COLOREX Pseudomonas: Энэ нь Pseudomonas төрөл зүйлийг ялгаж, дүйн тодорхойлох 95.5%-ийн мэдрэг чанартай, 99.4%-ийн өвөрмөц чанартай сонгомол тэжээлийн орчин юм. Бэлтгэх арга: 500мл-ийн ариун колбонд 500мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж 121 0 С-т 15мин автоклавдаж ариутгана. Ариутгасан усыг 45-50 0 С хэм хүртэл хөргөсний дараа 16.6гр CHROMagar Pseudomonas–ийн нунтаг тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана. Хутгасны дараа үүссэн хөөсийг арилгахын тулд 5 мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж бүрэн гүйцэт хайлсан эсэхийг шалгана. Бүрэн хайлсан тэжээлийг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20мин хийж жигд хөргөнө. Савлах: Биоаюулгүйн кабинетанд 40-45 0 С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000 микро литрийн пипетикээр болго...