COLOREX
Streptococcus: Энэ нь Streptococcus spp-ийн төрөл зүйлийг илрүүлж, дүйн тодорхойлно.
Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус
хийж дээр нь нарийвчлал сайтай электрон жин дээр жигнэн авсан 44.9гр CHROMagar
Streptococcus base–ийн нунтаг тэжээлийн орчинг хийж сайтар хутган холилдуулна.
Хутгасны дараа 8 мл CHROMagar Streptococcus S1 нэмэлтийг нэмж сайтар хутгана.
Дараа нь 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих
маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн
эргэлдүүлж хайлсан эсэхийг шалган бүрэн гүйцэт хайлсны дараа 1210С-т
15мин автоклавдаж ариутгана. Ариутгалаас гарсан тэжээлт орчныг 45-50°C-ийн
хэмтэй усан баннд 20мин хийж жигд хөргөнө.
Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-500С хэмтэй бэлэн
болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм
хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн
пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа
савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй орчинд (тасалгааны хэмд) 18-24цаг тавьж
агарыг царцаана.
Хадгалах: Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
Бэлтгэсэн тэжээлийн орчныг тасалгааны температурт нэг өдрөөс илүү
хугацаанд байлгаж болохгүй. Петрийн аягатай тэжээлийн орчныг 1 сараас
багагүй хугацаанд гэрэл нэвтрэхгүй, харанхуй нөхцөлд 2-80С-т хадгалан хэрэглэж болно.
Суулгац хийх: Хэрвээ бэлтгэсэн тэжээлийн орчныг сэрүүн нөхцөлд хадгалж
байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө өрөөний хэмд 30мин орчим байлгасны дараа
Биоаюулгүйн боксонд дээж болон сорьцыг тарьж +370С-ийн инкубаторт 18-24цаг
өсгөвөрлөн үр дүнг уншина.
Үр дүнг унших:
Streptococcus хөх
Enterococcus ягаавтар
Бусад нян ган хөх, өнгөгүй эсвэл
дарангуйлагдана
Устгал: Хэрэглэсэн орчныг 1210С-т
20минут автоклавдана.
Зөвхөн лабораторийн нөхцөлд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн
мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
Comments
Post a Comment