Skip to main content

New Year's gift package for customers. (Med)

CHROMagarTM VRE

Тэжээлт орчны ач холбогдол
Энэхүү хромоген тэжээлт орчин нь VRE.faecium болон VRE.faecalis Van A/  Van B –ийг тодорхойлно.
Ванкомицинд тэсвэртэй хоёр төрлийн enterococci-ууд байдаг. Эхний төрөл нь  E.gallinarum. E.casseliflavus болон  E.flavescens юм. Ерөнхийд нь тэсвэрлэдэг ч (Ихэнхдээ VanC төрөл ч VanD, VanD, VanF зэрэгт тэсвэртэй) ванкомицинд тэсвэртэй чанар харьцангуй сул. Хоёр дахь төрөл нь ихэвчлэн E. faecium, E.faecalis –д илэрдэг бөгөөд ванкомицинийг (VanA болон VanB) тэсвэрлэх  олдмол чанартай. Тиймээс,энэхүү тэсвэртэй байдлыг илүү олон өвчин үүсгэгчдэд (Жишээ нь S.aureus) тархахаас сэргийлж өвчтөнд энэхүү 2 зүйлийн аль нэг нь байгаа эсэхийг эрт илрүүлэх нь бусад Enterococci-уудаас нарийвчлан ялган дүйхэд чухал.

Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас (B) болон нэмэлт (S)-ээс бүрдэнэ.

Бүтээгдэхүүн         =
Суурь (B)
+
Нэмэлт (S)

Нийт гр/л
67.3 гр/л

0.06 гр/л

Найрлага гр/л
Aгар 15.0
Пептон болон дрожжийн экстракт 20.0
Давс 20.0
Хромоген холимог 27.3

Сонгомол холимог 0.06

Төрөл
Нунтаг хэлбэрээр

Нунтаг хэлбэрээр

Хадгалалт
15-30 °C

2-8 °C





Тэжээлт орчны pH
6.9 +/- 0.2





Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
CHROMagar VRE суурийг (B) бэлтгэх
·         67.3 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана.
·         Агарыг өтгөртөл нь сайн хутгана.
·         110 °C- н хэмд 5 мин турш автоклавдана.
121 °C-Н ХЭМД АВТОКЛАВДАХГҮЙ БА 5 МИНУТААС ДЭЭШ ХАЛААХГҮЙ.
·         100°C хүртэл зөөлөн эргэлдүүлэн холих маягаар халааж, буцалгана.
·         Усан баннд 45-50°C-н хэмд хийж зөөлөн эргүүлэх юмуу хөдөлгөж хөргөнө.

Тэжээлт орчин эцсийн байдлаар Тооцоолон туслах цэс
1л→ 0.5мл этанолд 60мг хийх    + 0.5мл ариутгасан ус
5л→ 2.5мл этанолд 300мг хийх + 2.5мл ариутгасан ус
25л→ 12.5мл этанолд 1.5г хийх + 12.5мл ариутгасан ус



2-р шат
Нэмэлтийг (S) бэлтгэх
·         CHROMagar VRE нэмэлтийн уусмалыг бэлтгэх нь:
 1мл- т (0.5мл этанол / 0.5мл нэрсэн ус) 60мг нэмнэ.
·         Сайтар уустал нь эргүүлнэ.
Зөвлөмж 2: Нөөц CHROMagar VRE нэмэлтийн уусмалыг бэлтгэсний дараа шууд хэрэглэх ба -20 ° C-д хадгалан нэг сарын дотор хэрэглэнэ.



3-р шат
Бэлтэгсэн суурь (B) болон нэмлтийг (S) холих
·        
Тэжээлт орчин эцсийн байдлаар Тооцоолон туслах цэс
1л→ Бэлтгэсэн суурь дээр 1мл нэмэх
5л→ Бэлтгэсэн суурь дээр 5мл нэмэх
25л→ Бэлтгэсэн суурь дээр 25мл нэмэх



45-50°C-н хэмд хөрсөн суурин дээр 1мл нэмэлтийг нэмнэ. (60мг/л болно)
·         Нэгэн жигд болтол нь зөөлөн хутгана.
·         Ариутгасан петрийн аяганд аягалана.
·         Царцааж хатаана.


