COLOREX
Candida: Энэ нь эмнэлзүйн ач холбогдол бүхий Candida мөөгөнцрийн гол төрөл, зүйлийг
ялгаж дүйн тодорхойлох 99% мэдрэг ба өвөрмөц чанартай сонгомол тэжээлийн орчин
юм.
Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус
хийж 1210С-т 15мин автоклавдаж ариутгана. Ариутгасан усыг 45-500С
хэм хүртэл хөргөсний дараа 47.7гр CHROMagar Candida –ийн нунтаг тэжээлийн
орчинг хийн сайтар зөөлөн хутгана. Хутгасны дараа үүссэн хөөсийг арилгахын тулд
5мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд
хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд
хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж бүрэн гүйцэт хайлсан эсэхийг шалгана. Бүрэн
хайлсан тэжээлийг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20 мин хийж жигд хөргөнө.
Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-500С хэмтэй бэлэн
болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм
хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000 мкл-ийн
пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа
савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй хуурай орчинд (тасалгааны хэмд) 18-24цаг
тавьж агарыг царцаана.
Хадгалах: Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
Бэлтгэсэн тэжээлийн орчныг тасалгааны температурт нэг өдрөөс илүү хугацаанд
байлгаж болохгүй. Петрийн аягатай тэжээлийн орчныг хоёр сараас багагүй
хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-80С-т хадгалан хэрэглэж
болно.
Суулгац хийх: Хэрвээ бэлтгэсэн тэжээлийн орчныг сэрүүн нөхцөлд хадгалж
байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө өрөөний хэмд 30мин орчим байлгасны дараа
Биоаюулгүйн боксонд дээж болон сорьцыг тарьж +370С-ийн инкубаторт 36-48цаг
өсгөвөрлөн үр дүнг уншина.
Үр дүнг унших:
Candida albicans ногоон
Candida
tropicalis
хар хөх
Candida
krusei бүүдгэр
ягаан
Устгал: Хэрэглэсэн орчныг 1210С-т
20минут автоклавдана.
Зөвхөн лабораторийн нөхцөлд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн
лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
Comments
Post a Comment