Skip to main content

New Year's Gift Package for Customers (Food)


CHROMagarTM Listeria
 
Тэжээлт орчны ач холбогдол
L.monocytogenes- ийг ялгах, дүйн тодорхойлох хромоген тэжээлт орчин юм.
Listeria monocytogenes нь өргөн тархсан, хөрс, бохир ус, өтгөний дээжинд агуулагддаг бактери юм. Энэхүү бактери нь хүрэлцсэн гадаргууд Listerial- ийн биофилм үүсгэснээр устгахад төвөгтэй болгодог. Мөн, өвчин үүсгэгч энэ бактери нь ноцтой хоолны хордлого үүсгэдэг учир хоол хүнсний бохирдол үүсэхээс сэргийлэх зорилгоор микробиологийн чанарын хяналт болгон ашиглагдаг байна. Бохирдол нь түүхий эдээс эхлээд хэрэглээнд очих хүртэл хоол хүнс үйлдвэрлэх дамжлагын аль ч үе шатанд үүсэх боломжтой.
Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг суурь (B) болон нэмэлт (S) гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.                    
                                                                                                                                                     Хэрэглээ
Бүтээгдэхүүн         =
Суурь (B)
+
Нэмэлт (S)
·  Хоол хүнсний салбарт:
 Бүхий л хүн амын хоол хүнсний бүтээгдэхүүнүүд болон хүрээлэн буй орчны дээжүүд.
·   Эмнэлзүйн салбарт:
Хүний гаралтайсорьцноос L.monocytogenes-г илрүүлэх
Ж: цусны өсгөврүүд, үтрээний арчдас эсвэл ТНШ.
Нийт гр/л
51.5 гр/л

9.0 гр/л
Найрлага гр/л
Aгар 15.0
Пептон болон дрожжийн экстракт 23.0
Давс 5.0
Хромоген холимог 8.5

Сонгомол, баяжуулах холимог 9.0
Төрөл
Нунтаг хэлбэрээр

Нунтаг хэлбэрээр
Хадгалалт
2-30 °C

2-8 °C




Тэжээлт орчны pH
7.0 +/- 0.5


Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
Суурь бэлтгэх
CHROMagar Listeria суурь (B)
·         51.5 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. Уусмал руугаа шингэн нэмэлтээ нэмнэ.
·         Агарыг өтгөртөл нь сайн хутгана.
·         121°C +/-1°C –н хэмд 15 мин халаана.
·          47°C- ийн +/- 2°C усан баннд хийж хөргөнө.      
  













     
3-р шат
Бэлдсэн суурь (B) болон нэмэлтээ (S) хооронд нь холих
·          Хайлуулж 47°C хүртэл хөрөгсөн CHROMagar Listeria-н суурийг зөөлөн хутгана.
·         Нэгэн жигд болгож сэргээсэн нэмэлтээ нэмээд 1-2мин нэгэн жигд болтол нь ахин хутгана.
·         Нэн даруй ариутгасан петрийн аяганд савлах.
Анхааруулга: петрийн аягануудыг давхарлаж болохгүй.
·         Хөргөөж, царцаана.


Хадгалалт
·         Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
·         Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг хоёр долоо хоног хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд  хадгалан хэрэглэх боломжтой.

