Skip to main content

0.9%- ДАВСНЫ УУСМАЛ /Normal Saline Solution/

Давсны уусмал, буюу 0.9% -н натрийн хлоридын агууламжтай уусмал нь хүний биед тохирох хамгийн оновчтой концентраци бүхий физиологийн шингэн билээ.

Давсны уусмал нь биохимийн урвал болон антибиотик мэдрэмтгий байдлын сорилд саад учруулж болзошгүй шинж чанаргүй тул эсийн бүрэн бүтэн байдал, амьдрах чадварыг хадгалах шингэлэгч бодис болох ач тустай.

0.9%-н давс агуулсан уусмал нь усжуулах зоруилалттай буюу ил шарх цэвэрлэх, шинжилгээний дээжийг шингэлэх, шинжилгээ авах хөвөн бамбарыг чийглэх, нүд хуурайших гэх мэт бүхий л усжуулах үйл ажиллагаанд ашиглана.


Comments

Popular posts from this blog

COLOREX Identification Listeria DRY

COLOREX Identification Listeria: Хөрс ус, хүнсний сорьцноос авсан шинжилгээний CHROMagar Listeria дээр ургасан колонуудаас L . monocytogenes -ийг илрүүлэх. Бэлтгэх арга : 500мл-ийн ариун колбонд 250мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж 12 .95 гр CHROMagar Identification Listeria –ийн нунтаг тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана.121 0 С-т 15мин автоклавдаж ариутгана. Хутгасны дараа үүссэн хөөсийг арилгахын тулд 5 мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа 100° C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа зөөлөн эргэлдүүлж бүрэн гүйцэт   хайлсан эсэхийг шалгана. Бүрэн хайлсан тэжээлийг 47-50° C -ын хэмтэй усан баннд 20мин хийж жигд хөргөнө. Биоаюулгүйн кабинетад хөрсөн тэжээл дээр 10 мл CHROMagar Identification Listeria S2 нэмэлтийг нэмж сайтар хутган холилдуулна. CHROMagar Identification Listeria S2 нэмэлтийг бэлтгэх: Биоаюулгүйн кабинетад хуурай нунтаг 1.63гр нэмэлт дээр 10мл ариутгасан ус хийж 30м...

COLOREX Staphylococcus DRY

COLOREX Staphylococcus: Энэ нь Staphylococcus -ийн төрөл зүйлийг ялгаж, дүйн тодорхойлох өвөрмөц чанартай сонгомол тэжээлийн орчин юм. Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж дээр нь нарийвчлал сайтай электрон жин дээр жигнэн авсан 87.4гр CHROMagar Staphylococcus –ийн нунтаг тэжээлийн орчинг хийж 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж хайлсан эсэхийг шалган бүрэн гүйцэт хайлсны дараа 110 0 С-т 5мин автоклавдаж ариутгана. Ариутгалаас гарсан тэжээлт орчныг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20 мин хийж жигд хөргөнө.   Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-50 0 С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй орчинд (тасалг...

COLOREX Streptococcus DRY

COLOREX Streptococcus: Энэ нь Streptococcus spp - ийн төрөл зүйлийг илрүүлж, дүйн тодорхойлно. Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж дээр нь нарийвчлал сайтай электрон жин дээр жигнэн авсан 44.9гр CHROMagar Streptococcus base–ийн нунтаг тэжээлийн орчинг хийж сайтар хутган холилдуулна. Хутгасны дараа 8 мл CHROMagar Streptococcus S1 нэмэлтийг нэмж сайтар хутгана. Дараа нь 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж хайлсан эсэхийг шалган бүрэн гүйцэт хайлсны дараа 121 0 С-т 15мин автоклавдаж ариутгана. Ариутгалаас гарсан тэжээлт орчныг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20мин хийж жигд хөргөнө.   Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-50 0 С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан...