COLOREX
Vibrio: Энэ нь V.cholerae
болон V.vulnificus -ийг илрүүлэх болон ялган, дүйж тодорхойлох
Бэлтгэх арга:
1000мл-ийн ариун колбонд 1000мл
ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж 1210С-т 15мин автоклавдаж ариутгана.
Ариутгасан усыг 45-500С хэм хүртэл хөргөсний дараа
74.7гр CHROMagar Vibrio–ийн нунтаг
тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана. Хутгасны дараа үүссэн хөөсийг
арилгахын тулд 5мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа 100°C-ийн
хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих
маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа зөөлөн эргэлдүүлж
бүрэн гүйцэт хайлсан эсэхийг шалгана.
Бүрэн хайлсан тэжээлийг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20мин хийж жигд хөргөнө.
Савлах: Биоаюулгүйн
кабинетанд 45-500С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу
ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа
колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч
хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй орчинд (тасалгааны хэмд) 18-24цаг тавьж агарыг царцаана.
Хадгалах:
Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай
газар хадгална. Бэлтгэсэн тэжээлийн орчныг тасалгааны температурт нэг өдрөөс
илүү хугацаанд байлгаж болохгүй. Петрийн аягатай тэжээлийн орчныг нэг сараас багагүй
хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-80С-т хадгалан хэрэглэж
болно.
Суулгац хийх: Хэрвээ бэлтгэсэн тэжээлийн орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд
суулгац хийхийн өмнө өрөөний хэмд 30мин орчим байлгасны дараа Биоаюулгүйн боксонд дээж болон
сорьцыг тарьж +370С-ийн инкубаторт 18-24цаг өсгөвөрлөн үр дүнг уншина.
Үр дүнг унших:
V.parahaemolyticus ягаавтар
V.vulnificus/V.cholerae хөх ногооноос оюулаг
цэнхэр
V.alginolyticus өнгөгүй
Устгал: Хэрэглэсэн
орчныг 1210С-т 20минут
автоклавдана.
Зөвхөн лабораторийн
нөхцөлд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон
мэргэшсэн ажилтан ашиглана.
Comments
Post a Comment