Хадгалалт
·         Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
·         Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг нэг сар хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд  хадгалан хэрэглэх боломжтой.




Суулгалт хийх
Нийтлэг дээжүүд
Ж: Өтгөний сорьц
***
Боломжит баяжуулалтын шат
Шууд тарилга эсвэл жигд тараалтын арга
 Баяжуулалтын шатыг зөв зохистой хийсний дараа холбогдох дээжийг шууд, бэлтгэсэн тэжээлт орчин дээр тарина.
·          Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны температурт байлгана.
·          
·         Бэлтгэсэн тэжээлт орчин дээр дээжийг тарих.
·         37 °C-н хэмд 24 цаг хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө.
Тайлбар


Нийтлэг колоний гадаад байдал
VRE.faecium VRE.faecalis
ягаанаас ягаавтар
VRE.gallinarum VRE.casseliflavus
Хөх эсвэл дарангуйлагдана
Бусад грамм эерэг бактериуд
Дарангуйлагдана
Грам сөрөг бактериуд
Дарангуйлагдана
Дрожж болон хөгц
Ихэнхдээ дарангуйлагдана

Нийтлэг колоний гадаад байдал








Гүйцэтгэл & Хязгаарлалт
·      Тодорхойлолт нь нэмэлт туршилтыг шаардаж болно.
·      Lactobacilli, Pediococcus-ийн зарим ховор омгоос  ягаавтар колони ургаж болно. Гэхдээ тэдгээрийг PYR тесттэй ялгаж болно: PYR (+) -> VRE; PYR (-) -> Lactobacilli, Pediococcus.
·      24 цаг өсгөвөрлөсний дараа E.gallinarum-ийн ховор омгууд ягаавтар харагдаж болно.
·      Vancomycine R-type нь цаашдын шинжилгээгээр тодорхойлж, баталгаажуулна.
Чанарын хяналт
Чанарын хяналтыг ашиглаж буй тэжээлт орчин болон тухайн газрын чанарын хяналтын дүрэм журам болон стандартын дагуу явуулна уу.
Бэлтгэсэн тэжээлт орчинг доорхи ATCC омгуудаар шалгаж, дүйн тодорхойлно.
Микроорганизм
Нийтлэг колоний гадаад байдал
VRE.faecalis ATCC® 51299
Ягаавтар, жижиг
E.faecalis ATCC® 29212
Дарангуйлагдана
E.coli ATCC® 25922
Дарангуйлагдана
S.aureus ATCC® 25923
Дарангуйлагдана
E.casseliflavus ATCC® 700327
Дарангуйлагдана
E.gallinarum ATCC® 49573
Дарангуйлагдана
C.tropicalis ATCC® 1369
Дарангуйлагдана

Анхааруулга
·      Бэлтгэсэн тэжээлт орчин дээр ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Бүтээгдэхүүний дуусах хугацаа хэтэрсэн болон ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      In vitro оношилгоонд  ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
·      Үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон бол үр дүнд нөлөөлөх магадлалтай.
·      Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай.
·      Тохиромжгүй хадгалалт бүтээгдэхүүний хадгалах хугацаанд нөлөөлөх магадлалтай.
·      Бүтээгдэхүүнийг ашигласны дараа савыг сайтар таглах, чийг багатай орчинд гэрэл нэвтрэхгүй, харанхуй хуурай газар хадгална.
·      Микробыг оновчтой дүйн тодорхойлох нь: Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.
Хог хаягдлын хяналт
Бүх бэлтгэсэн тэжээлт орчин болон бусад бохирдолтой материалуудыг хэрэглэсний дараагаар ариутгах эсвэл тухайн газрынхаа хууль тогтоомж болон дотоод журмын дагуу устгалд оруулах зайлшгүй шаардлагтай. Бэлтгэсэн тэжээлт орчинг 121°C- н хэмд хамгийн багадаа 20мин автоклавдаж халдваргүйжүүлнэ.
Лавлах
Манай вебсайтний <<Хэвлэлүүд>> Publications гэсэн хэсгээс бүтээгдэхүүнтэй холбоотой шинжлэх ухааны өгүүллүүдийг харж болно.
Веб холбоос:  http://www.chromagar.com/publication.php

































