Skip to main content

E,Coli





  

CHROMagarTM E.coli

Тэжээлт орчны ач холбогдол
Хоол хүнс ба усны дээжин дэх ß-глюкуронидаз эерэг E.coli илрүүлэх, тоолоход зориулсан хромоген орчин юм.
E.coli-ийн үзүүлэлт нь халдварт өвчин үүсгэгч нян болох Vibrio cholerae, Salmonella, Pseudomonas болон вирус, гэдэсний паразитийн шинж тэмдэгийг илтгэнэ. Бохирдол нь хоол хүнс идэж, уухад дамжиж халдварт өвчин үүсгэж амь насанд аюул учруулдаг байна.

Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ.

Бүтээгдэхүүн         =
Савалгаа
Нийт гр/л
37.3 гр/л
Найрлага гр/л
Aгар 15.0
Пептон болон дрожжийн экстракт 8.3
Натрийн хлорид 5.0
Хромоген холимог 9.0
Төрөл
Нунтаг хэлбэрээр
Хадгалалт

 15-30 °C


Тэжээлт орчны pH
6.0 +/- 0.2
Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
Холимогийг бэлтгэх
·         37.3г нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар холино.
·         Агарыг өтгөртөл нь сайн хутгана.
·         100°C хүртэл зөөлөн эргэлдүүлэн холих маягаар халааж, буцалгана.
Зөвлөгөө 1: 100 °C-н хэмд халаах шат, бичил долгионы халаах зууханд буцалгаж болно. Буцалсны дараа зуухнаас авч зөөлөн эргэлдүүлэн агарыг бүрэн, жигд хайлж дуустал нь буцалгана (хөөсийг бууж арилах хүртэл).
·         121 °C- н хэмд 15 мин турш автоклавдана.


2-р шат
Аягалалт
·         45-50°C- ийн усан баннд хийж зөөлөн эргүүлэх юмуу хөдөлгөж хөргөнө.
·         Нэгэн жигд болтол нь зөөлөн хутгана.
·         Ариутгасан петрийн аяганд аягалана.
·         Царцааж хатаана.
Аягалан тархаах арга хэрэглэх тохиолдолд суулгалтын хэсгийг харна уу.


Хадгалалт
·         Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
·         Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг хоёр сар хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд  хадгалан хэрэглэх боломжтой.

Суулгалт хийх
Баяжуулалтын шатыг зөв зохистой хийсний дараа холбогдох дээжийг шууд, бэлтгэсэн тэжээлт орчин дээр тарина.
Гааргууд тархаах аргачлал:
Нийтлэг дээжүүд 
Ж: Боловсруулсан хүнс, түүхий эд, ус, сүү, орчны дээжүүд
***  
Шууд тарилга эсвэл жигд тараалтын арга
    ·    Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны температурт байлгана.
     ·       Бэлтгэсэн тэжээлт орчин дээр дээжийг тарих эсвэл гадаргууд тархаана.
     ·       37 °C-н хэмд 24 цаг хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө.
Зөвлөгөө 3: энгийн флорыг дарангуйлах болон халуунд тэсвэртэй E.coli- ийг илрүүлэхийн тулд 44 °C-т өсгөвөрлөнө.

Аягалан тархаах аргачлал:
·         90мм- ийн диаметртэй петрийн аяга бэлтгэж, 1 мл өсгөврийг нэмнэ. 
·         10мл тэжээлт орчныг дээрээс нь аягална. Хольж царцаана.
·         37 °C-н хэмд 24 цаг хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө.
Тайлбар
Нийтлэг колоний гадаад байдал
E.coli                                 → Хөх