Суулгалт хийх
Доорхи аргачлалыг харна уу.
·      Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны хэмд байлгана. Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.
Аргачлал
CHROMagar Listeria арга
Хүн амьтны бүхий л хоол хүнсний бүтээгдэхүүнүүд болон хүрээлэн буй орчны дээжүүдэд L.monocytogenes байгаа эсвэл байхгүйг тодорхойлох (Тайлбар 1-г дагана уу).
1.       Дээжинд баяжуулалт хийх, хгр эсвэл хмл-г 9х ½ Fraser-н шөлөнд хийж холино.
→ 30°C +/- 1°C-т  24цаг +/- 2цаг
2.       Сайн царцаасан CHROMagar Listeria тэжээлт орчин дээр 0.1мл-г тэжээлт орчны 1/3 дээр шингэээн тараагаад, түүнээсээ дарааллуулаад үлдсэн хэсэг дээр нь өсгөвөрлөнө.
→ 37°C +/- 1°C-т  24цаг +/- 2цаг
3.       Нийтлэг колониуд:
Үгүй→ L.monocytogenes байхгүй.
Тийм→ Уламжлалт бус аргачлалын дагуу бүх дээжүүд эерэг гэж тодорхойлогдсон тохиолдолд доор үзүүлсэн аль нэг аргаар баталгаажуулна:
4.       1/ CEN эсвэл ISO-д (цэвэршүүлэхшатыг оролцуулан) заасан стандартчилагдсан аргачлалын дагуу уламжлалт арга ашиглана.
2/ Цэвэршүүлэх шат дамжаагүй, эргэлзээтэй колониудаас шууд CHROMagar Listeria-г тодорхойлоно.
Маргаантай хариу (уламжлалт бус аргачлалаар эерэг байх магадлалтай, дээр дурьдсан аль нэг аргаар баталгаажуулаагүй) гарвал тухайн лаборатори нь шаардлагатай нэмэлт шатуудын дагуу шалган, олж авсан хариугаа баталгаажуулах хэрэгтэй. Тестийн орц хэмжээ 25гр- аас дээшгүй байна. Хүрээлэн буй орчны дээжүүд 24цагын дараа ургахгүй байх магадлалтай тул нэмж 24цаг +/-2цаг өсгөвөрлөнө.
 CHROMagar Listeria тоолох арга
Хүн амьтны бүхий л хоол хүнсний бүтээгдэхүүнүүд болон хүрээлэн буй орчны дээжүүдэд L.monocytogenes-г тоолох. (Тайлбар 2-г дагана уу).
1.       Дээжийг сэргээх, хгр эсвэл хмл-г 9х BPW эсвэл сонгомол биш хагас Fraser-н шөлөнд хийж холино.
→ 20°C +/- 1°C-т  1цаг +/- 5мин
2.       Сайн царцаасан CHROMagar Listeria тэжээлт орчин (үнэлгээг зөв гаргахын тулд 3 аяган дээр 1 мл-ээр тарааж болно) дээр 0.1мл дээжийг хийж жигд тарааж, өсгөвөрлөнө.
→ 37°C +/- 1°C-т  48цаг +/- 2цаг
Эцсийн үр дүн 48цаг +/- 2цагын дараа гарах боловч их бохирдолтой дээжийг 24 цагийн дараа унших боломжтой. ISO 7218 стандартын дагуу үр дүнг тоолох, тайлагнах нь зүйтэй. Нэг удаагийн шингэрүүлгэ хийж, эхний аргаар гарсан үр дүнгийн тооллоготой харьцуулан дүгнэх нь эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой.
3.       Нийтлэг колониуд:
Үгүй→ L.monocytogenes байхгүй.
Тийм→ CHROMagar Listeria- аас шууд тоололт хийж баталгаажуулна. 5 удаа колоний тоог тоолох шаардлагатай бөгөөд ингэснээрээ L.monocytogenes биш бусад колонийг нийлүүлэн тоолох боломжит эрсдэлийг багасгана. CHROMagar Listeria-г тодорхойлох шатанд баталгаажуулалтыг хийчихсэн тохиолдолд CHROMagar Listeria тоолох шатанд дахин баталгаажуулалт хийх шаардлагагүй. Нөгөө талаас, Уламжлалт бус аргачлалын дагуу бүх дээжүүд эерэг гэж тодорхойлогдсон тохиолдолд доор үзүүлсэн аль нэг аргаар баталгаажуулна:
4.       1/ CEN эсвэл ISO-д (цэвэршүүлэлтийн шатыг оролцуулан) заасанстандартчилагдсан аргачлалын дагуу уламжлалт арга ашиглана.
2/ Цэвэршүүлэлтийн шат дамжаагүй, эргэлзээтэй колониудаас шууд CHROMagar Listeria-г тодорхойлоно.
Маргаантай хариу (уламжлалт бус аргачлалаар эерэг байх магадлалтай, дээр дурьдсан аль нэг аргаар баталгаажуулаагүй) гарвал тухайн лаборатори нь шаардлагатай нэмэлт шатуудын дагуу шалган, олж авсан хариугаа баталгаажуулах хэрэгтэй..
 


















Гүйцэтгэл & Хязгаарлалт
·       L.ivanovii мэт зарим омгууд нь ялган дүйх үед цагаан хүрээтэй хөх колони үүсгэдэгээрээ ялгагддаг. L.ivanovii зүйл нь хоол, хүнсэнд ховор тохиолддог. B.cereus мэт зарим омгууд нь мөн адил хөх өнгийн колони үүсгэж ургадаг. Илүү том цагаан, жигд бус хүрээтэйгээрээ L.monocytogenes бусдаасаа илүү хялбар ялгагддаг байна.
Чанарын хяналт
Чанарын хяналтыг ашиглаж буй тэжээлт орчин болон тухайн газрын чанарын хяналтын дүрэм журам болон стандартын дагуу явуулна уу.
Бэлтгэсэн тэжээлт орчинг доорхи ATCC омгуудаар шалгаж, дүйн тодорхойлно.
Микроорганизм
Нийтлэг колоний гадаад байдал
L. monocytogenes ATCC® 13932
= WDCM 00021
хүрээтэй хөх
L. innocua CIP 8012
= ATCC® 33091*
хүрээгүй хөх
E. faecalis ATCC® 29212
= WDCM 00087
дарангуйлагдана
E. coli ATCC® 25922
= WDCM 00013
дарангуйлагдана
WDCM : World Data Center for Microorganism World Federation for Culture Collection
Дэлхийн микроорганизмийн холбооны өсгөврийн цуглуулгын дэлхийн мэдээллиийн төв
*
www.straininfo.net дээрх омгын дагуу.

Анхааруулга
·      Бэлтгэсэн тэжээлт орчин дээр ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Бүтээгдэхүүний дуусах хугацаа хэтэрсэн болон ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Лабораторийн хэрэгцээнд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
·      Үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон бол үр дүнд нөлөөлөх магадлалтай.
·      Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай.
Тохиромжгүй хадгалалт бүтээгдэхүүний хадгалах хугацаанд нөлөөлөх
CHROMagarTM Salmonella

Тэжээлт орчны ач холбогдол
Эмнэлзүйн сорьцон дох S.typhi, S.paratyphi болон Salmonella омгуудыг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Salmonella- гийн халдвар нь дэлхий дахинд үүсж буй халдварт өвчний гол шалтгаан болж байна.
·         АНУ-д Salmonella- гийн халдвар нь 100000 хүн тутамд 16.47 бүртгэгдсэн байна.
·         Европ-д Анхлан хоол хүнсний халдварт өвчний шалтгаан болж бүртгэгдсэн (EFSA/ECDC 2011 мэдээ, 2009 оны байдлаар)   
·         Хөгжиж буй оронд ихэвчлэн S.typhi болон S.paratyphi- ийн халдвар байдаг бөгөөд жил бүр 17 сая тохиолдол бүртгэгддэг байна (EFSA 2007 мэдээ).
Мөн түүнчлэн, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын сүүлийн үеийн мэдээгээр, Salmonella- аар үүсгэгдсэн халдварт суулгалт өвчнөөр жил бүр 2 сая хүн амь насаа алдаж байна. Salmonella нь хүн төрлөхтөнд зоонозын халдвар үүсгэгч хоёрдогч том бактери юм (EFSA/ECDC 2011 мэдээ, 2009 оны байдлаар).
Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн нь ганц нунтаг орчноос бүрдэнэ.
Бүтээгдэхүүн         =
Савалгаа
Нийт гр/л
34.9 гр/л
Найрлага гр/л
Aгар 15.0
Пептон болон дрожжийн экстракт 7.0
Хромоген холимог 12.9
Төрөл
Нунтаг хэлбэрээр
Хадгалалт
2-30 °C


Тэжээлт орчны pH
7.6 +/- 0.2



Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
Холимогийг бэлтгэх
·         29.2 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана.
·         Агарыг өтгөртөл нь сайн хутгана.
·         100 °C хүртэл зөөлөн эргэлдүүлэн холих маягаар халааж, буцалгана.
100 °C- аас илүү температурт халааж болохгүй. 121 °C-н хэмд автоклавдаж болохгүй.
Анхаарулга 1: Автоклавдаж байгаа тохиолдолд даралтүй ажиллуулна.
Зөвлөгөө 1: 100 °C-н хэмд халаах шатанд, бичил долгионы халаах зууханд буцалгаж болно. Буцалсны дараа зуухнаас авч зөөлөн эргэлдүүлэн хутгаж буцааж хийн агарыг бүрэн, жигд хайлж дуустал нь буцалгана (хөөсийг бууж арилах хүртэл).
Зөвлөгөө 2: Бүтээгдэхүүний дээж нь Pseudomonas болон Aeromonas агуулагдах өндөр магадлалтай бол 5мг/л Cefsulodin нэмнэ.


2-р шат
Аягалалт
·         45-50°C- ийн усан баннд хийж зөөлөн эргүүлэх юмуу хөдөлгөж хөргөнө.
·         Ариутгасан петрийн аяганд аягалана.
·         Царцааж хатаана.


Хадгалалт
·         Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
·         Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг хоёр долоо хоног хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд  хадгалан хэрэглэх боломжтой.

Суулгалт хийх
Баяжуулалтын шатыг зөв зохистой хийсний дараа холбогдох дээжийг шууд, бэлтгэсэн тэжээлт орчин дээр тарина.
Нийтлэг дээжүүд
Ж: Typhoid синдром
→ өтгөн болон цусны дээжүүд; Ходоод, нарийн гэдэсний үрэвсэл
→ өтгөний дээжүүд
***
Боломжит баяжуулалтын шат
***
Шууд тарилга эсвэл жигд
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны температурт байлгана.
·         Бэлтгэсэн тэжээлт орчин дээр дээжийг тарих.
37 °C-н хэмд 24 цаг хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө
 CHROMagarTM ECC

Тэжээлт орчны найрлага
Хүнс болон усны дээжинд агуулагдах ß- глюкуронидаз грамм эерэг  E.coli –ийг тодорхойлоход зоиулсан хромоген тэжээлт орчин. Колиформ болон  Enterobacteriacae нь лактозыг ялгаруулж улмаар хүн болон бүлээн цуст амьтны гэдсэнд шимэгчилж , хөрс болон  усанд ч амьдрах чадвартай байдаг. Колиформ нь байгаль орчин, хүрээлэн буй орчин эсвэл өтгөний бохирдлын баталгаа юм.  Ихэнхи өтгөний бохирдол нь мал амьтны хог хаягдлаас гарч ирсэн Колиформууд байдаг. Үүнд ихэвчлэн E.coli  болон дулаанд тэсвэржсэн  Klebsiella байдаг.
Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ.

Бүтээгдэхүүн         =
Суурь (С)
Нийт гр/л
32.8 гр/л
Найрлага гр/л
Aгар 15.0
Пептон болон дрожжийн экстракт 8.0
NaCl 5.0
Хромоген холимог 4.8
Төрөл
Нунтаг хэлбэрээр
Хадгалалт
15-30 °C


Тэжээлт орчны pH
7.2 +/- 0.2


Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
Холимогийг бэлтгэх
·         32.8 гр нунтгийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана.
·         Агарыг өтгөртөл нь сайн хутгана..
·         100 °C хүртэл зөөлөн эргэлдүүлэн холих маягаар халааж, буцалгана.
Зөвлөгөө 1: Зөвлөгөө 1: 100 °C-т халаах шат, бичил долгионы халаах зууханд буцалгаж болно. Буцалсны дараа зуухнаас авч зөөлөн эргэлдүүлэн агарыг бүрэн, жигд хайлж дуустал нь буцалгана (хөөсийг бууж арилах хүртэл).
Зөвлөгөө 2: Pseudomonas эсвэл Aeromonas бүхий өндөр ачаалалтай бүтээгдэхүүний дээжийн хувьд cefsulodin 7.5 мг / л-ээр нэмэх боломжтой.



2-р шат
Аягалалт
·         48°C- ийн усан баннд хийж зөөлөн эргүүлэх юмуу хөдөлгөж хөргөнө.
·         Нэгэн жигд болтол нь зөөлөн хутгана.
·         Ариутгасан петрийн аяганд аягалана.
·         Царцааж хатаана.


Хадгалалт
·         Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
·         Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг хоёр сар хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- т  хадгалан хэрэглэх боломжтой.
·         Зарим жижиг цагаан талстууд нь 2/8 ° C-ийн температурт хадгалалтын дараа гарч ирж болно. Гэхдээ хэвийн үйлчлэлд саад учруулахгүй бөгөөд өрөөний температурт талстууд алга болно.