CHROMagarTM Listeria
 
Тэжээлт орчны ач холбогдол
L.monocytogenes- ийг ялгах, дүйн тодорхойлох хромоген тэжээлт орчин юм.
Listeria monocytogenes нь өргөн тархсан, хөрс, бохир ус, өтгөний дээжинд агуулагддаг бактери юм. Энэхүү бактери нь хүрэлцсэн гадаргууд Listerial- ийн биофилм үүсгэснээр устгахад төвөгтэй болгодог. Мөн, өвчин үүсгэгч энэ бактери нь ноцтой хоолны хордлого үүсгэдэг учир хоол хүнсний бохирдол үүсэхээс сэргийлэх зорилгоор микробиологийн чанарын хяналт болгон ашиглагдаг байна. Бохирдол нь түүхий эдээс эхлээд хэрэглээнд очих хүртэл хоол хүнс үйлдвэрлэх дамжлагын аль ч үе шатанд үүсэх боломжтой.
Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг суурь (B) болон нэмэлт (S) гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.                   
                                                                                                                                                     Хэрэглээ
Бүтээгдэхүүн         =
Суурь (B)
+
Нэмэлт (S)
·  Хоол хүнсний салбарт:
 Бүхий л хүн амын хоол хүнсний бүтээгдэхүүнүүд болон хүрээлэн буй орчны дээжүүд.
·   Эмнэлзүйн салбарт:
Хүний гаралтайсорьцноос L.monocytogenes-г илрүүлэх
Ж: цусны өсгөврүүд, үтрээний арчдас эсвэл ТНШ.
Нийт гр/л
51.5 гр/л

9.0 гр/л
Найрлага гр/л
Aгар 15.0
Пептон болон дрожжийн экстракт 23.0
Давс 5.0
Хромоген холимог 8.5

Сонгомол, баяжуулах холимог 9.0
Төрөл
Нунтаг хэлбэрээр

Нунтаг хэлбэрээр
Хадгалалт
2-30 °C

2-8 °C




Тэжээлт орчны pH
7.0 +/- 0.5


Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
Суурь бэлтгэх
CHROMagar Listeria суурь (B)
·         51.5 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. Уусмал руугаа шингэн нэмэлтээ нэмнэ.
·         Агарыг өтгөртөл нь сайн хутгана.
·         121°C +/-1°C –н хэмд 15 мин халаана.
·         47°C- ийн +/- 2°C усан баннд хийж хөргөнөv
3-р шат
Бэлдсэн суурь (B) болон нэмэлтээ (S) хооронд нь холих
·          Хайлуулж 47°C хүртэл хөрөгсөн CHROMagar Listeria-н суурийг зөөлөн хутгана.
·         Нэгэн жигд болгож сэргээсэн нэмэлтээ нэмээд 1-2мин нэгэн жигд болтол нь ахин хутгана.
·         Нэн даруй ариутгасан петрийн аяганд савлах.
Анхааруулга: петрийн аягануудыг давхарлаж болохгүй.
·         Хөргөөж, царцаана.


Хадгалалт
·         Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
·         Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг хоёр долоо хоног хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд  хадгалан хэрэглэх боломжтой.