→ Өнгөгүй


Гүйцэтгэл & Хязгаарлалт
·   E.coli- н мэдрэг чанар 97% (Ogden et al. 1991).
·   Ховор тохиолдолд ß-глюкуронидаз грамм сөрөг E.coli омгууд нь хуурамч сөрөг гарна (ялангуяа O157 E.coli).
Хэрэв судлаач  өвчин үүсгэгч O157 E.coli омог илрүүлэх бол CHROMagar O157 бүтээгдэхүүнийг сонирхоно уу.
Чанарын хяналт
Чанарын хяналтыг ашиглаж буй тэжээлт орчин болон тухайн газрын чанарын хяналтын дүрэм журам болон стандартын дагуу явуулна уу.
Бэлтгэсэн тэжээлт орчинг доорхи ATCC омгуудаар шалгаж, дүйн тодорхойлно.
Микроорганизм
Нийтлэг колоний гадаад байдал
E.coli ATCC® 25922
→ Хөх
E.coli ATCC® 51446
→ Хөх
C.freundii ATCC®8090        
→ Өнгөгүй
E.aerogenes ATCC®13048
→ Өнгөгүй
S.aureus ATCC®25923
→ Дарангуйлагдана
E.faecalis ATCC®29212                   
→ Дарангуйлагдана              
Анхааруулга
·      Бэлтгэсэн тэжээлт орчин дээр ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Бүтээгдэхүүний дуусах хугацаа хэтэрсэн болон ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      In vitro оношилгоонд  ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
·      Үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон бол үр дүнд нөлөөлөх магадлалтай.
·      Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай.
·      Тохиромжгүй хадгалалт бүтээгдэхүүний хадгалах хугацаанд нөлөөлөх магадлалтай.
·      Бүтээгдэхүүнийг ашигласны дараа савыг сайтар таглах, чийг багатай орчинд гэрэл нэвтрэхгүй, харанхуй хуурай газар хадгална.
·      Микробыг оновчтой дүйн тодорхойлох нь: Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.
Хог хаягдлын хяналт
Бүх бэлтгэсэн тэжээлт орчин болон бусад бохирдолтой материалуудыг хэрэглэсний дараагаар ариутгах эсвэл тухайн газрынхаа хууль тогтоомж болон дотоод журмын дагуу устгалд оруулах зайлшгүй шаардлагтай. Бэлтгэсэн тэжээлт орчинг 121°C- н хэмд хамгийн багадаа 20мин автоклавдаж халдваргүйжүүлнэ.
Лавлах
Манай вебсайтний <<Хэвлэлүүд>> Publications гэсэн хэсгээс бүтээгдэхүүнтэй холбоотой шинжлэх ухааны өгүүллүүдийг харж болно.

























Comments

Popular posts from this blog

COLOREX Candida

CHROMagar TM Candida Тэжээлт орчны ач холбогдол Candida spp. зүйлүүдийг ялган, дүйн тодорхойлох хромоген тэжээлт орчин юм. Ихэнхдээ, Candida - ийн зүйлүүд нь залгиур хоолойн гадаргуу болон шээс бэлгийн замын халдварт өвчин үүсгэгчээс илэрдэг. Эрт үеийн оношилгоо нь өвчтөний хувьд үр ашигтай менежментийн үндэс юм (HIV-ийн боломжит халдварын оношлогооны Лабораторийн Стандарт Ажиллагааны Зааварт суурьласан ДЭМБ- ийн удирдамж ). C.albicans нь зонхилонтохиолддог омог бөгөөд C.albicans- ийн эсрэг мөөгөнцрийн эсрэг эм бэлдмэл ихэсхийн хэрээр бусад төрлүүд болох C.tropicalis, C.krusei болон C.glabrata   омгууд даган ихсэж байна. Тэжээлт орчны найрлага                                     Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн         ...

COLOREX Staphylococcus DRY

COLOREX Staphylococcus: Энэ нь Staphylococcus -ийн төрөл зүйлийг ялгаж, дүйн тодорхойлох өвөрмөц чанартай сонгомол тэжээлийн орчин юм. Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж дээр нь нарийвчлал сайтай электрон жин дээр жигнэн авсан 87.4гр CHROMagar Staphylococcus –ийн нунтаг тэжээлийн орчинг хийж 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж хайлсан эсэхийг шалган бүрэн гүйцэт хайлсны дараа 110 0 С-т 5мин автоклавдаж ариутгана. Ариутгалаас гарсан тэжээлт орчныг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20 мин хийж жигд хөргөнө.   Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-50 0 С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй орчинд (тасалг...

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...