Skip to main content

COLOREX Orientation


CHROMagarTM Orientation 


Тэжээлт орчны ач холбогдол
Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм.

Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ.

Бүтээгдэхүүн         =
Суурь
Нийт гр/л
33.0 гр/л
Найрлага гр/л
Aгар 15.0
Пептон болон дрожжийн экстракт 17.0
Хромоген холимог 1.0
Төрөл
Нунтаг хэлбэрээр
Хадгалалт
15-30 °C


Тэжээлт орчны pH
7.0 +/- 0.2


Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
Холимогийг бэлтгэх
·         33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана.
·         Агарыг өтгөртөл нь сайн хутгана.
Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ.
·         100 °C хүртэл зөөлөн эргэлдүүлэн холих маягаар халааж, буцалгана.
Зөвлөгөө 2: 100 °C-т халаах шат, бичил долгионы халаах зууханд буцалгаж болно. Буцалсны дараа зуухнаас авч зөөлөн эргэлдүүлэн агарыг бүрэн, жигд хайлж дуустал нь буцалгана (хөөсийг бууж арилах хүртэл).
·         121 °C- н хмэд 15 мин турш автоклавдана.


2-р шат
Аягалалт
·         45-50°C- ийн усан баннд хийж зөөлөн эргүүлэх юмуу хөдөлгөж хөргөнө.
·         Ариутгасан петрийн аяганд аягалана.
·         Царцааж хатаана.


Хадгалалт
·         Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
·         Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг хоёр сар хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд  хадгалан хэрэглэх боломжтой.
Суулгалт хийх
Баяжуулалтын шатыг зөв зохистой хийсний дараа холбогдох дээжийг шууд, бэлтгэсэн тэжээлт орчин дээр тарина.
Нийтлэг дээжүүд
Ж: шээс
***
Боломжит баяжуулалтын шат
Шууд тарилга эсвэл жигд тараалтын арга
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны температурт байлгана.
·         Бэлтгэсэн тэжээлт орчин дээр дээжийг тарих.
·         37 °C-н хэмд 18-24 цаг хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө.





Тайлбар

Нийтлэг колоний гадаад байдал
Грам (-)
→ хар ягаанаас улаавтар
Klebsiella, Enterobacter, Citrobacter, Serratia
→ метал хөх (+/- улаавтар хүрээтэй)
Proteus, Morganella, Providencia
→ бор хүрээтэй
Proteus vulgaris
→ бор хүрээтэй хөх
Pseudomonas
→ хагас тунгалаг (+/- байгалийн цайвар шараас ногоон )
Acinetobacter
→ цайвар шар
Stenotrophomonas
→ өнгөгүй
Грам (+)
Enterococcus
→ хөх ногоон
S.aureus
→ алтлаг, тунгалаг бус, жижиг
S.epidermidis
→ цайвар шар, жижиг колони
S.saprophyticus
→ ягаан, тунгалаг бус, жижиг
Strep B
→ цайвар хөх
Хөгц мөөгөнцөр
Candida albicans
→ цайвар шар, жижиг колони



Гүйцэтгэл & Хязгаарлалт
·   E.coli- д мэдрэг чанар 99.3% (Merlino нар 1996).
·   Ихэнх Serratia plymutica ягаавтар өнгөөр ургана.
·   Эцсийн ялган дүйлт хийхийн тулд биохимийн эсвэл иммунологийн нэмэлт шинжилгээ хийх хэрэгтэй.
Колони
Санал болгож буй тестүүд
Боломжит ялган дүйлт
Улаан
Индол тест: E.coli- н индолын тестээр баталгаажуулна.
Индол (+) → E.coli
Бор хүрээтэй
TDA тест (FeCl3- тэй тест) нь Proteus-г баталгаажуулна.
(+) → Proteus vulgaris (төвдөө хөх колони), Morganella, Providenica.
(-) → Proteus mirabilis

Ногоон хөх, жижиг грам
PYR тест (серологийн эсвэл гемолизийн)
PYR (+) → Enterococcus
PYR (-) → Streptococcus B
Чанарын хяналтыг ашиглаж буй тэжээлт орчин болон тухайн газрын чанарын хяналтын дүрэм журам болон стандартын дагуу явуулна уу.
Бэлтгэсэн тэжээлт орчинг доорхи ATCC омгуудаар шалгаж, дүйн тодорхойлно.
Микроорганизм
Нийтлэг колоний гадаад байдал
E.faecalis ATCC® 29212
→ Метал хөх
E.coli ATCC® 25922
→ Улаавтар
S.aureus ATCC® 12600
→ Алтан шар
S.epidermidis ATCC® 12228
→ өнгөгүй

