COLOREX
Salmonella Plus: Хүнсний дээжүүдэд лактоз эерэг Salmonella-г оруулан Salmonella-ийн бүх төрөл, зүйлийг
илрүүлж, дүйн тодорхойлно.
Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж 1210С-т
15мин автоклавдаж ариутгана. Ариутгасан усыг 45-500С хэм хүртэл
хөргөсний дараа 32.8гр CHROMagar Salmonella Plus-ийн нунтаг тэжээлийн орчинг
хийн сайтар зөөлөн хутгана. Хутгасны дараа 6мл Salmonella Plus
S2 нэмэлтийг хийж жигд уусган үүссэн хөөсийг арилгахын тулд 5мин тавина.
Хөөсийг бууж арилсны дараа 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр
эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа
зөөлөн эргэлдүүлж бүрэн гүйцэт хайлсан
эсэхийг шалгана. Бүрэн хайлсан тэжээлийг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20мин
хийж хөргөнө.
CHROMagar Salmonella Plus S3 буюу
White Opaque нэмэлтийг бэлтгэх:
Биоаюулгүйн кабинетад хуурай нунтаг 1 гр нэмэлт дээр 10мл ариутгасан ус хийж сайтар хутгаж найруулна.
White Opaque нэмэлт нь зайлшгүй шаардлагатай нэмэлт биш,
зөвхөн цагаан өнгийн үзүүлэлт өгөх тул нэг л удаа найруулж хэрэглэнэ. Петрийн
аяганд савлахаас өмнө тэжээлдээ уусгана.
Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-500С хэмтэй бэлэн
болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр
хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр
болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл
нэвтрэхгүй харанхуй орчинд (тасалгааны хэмд) 18-24цаг тавьж агарыг царцаана.
Хадгалах: Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
Бэлтгэсэн тэжээлийн орчныг тасалгааны температурт нэг өдрөөс илүү
хугацаанд байлгаж болохгүй. Петрийн аягатай тэжээлийн орчныг нэг сараас багагүй
хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-80С-т хадгалан хэрэглэж болно.
Суулгац хийх: Хэрвээ бэлтгэсэн тэжээлийн орчныг сэрүүн нөхцөлд хадгалж
байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө өрөөний хэмд 30мин орчим байлгасны дараа
Биоаюулгүйн боксонд дээж болон сорьцыг тарьж +370С-ийн инкубаторт 18-24цаг
өсгөвөрлөн үр дүнг уншина.
Үр дүнг унших:
Salmonella ягаавтар
E.coli өнгөгүй
Колиформууд хөх
Колиформууд хөх
Устгал: Хэрэглэсэн орчныг 1210С-т
20минут автоклавдана.
Зөвхөн лабораторийн нөхцөлд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн
лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
Comments
Post a Comment