйцэт хайлсны дараа 1100С-т
5мин автоклавдаж ариутгана. Ариутгалаас гарсан тэжээлт орчныг 45-50°C-ийн хэмтэй
усан баннд 20 мин хийж жигд хөргөнө.
Савлах:
Биоаюулгүйн кабинетанд 45-500С
хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20
мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн
пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа
савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй орчинд (тасалгааны хэмд) 18-24цаг тавьж
агарыг царцаана.
Хадгалах:
Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай
газар хадгална. Бэлтгэсэн тэжээлийн орчныг тасалгааны температурт 1 өдрөөс илүү
хугацаанд байлгаж болохгүй. Петрийн аягатай тэжээлийн орчныг 1 сараас багагүй
хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-80С-т хадгалан хэрэглэж болно.
Суулгац
хийх: Хэрвээ бэлтгэсэн
тэжээлийн орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө
өрөөний хэмд 30мин орчим байлгасны дараа Биоаюулгүйн боксонд дээж болон сорьцыг
тарьж +370С-ийн инкубаторт 18-24цаг өсгөвөрлөн үр дүнг уншина.
Үр
дүнг унших:
S.aureus ягаан, үзмэн ягаан
S.epidermidis өнгөгүйгээс
бүдэг ягаавтар
Бусад Staphylococcus гүн цэнхэр
Грам сөрөг дарангуйлагдана
Устгал:
Хэрэглэсэн орчныг 1210С-т
20минут автоклавдана.
Зөвхөн лабораторийн нөхцөлд ашиглана. Энэхүү
бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан
ашиглана.
Comments
Post a Comment