Анхааруулга
·      Бэлтгэсэн тэжээлт орчин дээр ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Бүтээгдэхүүний дуусах хугацаа хэтэрсэн болон ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      In vitro оношилгоонд  ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
·      Үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон бол үр дүнд нөлөөлөх магадлалтай.
·      Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай.
·      Тохиромжгүй хадгалалт бүтээгдэхүүний хадгалах хугацаанд нөлөөлөх магадлалтай.
·      Бүтээгдэхүүнийг ашигласны дараа савыг сайтар таглах, чийг багатай орчинд гэрэл нэвтрэхгүй, харанхуй хуурай газар хадгална.
·      Микробыг оновчтой дүйн тодорхойлох нь: Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.
Хог хаягдлын хяналт
Бүх бэлтгэсэн тэжээлт орчин болон бусад бохирдолтой материалуудыг хэрэглэсний дараагаар ариутгах эсвэл тухайн газрынхаа хууль тогтоомж болон дотоод журмын дагуу устгалд оруулах зайлшгүй шаардлагтай. Бэлтгэсэн тэжээлт орчинг 121°C- н хэмд хамгийн багадаа 20мин автоклавдаж халдваргүйжүүлнэ.
Лавлах
Манай вебсайтний <<Хэвлэлүүд>> Publications гэсэн хэсгээс бүтээгдэхүүнтэй холбоотой шинжлэх ухааны өгүүллүүдийг харж болно.












Comments

Popular posts from this blog

COLOREX Identification Listeria DRY

COLOREX Identification Listeria: Хөрс ус, хүнсний сорьцноос авсан шинжилгээний CHROMagar Listeria дээр ургасан колонуудаас L . monocytogenes -ийг илрүүлэх. Бэлтгэх арга : 500мл-ийн ариун колбонд 250мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж 12 .95 гр CHROMagar Identification Listeria –ийн нунтаг тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана.121 0 С-т 15мин автоклавдаж ариутгана. Хутгасны дараа үүссэн хөөсийг арилгахын тулд 5 мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа 100° C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа зөөлөн эргэлдүүлж бүрэн гүйцэт   хайлсан эсэхийг шалгана. Бүрэн хайлсан тэжээлийг 47-50° C -ын хэмтэй усан баннд 20мин хийж жигд хөргөнө. Биоаюулгүйн кабинетад хөрсөн тэжээл дээр 10 мл CHROMagar Identification Listeria S2 нэмэлтийг нэмж сайтар хутган холилдуулна. CHROMagar Identification Listeria S2 нэмэлтийг бэлтгэх: Биоаюулгүйн кабинетад хуурай нунтаг 1.63гр нэмэлт дээр 10мл ариутгасан ус хийж 30м...

COLOREX Staphylococcus DRY

COLOREX Staphylococcus: Энэ нь Staphylococcus -ийн төрөл зүйлийг ялгаж, дүйн тодорхойлох өвөрмөц чанартай сонгомол тэжээлийн орчин юм. Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж дээр нь нарийвчлал сайтай электрон жин дээр жигнэн авсан 87.4гр CHROMagar Staphylococcus –ийн нунтаг тэжээлийн орчинг хийж 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж хайлсан эсэхийг шалган бүрэн гүйцэт хайлсны дараа 110 0 С-т 5мин автоклавдаж ариутгана. Ариутгалаас гарсан тэжээлт орчныг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20 мин хийж жигд хөргөнө.   Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-50 0 С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй орчинд (тасалг...

COLOREX Candida DRY

COLOREX Candida: Энэ нь эмнэлзүйн ач холбогдол бүхий Candida мөөгөнцрийн гол төрөл, зүйлийг ялгаж дүйн тодорхойлох 99% мэдрэг ба өвөрмөц чанартай сонгомол тэжээлийн орчин юм. Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж 121 0 С-т 15мин автоклавдаж ариутгана. Ариутгасан усыг 45-50 0 С хэм хүртэл хөргөсний дараа 47.7гр CHROMagar Candida –ийн нунтаг тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана. Хутгасны дараа үүссэн хөөсийг арилгахын тулд 5мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж бүрэн гүйцэт хайлсан эсэхийг шалгана. Бүрэн хайлсан тэжээлийг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20 мин хийж жигд хөргөнө.   Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-50 0 С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000 мкл-ийн пипетик...