Skip to main content

COLOREX ECC DRY


COLOREX ECC: Хүнс болон усны сорьцонд E.coli болон бусад колиформуудыг нэгэн зэрэг илрүүлж тоо хэмжээг тодорхойлох.
Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж 1210С-т 15 мин автоклавдаж ариутгана. Ариутгасан усыг 45-500С хэм хүртэл хөргөсний дараа 32.8гр CHROMagar ECC –ийн нунтаг тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана. Хутгасны дараа үүссэн хөөсийг арилгахын тулд 5 мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж бүрэн гүйцэт хайлсан эсэхийг шалгана. Бүрэн хайлсан тэжээлийг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20 мин хийж жигд хөргөнө. 
Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-500С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000 мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй хуурай орчинд (тасалгааны хэмд) 18-24цаг тавьж агарыг царцаана.
Хадгалах: Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална. Бэлтгэсэн тэжээлийн орчныг тасалгааны температурт нэг өдрөөс илүү хугацаанд байлгаж болохгүй. Петрийн аягатай тэжээлийн орчныг хоёр сараас багагүй хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-80С-т хадгалан хэрэглэж болно.

Суулгац хийх: Хэрвээ бэлтгэсэн тэжээлийн орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө өрөөний хэмд 30мин орчим байлгасны дараа Биоаюулгүйн боксонд дээж болон сорьцыг тарьж +300С-ийн инкубаторт 24цаг өсгөвөрлөн үр дүнг уншина.
Үр дүнг унших:
E.coli                                              хөх
Бусад колиформ                           хөхөлбий ягаан   
Бусад бактери                               өнгөгүй буюу дарангуйлагдана
Устгал: Хэрэглэсэн орчныг 1210С-т 20минут автоклавдана.
Зөвхөн лабораторийн нөхцөлд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана

Comments