Суулгалт хийх
Доорхи аргачлалыг харна уу.
·      Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны хэмд байлгана. Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.
Аргачлал
CHROMagar Listeria арга
Хүн амьтны бүхий л хоол хүнсний бүтээгдэхүүнүүд болон хүрээлэн буй орчны дээжүүдэд L.monocytogenes байгаа эсвэл байхгүйг тодорхойлох (Тайлбар 1-г дагана уу).
1.       Дээжинд баяжуулалт хийх, хгр эсвэл хмл-г 9х ½ Fraser-н шөлөнд хийж холино.
→ 30°C +/- 1°C-т  24цаг +/- 2цаг
2.       Сайн царцаасан CHROMagar Listeria тэжээлт орчин дээр 0.1мл-г тэжээлт орчны 1/3 дээр шингэээн тараагаад, түүнээсээ дарааллуулаад үлдсэн хэсэг дээр нь өсгөвөрлөнө.
→ 37°C +/- 1°C-т  24цаг +/- 2цаг
3.       Нийтлэг колониуд:
Үгүй→ L.monocytogenes байхгүй.
Тийм→ Уламжлалт бус аргачлалын дагуу бүх дээжүүд эерэг гэж тодорхойлогдсон тохиолдолд доор үзүүлсэн аль нэг аргаар баталгаажуулна:
4.       1/ CEN эсвэл ISO-д (цэвэршүүлэхшатыг оролцуулан) заасан стандартчилагдсан аргачлалын дагуу уламжлалт арга ашиглана.
2/ Цэвэршүүлэх шат дамжаагүй, эргэлзээтэй колониудаас шууд CHROMagar Listeria-г тодорхойлоно.
Маргаантай хариу (уламжлалт бус аргачлалаар эерэг байх магадлалтай, дээр дурьдсан аль нэг аргаар баталгаажуулаагүй) гарвал тухайн лаборатори нь шаардлагатай нэмэлт шатуудын дагуу шалган, олж авсан хариугаа баталгаажуулах хэрэгтэй. Тестийн орц хэмжээ 25гр- аас дээшгүй байна. Хүрээлэн буй орчны дээжүүд 24цагын дараа ургахгүй байх магадлалтай тул нэмж 24цаг +/-2цаг өсгөвөрлөнө. 
CHROMagar Listeria тоолох арга
Хүн амьтны бүхий л хоол хүнсний бүтээгдэхүүнүүд болон хүрээлэн буй орчны дээжүүдэд L.monocytogenes-г тоолох. (Тайлбар 2-г дагана уу).
1.       Дээжийг сэргээх, хгр эсвэл хмл-г 9х BPW эсвэл сонгомол биш хагас Fraser-н шөлөнд хийж холино.
→ 20°C +/- 1°C-т  1цаг +/- 5мин
2.       Сайн царцаасан CHROMagar Listeria тэжээлт орчин (үнэлгээг зөв гаргахын тулд 3 аяган дээр 1 мл-ээр тарааж болно) дээр 0.1мл дээжийг хийж жигд тарааж, өсгөвөрлөнө.
→ 37°C +/- 1°C-т  48цаг +/- 2цаг
Эцсийн үр дүн 48цаг +/- 2цагын дараа гарах боловч их бохирдолтой дээжийг 24 цагийн дараа унших боломжтой. ISO 7218 стандартын дагуу үр дүнг тоолох, тайлагнах нь зүйтэй. Нэг удаагийн шингэрүүлгэ хийж, эхний аргаар гарсан үр дүнгийн тооллоготой харьцуулан дүгнэх нь эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой.
3.       Нийтлэг колониуд:
Үгүй→ L.monocytogenes байхгүй.
Тийм→ CHROMagar Listeria- аас шууд тоололт хийж баталгаажуулна. 5 удаа колоний тоог тоолох шаардлагатай бөгөөд ингэснээрээ L.monocytogenes биш бусад колонийг нийлүүлэн тоолох боломжит эрсдэлийг багасгана. CHROMagar Listeria-г тодорхойлох шатанд баталгаажуулалтыг хийчихсэн тохиолдолд CHROMagar Listeria тоолох шатанд дахин баталгаажуулалт хийх шаардлагагүй. Нөгөө талаас, Уламжлалт бус аргачлалын дагуу бүх дээжүүд эерэг гэж тодорхойлогдсон тохиолдолд доор үзүүлсэн аль нэг аргаар баталгаажуулна:
4.       1/ CEN эсвэл ISO-д (цэвэршүүлэлтийн шатыг оролцуулан) заасанстандартчилагдсан аргачлалын дагуу уламжлалт арга ашиглана.
2/ Цэвэршүүлэлтийн шат дамжаагүй, эргэлзээтэй колониудаас шууд CHROMagar Listeria-г тодорхойлоно.
Маргаантай хариу (уламжлалт бус аргачлалаар эерэг байх магадлалтай, дээр дурьдсан аль нэг аргаар баталгаажуулаагүй) гарвал тухайн лаборатори нь шаардлагатай нэмэлт шатуудын дагуу шалган, олж авсан хариугаа баталгаажуулах хэрэгтэй..

