Skip to main content

COLOREX O157


CHROMagarTM O157

Тэжээлт орчны ач холбогдол
Эмнэлзүйн сорьц болон хоол хүнсний дээжинд E.coli O157 ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм.
Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой хамгийн нийтлэг илэрдэг VTEC- ийн серо бүлэгүүд нь E.coli- ийн серо бүлэг болох O157:Н7 эсвэл хөдөлгөөнт бус төрөл болох O157:H юм. 1982 онд АНУ-д гарсан дэгдэлтийн дараа энэхүү нянгийнач холбогдол танигдаж эхэлсэн байна. Түүнээс хойш, ДЭМБ- аас  гаргадаг тооцоогоор дэлхий дахинд 180-аас дээш дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд жил бүр 70,000 халдварт өвчин гардаг байна.

Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ.

Бүтээгдэхүүн         =
Савалгаа
Нийт гр/л
29.2 гр/л
Найрлага гр/л
Aгар 15.0
Пептон болон дрожжийн экстракт 13.0
Хромоген холимог 1.2
Төрөл
Нунтаг хэлбэрээр
Хадгалалт
15-30 °C


Тэжээлт орчны pH
6.9 +/- 0.2



Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
Холимогийг бэлтгэх
·         29.2 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана.
·         Агарыг өтгөртөл нь сайн хутгана.
·         100 °C хүртэл зөөлөн эргэлдүүлэн холих маягаар халааж, буцалгана.
100 °C- ААС ИЛҮҮ ТЕМПЕРАТУРТ ХАЛААЖ БОЛОХГҮЙ. 121 °C-Н ХЭМД АВТОКЛАВДАЖ БОЛОХГҮЙ.
Анхаарулга 1: Автоклавдаж байгаа тохиолдолд даралтүй ажиллуулна.
Зөвлөгөө 1: 100 °C-н хэмд халаах шатанд, бичил долгионы халаах зууханд буцалгаж болно. Буцалсны дараа зуухнаас авч зөөлөн эргэлдүүлэн хутгаж буцааж хийн агарыг бүрэн, жигд хайлж дуустал нь буцалгана (хөөсийг бууж арилах хүртэл).
Зөвлөгөө 2: Тэжээлт орчноо илүү сонгомол, өвөрмөц болгох шаардлагатй бол 45-50°C-н хэмд 2.5мг/л Potassium tellurite нэмнэ.
Зөвлөгөө 3: Бүтээгдэхүүний дээж нь Proteus агуулагдах өндөр магадлалтай бол 45-50°C-н хэмд 0.025мг/л Cefixime нэмнэ.
Зөвлөгөө 4: Бүтээгдэхүүний дээж нь Pseudomonas болон Aeromonas агуулагдах өндөр магадлалтай бол 45-50°C-н хэмд 5мг/л Cefsulodin нэмнэ.


2-р шат
Аягалалт
·         45-50°C- ийн усан баннд хийж зөөлөн эргүүлэх юмуу хөдөлгөж хөргөнө.
·         Ариутгасан петрийн аяганд аягална.
·         Царцааж хатаана.


Хадгалалт
·         Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
·         Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг хоёр долоо хоног хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд  хадгалан хэрэглэх боломжтой.

Суулгалт хийх
Баяжуулалтын шатыг зөв зохистой хийсний дараа холбогдох дээжийг шууд, бэлтгэсэн тэжээлт орчин дээр тарина.

Ж: хоол хүнс, махны өөдсүүд, хүн амьтны өтгөн
***
Боломжит баяжуулалтын шат
Шууд тарилга эсвэл жигд тараалтын арга
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны температурт байлгана.
·         Бэлтгэсэн тэжээлт орчин дээр дээжийг тарих.
·         37 °C-н хэмд 24 цаг хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө.


Тайлбар
Нийтлэг колоний гадаад байдал
ягаавтар
Coliforms
метал хөх
Proteus
өнгөгүйгээс саарал



















Гүйцэтгэл & Хязгаарлалт
·   E.coli О157- н мэдрэг чанар 98% (Bettelheim нар 1998). Potassium tellurite нэмэлтээр хийгээгүй үед E.coli О157 биш олон төрлийн омгууд нь ижил колонийн өнгө үзүүлэх магадлалтай. (зарим Salmonella шиг)
·   О157 гэж сэжиглэж буй колонд Латекс баталгаажуулалтын тест хийж үзэх нь зүйтэй. О157- ийн серо бүлэгийн шинж чанар болон E.coli О157 дүйн тодорхойлох шаардлага нь E.coli дүйн тодорхойлохтой ижил явагдана.
Чанарын хяналт
Чанарын хяналтыг ашиглаж буй тэжээлт орчин болон тухайн газрын чанарын хяналтын дүрэм журам,  стандартын дагуу явуулна уу.
Бэлтгэсэн тэжээлт орчинг доорхи ATCC омгуудаар шалгаж, дүйн тодорхойлно.
Микроорганизм
Нийтлэг колоний гадаад байдал
E.coli O157:H7  ATCC® 35150
ягаавтар
E.coli ATCC® 25922
метал хөх
Klebsiella ATCC® 13883
метал хөх
E.faecalis ATCC® 29212
дарангуйлагдана

Анхааруулга
·      Бэлтгэсэн тэжээлт орчин дээр ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Бүтээгдэхүүний дуусах хугацаа хэтэрсэн болон ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      In vitro оношилгоонд  ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
·      Үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон бол үр дүнд нөлөөлөх магадлалтай.
·      Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай.
·      Тохиромжгүй хадгалалт бүтээгдэхүүний хадгалах хугацаанд нөлөөлөх магадлалтай.
·      Бүтээгдэхүүнийг ашигласны дараа савыг сайтар таглах, чийг багатай орчинд гэрэл нэвтрэхгүй, харанхуй хуурай газар хадгална.
·      Микробыг оновчтой дүйн тодорхойлох нь: Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.
Хог хаягдлын хяналт
Бүх бэлтгэсэн тэжээлт орчин болон бусад бохирдолтой материалуудыг хэрэглэсний дараагаар ариутгах эсвэл тухайн газрынхаа хууль тогтоомж болон дотоод журмын дагуу устгалд оруулах зайлшгүй шаардлагтай. Бэлтгэсэн тэжээлт орчинг 121°C- н хэмд хамгийн багадаа 20 мин автоклавдаж халдваргүйжүүлнэ.
Лавлах
Манай вебсайтний <<Хэвлэлүүд>> Publications гэсэн хэсгээс бүтээгдэхүүнтэй холбоотой шинжлэх ухааны өгүүллүүдийг харж болно.
Веб холбоос:  http://www.chromagar.com/publication.php













































  

Comments

Popular posts from this blog

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...

E,Coli

   CHROMagar TM E.coli Тэжээлт орчны ач холбогдол Хоол хүнс ба усны дээжин дэх ß-глюкуронидаз эерэг E.coli илрүүлэх, тоолоход зориулсан хромоген орчин юм. E.coli -ийн үзүүлэлт нь халдварт өвчин үүсгэгч нян болох Vibrio cholerae, Salmonella, Pseudomonas болон вирус, гэдэсний паразитийн шинж тэмдэгийг илтгэнэ. Бохирдол нь хоол хүнс идэж, уухад дамжиж халдварт өвчин үүсгэж амь насанд аюул учруулдаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 37.3 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 8.3 Натрийн хлорид 5.0 Хромоген холимог 9.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт   15-30 °C Тэжээлт орчны pH 6.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимо...