COLOREX Rambach Agar: Эмнэлзүйн болон хүнсний
сорьцонд Salmonella-ийн төрөл, зүйлийг илрүүлэх болон дүйн
тодорхойлно.
Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн
нэрмэл ус хийж 1210С-т 15 мин автоклавдаж ариутгана. Ариутгасан усыг
45-500С хэм хүртэл хөргөсний дараа 30.7 гр CHROMagar Rambach –ийн нунтаг тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана. Хутгасны
дараа 8 мл Rambach S1 нэмэлтийг хийж жигд уусган үүссэн
хөөсийг арилгахын тулд 5 мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа
100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар
агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж
бүрэн гүйцэт хайлсан эсэхийг шалгана. Бүрэн хайлсан тэжээлийг 45-50°C-ийн
хэмтэй усан баннд 20 мин хийж жигд хөргөнө.
Савлах: Биоаюулгүйн кабинетанд
40-450С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн
аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн
хөөсийг 1000 микро литрийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан
авч хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй орчинд (тасалгааны
хэмд) 18-24цаг тавьж агарыг царцаана.
Хадгалах: Гэрэл нэвтрэхгүй
харанхуй, хуурай газар хадгална. Бэлтгэсэн тэжээлийн орчныг тасалгааны
температурт нэг өдрөөс илүү хугацаанд байлгаж
болохгүй. Петрийн аягатай тэжээлийн орчныг 14 хоногоос багагүй
хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-80С-т хадгалан
хэрэглэж болно.
Суулгац хийх: Хэрвээ бэлтгэсэн
тэжээлийн орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө
өрөөний хэмд 30мин орчим байлгасны дараа Биоаюулгүйн боксонд дээж болон сорьцыг
тарьж 370С-ийн инкубаторт 18-24цаг өсгөвөрлөн үр дүнг уншина.
Үр дүнг унших:
Salmonella Улаан
Ихэнх
колиформууд
Хөх, нил ягаан
Proteus гэх мэт бусад Өнгөгүй
Устгал: Хэрэглэсэн орчныг 1210С-т
20минут автоклавдана.
Зөвхөн лабораторийн нөхцөлд ашиглана.
Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан
ашиглана.
Comments
Post a Comment