CHROMagarTM Pseudomonas

Тэжээлт орчны ач холбогдол
Pseudomonas зүйлүүдийг ялган, дүйн тодорхойлох хромоген тэжээлт орчин юм.
Эмнэлзүйд: Эмнэлэгт Pseudomonas-ийн  олон төрлийн антибиотик  болон антисептикт тэсвэртэй байдал нь нэмэгдсээр байна. Тэд оппортунист эмгэг төрүүлэгч бөгөөд ихэвчлэн эмнэлгийн гаралтай халдвар үүсгэдэг. АНУ-ийн Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв (CDC)-ийн Үндэсний эмнэлгийн гаралтай халдварын тандалтын сестимийн дагуу P.aeruginosa нь эрчимт эмчилгээний тасаг болон уушгины үрэвсэлийн номер нэг шалтгааан байна.
Хүнсний үйлдвэр болон хүрээлэн буй орчинд: P.aeruginosa нь сэлбэгддэг (усан сан, spa…) усны үр дүнтэй халдваргүйжүүлэлтийн чухал үзүүлэлт юм. Энэ параметр нь одоогоор усан бассейн болон усан сангийн зохицуулалтын шалгуур болгон ашиглагдаж байна. Үүнээс гадна P.aeruginosa нь ихэвчлэн устай холбоотой оппортунист эмгэг төрүүлэгч учраас дээрх үзүүлэлт нь зөвхөн чухал биш юм.

Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ.

Бүтээгдэхүүн         =
Савлагаа
Нийт гр/л
45.5 гр/л
Найрлага гр/л
Aгар 15.0
Пептон 20.0
Давсууд 8.0
Сонгомол болон хромоген холимог 2.5
Төрөл
Нунтаг хэлбэрээр
Хадгалалт
15-30 °C


Тэжээлт орчны pH
7.5 +/- 0.2



Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
Холимогийг бэлтгэх
  45.5 гр нунтаг суурийг 1 литр нэрсэн усанд хийж аажмаар уусгана.
         • Агарыг өтгөртөл сайн хутгана.
  100 °C хүртэл зөөлөн эргэлдүүлэн холих маягаар халааж, буцалгана.
100 °C-ААС ИЛҮҮ ХАЛААЖ БОЛОХГҮЙ. 121 °C-Н ХЭМД АВТОКЛАВДАЖ БОЛОХГҮЙ.
Анхааруулга 1: Автоклав ашиглаж байгаа тохиолдолд даралтгүй ажиллуулна.
Зөвлөгөө 2: 100 °C-н хэмд халаах шат, бичил долгионы халаах зууханд буцалгаж болно. Буцалсны дараа зуухнаас авч зөөлөн эргэлдүүлэн агарыг бүрэн, жигд хайлж дуустал нь буцалгана (хөөсийг бууж арилах хүртэл).


