Skip to main content

MacConkey agar

Хүнсний сорьц, өтгөн болон шээснээс Enterobacteriaceae илрүүлэх, ялгах зориулалттай уламжлалт тэжээлт орчин юм.


№
Хэрэглээ
Төрөл
1
Сонгомол
Enterobacteria
2
Сонгомол
Escherichia coli
3
Илрүүлэх
Shigella




ХЭРЭГЛЭЭ БА АЖИЛЛАХ ЗАРЧИМ
MacConkey агар нь хүнс болон ус, өтгөн, шээсний сорьцноос Enterobacteriaceae-г илрүүлэхэд ашиглах сонгомол үйлчилгээтэй тэжээлт орчин юм. Мөн грам сөрөг бактериудыг идрүүлэх боломжтой.
Нойр булчирхайн хоол боловсруулах желатин болон пептон, казейн нь азот, витамин, минерал болон амин хүчлээр хангах ба энэ нь ургалтын хүчин зүйл болдог. Лактоз нь нүүрс ус, энергээр хангана.
Давс нь осмос даралтыг тэнцвэржүүлнэ. Кристал ягаан нь грам-эерэг бактериуд ургахаас сэргийлнэ.


Найрлага  гр/Л
Bacteriological agar
13,5      
Bile salts
1,5
Crystal violet
0,001
Gelatin pancreatic digest
17
Neutral red
0,03
Peptone mixture
3
Sodium chloride
5
Lactose monohydrate
10

БЭЛДЭХ ЗААВАР
50гр хуурай тэжээлийг 1л нэрмэл усанд хийж уустал нь сайтар холино. Үүний дараагаар уусмал нэгэн жигд болтол 1 минут орчим буцалгана. Бүрэн ууссан уусмалыг 121°С-д 15 минут ариутгана.  
Микроорганизм

Колоны өнгө
Enterobacter aerogenes ATCC 13048      
Ургалт сайн
Ягаан-улаан
Salmonella enteritidis ATCC 13076         
Ургалт сайн
Өнгөгүй
Shigella dysenteriae ATCC 13313
Ургалт сайн
Өнгөгүй
Proteus vulgaris ATCC 13315
Ургалт сайн
Өнгөгүй
Escherichia coli ATCC 25922
Ургалт сайн
Ягаан-улаан
Staphylococcus aureus ATCC 6538

Дарангуйлагдана
Escherichia coli ATCC 8739
Ургалт сайн
Ягаан-улаан


Comments

Popular posts from this blog

COLOREX Identification Listeria DRY

COLOREX Identification Listeria: Хөрс ус, хүнсний сорьцноос авсан шинжилгээний CHROMagar Listeria дээр ургасан колонуудаас L . monocytogenes -ийг илрүүлэх. Бэлтгэх арга : 500мл-ийн ариун колбонд 250мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж 12 .95 гр CHROMagar Identification Listeria –ийн нунтаг тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана.121 0 С-т 15мин автоклавдаж ариутгана. Хутгасны дараа үүссэн хөөсийг арилгахын тулд 5 мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа 100° C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа зөөлөн эргэлдүүлж бүрэн гүйцэт   хайлсан эсэхийг шалгана. Бүрэн хайлсан тэжээлийг 47-50° C -ын хэмтэй усан баннд 20мин хийж жигд хөргөнө. Биоаюулгүйн кабинетад хөрсөн тэжээл дээр 10 мл CHROMagar Identification Listeria S2 нэмэлтийг нэмж сайтар хутган холилдуулна. CHROMagar Identification Listeria S2 нэмэлтийг бэлтгэх: Биоаюулгүйн кабинетад хуурай нунтаг 1.63гр нэмэлт дээр 10мл ариутгасан ус хийж 30м...

COLOREX Staphylococcus DRY

COLOREX Staphylococcus: Энэ нь Staphylococcus -ийн төрөл зүйлийг ялгаж, дүйн тодорхойлох өвөрмөц чанартай сонгомол тэжээлийн орчин юм. Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж дээр нь нарийвчлал сайтай электрон жин дээр жигнэн авсан 87.4гр CHROMagar Staphylococcus –ийн нунтаг тэжээлийн орчинг хийж 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж хайлсан эсэхийг шалган бүрэн гүйцэт хайлсны дараа 110 0 С-т 5мин автоклавдаж ариутгана. Ариутгалаас гарсан тэжээлт орчныг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20 мин хийж жигд хөргөнө.   Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-50 0 С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй орчинд (тасалг...

COLOREX Rambach Agar DRY

COLOREX Rambach Agar:  Эмнэлзүйн болон хүнсний сорьцонд Salmonella- ийн төрөл, зүйлийг илрүүлэх болон дүйн тодорхойлно. Бэлтгэх арга:  1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж 121 0 С-т 15 мин автоклавдаж ариутгана. Ариутгасан усыг 45-50 0 С хэм хүртэл хөргөсний дараа 30.7 гр CHROMagar Rambach –ийн нунтаг тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана. Хутгасны дараа  8 мл  Rambach S 1  нэмэлтийг хийж жигд уусган үүссэн хөөсийг арилгахын тулд 5 мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж бүрэн гүйцэт хайлсан эсэхийг шалгана. Бүрэн хайлсан тэжээлийг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20 мин хийж жигд хөргөнө.  Савлах:  Биоаюулгүйн кабинетанд 40-45 0 С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хө...