Суулгалт хийх
Холбогдох дээжүүд (ж.нь боловсруулсан хүнс, түүхий эд, ус, сүү, хүрээлэн буй орчин) аяган дээр шууд тарьж, түүнчлэн зохих баяжуулах алхамыг боловсруулж болно.
Өтгөнөөс колиформ илрүүлэх
Нийт колиформ илрүүлэх
44°C –т 24 цаг өсгөвөрлөнө
30°C-т 24 цаг өсгөвөрлөнө




Тайлбар
Нийтлэг колоний гадаад байдал
Грам (-)
Хөх
Бусад (өтгөнөөс) колиформ бактери
Ягаавтар
Бусад грамм сөрөг бактери
Өнгөгүй
 Нийтлэг колоний гадаад байдал












Гүйцэтгэл & Хязгаарлалт
·         E.coli- н мэдрэг чанар 97% (Ogden et al. 1991).
·         Ховор тохиолдолд ß-глюкуронидаз грамм сөрөг E.coli омгууд сараг гарна.(Жишээ нь O157 E.coli) Хэрэв судлаач  өвчин үүсгэгч O157 E.coli омог илрүүлэх бол CHROMagar O157 бүтээгдэхүүнийг сонирхоно уу.
·         Хэрэв судлаач нийт колиформийг илрүүлэх бол, Hafnia бактерийн цөөн зүйлүүд өнгөгүй харагдана.
Чанарын хяналт
Чанарын хяналтыг ашиглаж буй тэжээлт орчин болон тухайн газрын чанарын хяналтын дүрэм журам болон стандартын дагуу явуулна уу.
Бэлтгэсэн тэжээлт орчинг доорхи ATCC омгуудаар шалгаж, дүйн тодорхойлно.
Микроорганизм
Нийтлэг колоний гадаад байдал
E.coli ATCC® 25922
Хөх
 C.freundii ATCC®8090
Ягаавтар
E.cloacae ATCC® 35030
Ягаавтар
  K.pneumoniae ATCC®13883      
Ягаавтар
S.aureus ATCC® 25923
Дарангуйлагдана
E.faecalis ATCC® 29212                 Дарангуйлагдана                            
Анхааруулга
·      Бэлтгэсэн тэжээлт орчин дээр ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Бүтээгдэхүүний дуусах хугацаа хэтэрсэн болон ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      In vitro оношилгоонд  ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
·      Үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон бол үр дүнд нөлөөлөх магадлалтай.
·      Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай.
·      Тохиромжгүй хадгалалт бүтээгдэхүүний хадгалах хугацаанд нөлөөлөх магадлалтай.
·      Бүтээгдэхүүнийг ашигласны дараа савыг сайтар таглах, чийг багатай орчинд гэрэл нэвтрэхгүй, харанхуй хуурай газар хадгална.
·      Микробыг оновчтой дүйн тодорхойлох нь: Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.
Хог хаягдлын хяналт
Бүх бэлтгэсэн тэжээлт орчин болон бусад бохирдолтой материалуудыг хэрэглэсний дараагаар ариутгах эсвэл тухайн газрынхаа хууль тогтоомж болон дотоод журмын дагуу устгалд оруулах зайлшгүй шаардлагтай. Бэлтгэсэн тэжээлт орчинг 121°C- т хамгийн багадаа 20мин автоклавдаж халдваргүйжүүлнэ.

Comments

Popular posts from this blog

COLOREX O157

CHROMagar TM O157 Тэжээлт орчны ач холбогдол Эмнэлзүйн сорьц болон хоол хүнсний дээжинд E.coli O157 ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой хамгийн нийтлэг илэрдэг VTEC- ийн серо бүлэгүүд нь E.coli- ийн серо бүлэг болох O157:Н7 эсвэл хөдөлгөөнт бус төрөл болох O157:H юм. 1982 онд АНУ-д гарсан дэгдэлтийн дараа энэхүү нянгийнач холбогдол танигдаж эхэлсэн байна. Түүнээс хойш, ДЭМБ- аас   гаргадаг тооцоогоор дэлхий дахинд 180-аас дээш дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд жил бүр 70,000 халдварт өвчин гардаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 29.2 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 13.0 Хромоген холимог 1. 2 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 6.9 +/- 0.2 ...

E,Coli

   CHROMagar TM E.coli Тэжээлт орчны ач холбогдол Хоол хүнс ба усны дээжин дэх ß-глюкуронидаз эерэг E.coli илрүүлэх, тоолоход зориулсан хромоген орчин юм. E.coli -ийн үзүүлэлт нь халдварт өвчин үүсгэгч нян болох Vibrio cholerae, Salmonella, Pseudomonas болон вирус, гэдэсний паразитийн шинж тэмдэгийг илтгэнэ. Бохирдол нь хоол хүнс идэж, уухад дамжиж халдварт өвчин үүсгэж амь насанд аюул учруулдаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 37.3 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 8.3 Натрийн хлорид 5.0 Хромоген холимог 9.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт   15-30 °C Тэжээлт орчны pH 6.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимо...

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...