2-р шат
Аягалалт
·         45-50°C- ийн усан баннд хийж зөөлөн эргүүлэх юмуу хөдөлгөж хөргөнө.
·         Ариутгасан петрийн аяганд аягалана.
·         Царцааж хатаана.


Хадгалалт
·         Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
·         Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг нэг сар хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд  хадгалан хэрэглэх боломжтой.

Суулгалт хийх
Урьдчилсан баяжуулалтын шатгүйгээр холбогдох дээжийг бэлтгэсэн тэжээлт орчин дээр гадаргууд тархаах аргаар тарина.
Нийтлэг дээжүүд
Эмнэлзүйд: цэр
Хүнсний үйлдвэрлэлд: ус, мах, агаар, гадаргуугын дээжүүд
***
Боломжит баяжуулалтын шат
Шууд тарилга эсвэл жигд тараалтын арга
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны температурт байлгана.
·         Тэжээлт орчин дээр тарилга хийх:
1.       Тэжээлт орчин дээр шууд тарилга хийх
2.       Тэжээлт орчин дээр тархаан тарих
3.       Шүүлтүүрийн арга ашиглан шүүж тэжээлт орчин дээр тарих
Зөвлөгөө 2: Хэвийн гүйцэтгэлийг хангахын тулд поликарбонатын шүүлтүүр
хэрэглэхийг бид зөвлөж байна.
·         30 °C-н хэмд 24-36 цаг хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө.
Анхааруулга 2: Шаардлагатай тохиолдолд зарим эмзэг  Pseudomonas-ийг 48 цаг нэмж өсгөвөрлөнө. (Жижиг колони г.м).
Зөвлөгөө 3: Хэрэв судлаач Pseudomonas aeruginosa-ийн судалгаанд анхаарал хандуулж байгаа бол дээжээс хамааран 24 цагийн турш  37°C эсвэл 41°C-н хэмд өсгөвөрлөнө.
















CHROMagarTM  Y.enterocolitica  

Тэжээлт орчны ач холбогдол
B Streptococcus (S.agalactiae) бүлгийг ялган дүйх хромоген тэжээлт орчин юм.        
B Streptococci (GBS) бүлэг, Streptococcus agalactiae-нэрээр нэрлэгдсэн насанд хүрэгсдэд олон тооны халдварын шалтгаан болж байгаа бөгөөд амьдралын эхний гурван долоо хоногт тохиолддог нярайн ноцтой халдварын гол шалтгаан болдог. Судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн ойролцоогоор 12 – 27% нь GBS-ээр колончлогдсон байна.
CHROMagar StrepB нь жирэмсэн эмэгтэйчүүд болон нярайн халдварыг хяналтанд GBS тээгчдийг шалгахад нэн тохиромжтой юм.

Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг суурь (B) болон 2 нэмэлтээс (S1+S2) бүрдэнэ.

Бүтээгдэхүүн         =
Суурь (B)
+
Нэмэлт S1
+
Нэмэлт S2

Нийт гр/л
44.7 гр/л

8 мл/л

0.25 гр/л

Найрлага гр/л
Aгар 15.0
Давсууд 7.5
Пептон болон дрожжийн экстракт 20.0
Хромоген холимог 2.2

Өсөлтийн факторууд

Сонгомол холимог 0.25

Төрөл
Нунтаг хэлбэрээр

Шингэн хэлбэрээр

Нунтаг хэлбэрээр

Хадгалалт
15-30 °C

15-30 °C

2-8 °C









Тэжээлт орчны pH
7.3 +/- 0.2



Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
Суурь
+
S1
   44.7 гр нунтаг суурийг 1 л нэрсэн усанд хийж аажмаар уусгана.
   Хольц руу 8 мл нэмэлт Н1 нэмнэ.
   Агарыг өтгөртөл сайн хутгана.
   121°C-н хэмд 15 мин турш автоклавдана.


