Skip to main content

COLOREX Listeria DRY


COLOREX Listeria: Хүнсний сорьцонд Listeria monocytogenes илрүүлэх, дүйн тодорхойлох
Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийн 51.5гр CHROMagar Listeria–ийн нунтаг тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана. Хутгасны дараа үүссэн хөөсийг арилгахын тулд 5мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа зөөлөн эргэлдүүлж бүрэн гүйцэт хайлсан эсэхийг шалгана. 1210С-т 15мин автоклавдаж ариутгана. Ариутгасан тэжээлийг 47-50°C-ийн хэмтэй усан баннд 20мин хийж хөргөнө. Биоаюулгүйн кабинетад хөрсөн тэжээл дээр 40мл CHROMagar Listeria S2 нэмэлтийг нэмж сайтар хутгана.
CHROMagar Listeria S2 нэмэлтийг бэлтгэх: Биоаюулгүйн кабинетад хуурай нунтаг 9гр нэмэлт дээр 40мл ариутгасан ус хийж 30мин соронзон холигчоор хольж сайтар хутган найруулна.
Савлах: Биоаюулгүйн кабинетанд 47-500С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй хуурай орчинд (тасалгааны хэмд) 18-24цаг тавьж агарыг царцаана.
Хадгалах: Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална. Бэлтгэсэн тэжээлийн орчныг тасалгааны температурт нэг өдрөөс илүү хугацаанд байлгаж болохгүй.  Петрийн аягатай тэжээлийн орчныг 14 хоногоос багагүй хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-80Ст  хадгалан хэрэглэж болно.
Суулгац хийх: Хэрвээ бэлтгэсэн тэжээлийн орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө өрөөний хэмд 30мин орчим байлгасны дараа Биоаюулгүйн боксонд дээж болон сорьцыг тарьж +370С-ийн инкубаторт 24цаг өсгөвөрлөн үр дүнг уншина.
Үр дүнг унших:
L.monocytogenes                                  Цагаан хүрээтэй жигдхэн,
                                                              3мм хүртэл диаметр бүхий хөх кoлони  
Бусад микроорганизмууд                   Хөх, өнгөгүй эсвэл дарангуйлагдана
Устгал: Хэрэглэсэн орчныг 1210С-т 20минут автоклавдана.
Зөвхөн лабораторийн нөхцөлд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана


Comments

Popular posts from this blog

COLOREX O157

CHROMagar TM O157 Тэжээлт орчны ач холбогдол Эмнэлзүйн сорьц болон хоол хүнсний дээжинд E.coli O157 ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой хамгийн нийтлэг илэрдэг VTEC- ийн серо бүлэгүүд нь E.coli- ийн серо бүлэг болох O157:Н7 эсвэл хөдөлгөөнт бус төрөл болох O157:H юм. 1982 онд АНУ-д гарсан дэгдэлтийн дараа энэхүү нянгийнач холбогдол танигдаж эхэлсэн байна. Түүнээс хойш, ДЭМБ- аас   гаргадаг тооцоогоор дэлхий дахинд 180-аас дээш дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд жил бүр 70,000 халдварт өвчин гардаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 29.2 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 13.0 Хромоген холимог 1. 2 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 6.9 +/- 0.2 ...

E,Coli

   CHROMagar TM E.coli Тэжээлт орчны ач холбогдол Хоол хүнс ба усны дээжин дэх ß-глюкуронидаз эерэг E.coli илрүүлэх, тоолоход зориулсан хромоген орчин юм. E.coli -ийн үзүүлэлт нь халдварт өвчин үүсгэгч нян болох Vibrio cholerae, Salmonella, Pseudomonas болон вирус, гэдэсний паразитийн шинж тэмдэгийг илтгэнэ. Бохирдол нь хоол хүнс идэж, уухад дамжиж халдварт өвчин үүсгэж амь насанд аюул учруулдаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 37.3 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 8.3 Натрийн хлорид 5.0 Хромоген холимог 9.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт   15-30 °C Тэжээлт орчны pH 6.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимо...

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...