Skip to main content

COLOREX C.Perfringens DRY


COLOREX C.Perfringens: Хүнс усны дээжүүдэд Clostridium perfringens төрөл зүйлийг илрүүлж, дүйн тодорхойлно.
Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж дээр нь нарийвчлал сайтай электрон жин дээр жигнэн авсан 50.9гр CHROMagar C. Perfringens base–ийн нунтаг тэжээлийн орчинг хийж сайтар хутган холилдуулна. Дараа нь 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж хайлсан эсэхийг шалган бүрэн гүйцэт хайлсны дараа 1210С-т 15мин автоклавдаж ариутгана. Ариутгалаас гарсан тэжээлт орчныг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20мин хийж жигд хөргөнө.  Хөрсөн хэмийг шалган 10мл CHROMagar C.Perfrongens S1, S2  нэмэлтийг хийж сайтар хутган холилдуулна.
CHROMagar C.Perfringens S1 нэмэлтийг бэлтгэх: Хуурай нунтаг 2гр нэмэлт дээр 20мл ариутгасан ус нэмж сайтар хутгаж найруулна. 
CHROMagar C. Perfringens S2 нэмэлтийг бэлтгэх: Хуурай нунтаг 0,12гр нэмэлт дээр 1мл ариутгасан ус нэмж сайтар хутгаж найруулна.
Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-500С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй орчинд (тасалгааны хэмд) 18-24цаг тавьж агарыг царцаана.
Хадгалах нөхцөл: Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална. Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой. Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг нэг сар хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд  хадгалан хэрэглэх боломжтой.
Суулгац хийх: Хэрвээ бэлтгэсэн тэжээлийн орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө өрөөний хэмд 30 мин орчим болгосны дараа Биоаюулгүйн боксонд дээж болон сорьцыг тарьж +370С-ийн инкубаторт 18-24цаг өсгөвөрлөн үр дүнг уншина.
Үр дүнг унших:
C. perfringens               улбар шар
Бусад бактери              хөх эсвэл дарангуйлагдана
Устгал: Хэрэглэсэн орчныг 1210С-т 20минут автоклавдана.
Зөвхөн лабораторийн нөхцөлд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжилийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.


Comments

Popular posts from this blog

COLOREX Identification Listeria DRY

COLOREX Identification Listeria: Хөрс ус, хүнсний сорьцноос авсан шинжилгээний CHROMagar Listeria дээр ургасан колонуудаас L . monocytogenes -ийг илрүүлэх. Бэлтгэх арга : 500мл-ийн ариун колбонд 250мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж 12 .95 гр CHROMagar Identification Listeria –ийн нунтаг тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана.121 0 С-т 15мин автоклавдаж ариутгана. Хутгасны дараа үүссэн хөөсийг арилгахын тулд 5 мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа 100° C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа зөөлөн эргэлдүүлж бүрэн гүйцэт   хайлсан эсэхийг шалгана. Бүрэн хайлсан тэжээлийг 47-50° C -ын хэмтэй усан баннд 20мин хийж жигд хөргөнө. Биоаюулгүйн кабинетад хөрсөн тэжээл дээр 10 мл CHROMagar Identification Listeria S2 нэмэлтийг нэмж сайтар хутган холилдуулна. CHROMagar Identification Listeria S2 нэмэлтийг бэлтгэх: Биоаюулгүйн кабинетад хуурай нунтаг 1.63гр нэмэлт дээр 10мл ариутгасан ус хийж 30м...

COLOREX Staphylococcus DRY

COLOREX Staphylococcus: Энэ нь Staphylococcus -ийн төрөл зүйлийг ялгаж, дүйн тодорхойлох өвөрмөц чанартай сонгомол тэжээлийн орчин юм. Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж дээр нь нарийвчлал сайтай электрон жин дээр жигнэн авсан 87.4гр CHROMagar Staphylococcus –ийн нунтаг тэжээлийн орчинг хийж 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж хайлсан эсэхийг шалган бүрэн гүйцэт хайлсны дараа 110 0 С-т 5мин автоклавдаж ариутгана. Ариутгалаас гарсан тэжээлт орчныг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20 мин хийж жигд хөргөнө.   Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-50 0 С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй орчинд (тасалг...

COLOREX Rambach Agar DRY

COLOREX Rambach Agar:  Эмнэлзүйн болон хүнсний сорьцонд Salmonella- ийн төрөл, зүйлийг илрүүлэх болон дүйн тодорхойлно. Бэлтгэх арга:  1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж 121 0 С-т 15 мин автоклавдаж ариутгана. Ариутгасан усыг 45-50 0 С хэм хүртэл хөргөсний дараа 30.7 гр CHROMagar Rambach –ийн нунтаг тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана. Хутгасны дараа  8 мл  Rambach S 1  нэмэлтийг хийж жигд уусган үүссэн хөөсийг арилгахын тулд 5 мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж бүрэн гүйцэт хайлсан эсэхийг шалгана. Бүрэн хайлсан тэжээлийг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20 мин хийж жигд хөргөнө.  Савлах:  Биоаюулгүйн кабинетанд 40-45 0 С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хө...