2-р шат
S2
·   Тунгалаг шилэ саванд, 10 мл нэрсэн усанд 250 мг нэмэлт Н2 нэмнэ.
·   Н2-ийг уусах хүртэл соронзон хутгуур дээр байршуулан хутгана..                                               


3-р шат
Суурь+S1+S2

·   45-50°C-н хэмд хөргөсөн хольц руу (суурь+Н1) 10 мл Н2 нэмэлтийг ариутгагч шүүлтүүрээр хийх зуураа холино.
·   Нэгэн жигд болтол зөөлөн хутгана.


4-р шат
Аягалах
·   Ариутгасан петрийн аяганд аягалана.
·   Царцааж хатаана.
Хатсаны дараа, тэжээлт орчин нь тунгалаг саарал харагдана.


Хадгалалт
·   Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
·   Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
·   Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг хоёр долоо хоног хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд  хадгалан хэрэглэх боломжтой.





Суулгалт хийх
Нийтлэг дээжүүд
Ж: Үтрээ, шээс, ходоодны шингэн
***
Боломжит баяжуулалтын шат
Шууд тарилга эсвэл жигд тараалтын арга
Баяжуулалтын шатыг зөв зохистой хийсний дараа холбогдох дээжийг шууд бэлтгэсэн тэжээлт орчин дээр тарина, урьдчилан, тохиромжит Tod Hewitt/LIM шөл баяжуулалтын шат (CDC зөвлөмж) хийх нь зүйтэй.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны температурт байлгана.
·         Бэлтгэсэн тэжээлт орчин дээр дээжийг тарих.
·         37 °C-н хэмд 18-24 цаг хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө.

Тайлбар
Нийтлэг колоний гадаад байдал
Streptococcus agalactiae (B бүлэг)
ягаавтар
Enterococcus species
метал хөх
Lactabacilli, leuconostoc, lactococci
цайвар ягаан, бага ургалтаас дарангуйлагдана
Бусад микроорганизм
хөх, өнгөгүй эсвэл дарангуйлагдана









 
Нийтлэг колоний гадаад байдал
Гүйцэтгэл & Хязгаарлалт
·   CO2 -той өсгөвөрлөлт нь хуурамч-эерэг өсгөвөр үүсгэж болно.
·   B Streptoccocus бүлгийн ховор омгуудад колоныг хангалттай хэмжээнд хүргэхийн тулд нэмэлт 24 цагийн өсгөвөрлөлт болох хүртэл инкубаторт хийх хэрэгтэй.
·   Streptococci –ийн C, F & G бүлгүүдийн зарим омгууд ягаавтар өнгийн колоноор илэрч магадгүй.
·   Зарим организмууд нь Aerococcus, Lactobacillus, Lactococcus болон Leuconostoc шиг ягаавтар – нил ягаан өнгийн колони үүсгэж болно.
·   Ихэнх A бүлгийн Streptoccocus нь хуурамч эерэг  ягаавтар өнгөөр ургадаг. Гэсэн хэдий ч,  PYR тестээр ялгана:
PYR(+) --> StrepA ; PYR(-) --> StrepB
·   Staphylococcus –ийн цөөн омгууд ягаавтар колониор тархаж болно. Гэсэн хэдий ч эдгээр нь Catalase тестээр ялгагдана:
Catalase (-) --> StrepB ; Catalase (+) --> Staphylococcus.
·   Эцсийн тодорхойлолт нь нэмэлт туршилт хийхийг шаардаж болно. Үүнд: Hippurate Hydrolisis, CAMP эсвэл иммунологийн тест.
·   Латекс наалдуулах баталгаажуулалтын сорилыг  сэжигтэй колониос шууд шалгана.

Гүйцэтгэл & Хязгаарлалт
·   CO2 -той өсгөвөрлөлт нь хуурамч-эерэг өсгөвөр үүсгэж болно.
·   B Streptoccocus бүлгийн ховор омгуудад колоныг хангалттай хэмжээнд хүргэхийн тулд нэмэлт 24 цагийн өсгөвөрлөлт болох хүртэл инкубаторт хийх хэрэгтэй.
·   Streptococci –ийн C, F & G бүлгүүдийн зарим омгууд ягаавтар өнгийн колоноор илэрч магадгүй.
·   Зарим организмууд нь Aerococcus, Lactobacillus, Lactococcus болон Leuconostoc шиг ягаавтар – нил ягаан өнгийн колони үүсгэж болно.
·   Ихэнх A бүлгийн Streptoccocus нь хуурамч эерэг  ягаавтар өнгөөр ургадаг. Гэсэн хэдий ч,  PYR тестээр ялгана:
PYR(+) --> StrepA ; PYR(-) --> StrepB
·   Staphylococcus –ийн цөөн омгууд ягаавтар колониор тархаж болно. Гэсэн хэдий ч эдгээр нь Catalase тестээр ялгагдана:
Catalase (-) --> StrepB ; Catalase (+) --> Staphylococcus.
·   Эцсийн тодорхойлолт нь нэмэлт туршилт хийхийг шаардаж болно. Үүнд: Hippurate Hydrolisis, CAMP эсвэл иммунологийн тест.
·   Латекс наалдуулах баталгаажуулалтын сорилыг  сэжигтэй колониос шууд шалгана.

Чанарын хяналт
Чанарын хяналтыг ашиглаж буй тэжээлт орчин болон тухайн газрын чанарын хяналтын дүрэм журам болон стандартын дагуу явуулна уу.
Бэлтгэсэн тэжээлт орчинг доорхи ATCC омгуудаар шалгаж, дүйн тодорхойлно.
Микроорганизм
Нийтлэг колоний гадаад байдал
S.agalactiae ATCC® 12386  
ягаавтар
S.agalactiae ATCC® 13813
ягаавтар
E.faecalis ATCC® 29212
метал хөх
 E.coli ATCC® 25922
дарангуйлагдана
 C.albicans ATCC® 10231
дарангуйлагдана

Анхааруулга
·      Бэлтгэсэн тэжээлт орчин дээр ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Бүтээгдэхүүний дуусах хугацаа хэтэрсэн болон ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Лабораторийн хэрэгцээнд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
·      Үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон бол үр дүнд нөлөөлөх магадлалтай.
·      Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай.
·      Тохиромжгүй хадгалалт бүтээгдэхүүний хадгалах хугацаанд нөлөөлөх магадлалтай.
·      Бүтээгдэхүүнийг ашигласны дараа савыг сайтар таглах, чийг багатай орчинд гэрэл нэвтрэхгүй, харанхуй хуурай газар хадгална.
·      Микробыг оновчтой дүйн тодорхойлох нь: Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.

CHROMagarTM O157

 

Тэжээлт орчны ач холбогдол

Эмнэлзүйн сорьц болон хоол хүнсний дээжинд E.coli O157 ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм.

Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой хамгийн нийтлэг илэрдэг VTEC- ийн серо бүлэгүүд нь E.coli- ийн серо бүлэг болох O157:Н7 эсвэл хөдөлгөөнт бус төрөл болох O157:H юм. 1982 онд АНУ-д гарсан дэгдэлтийн дараа энэхүү нянгийнач холбогдол танигдаж эхэлсэн байна. Түүнээс хойш, ДЭМБ- аас  гаргадаг тооцоогоор дэлхий дахинд 180-аас дээш дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд жил бүр 70,000 халдварт өвчин гардаг байна.

 

Тэжээлт орчны найрлага

Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ.

 

Бүтээгдэхүүн         =

Савалгаа

Нийт гр/л

29.2 гр/л

Найрлага гр/л

Aгар 15.0

Пептон болон дрожжийн экстракт 13.0

Хромоген холимог 1.2

Төрөл

Нунтаг хэлбэрээр

Хадгалалт

15-30 °C

 

 

Тэжээлт орчны pH

6.9 +/- 0.2

 

 

 

Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)

1-р шат

Холимогийг бэлтгэх

·         29.2 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана.

·         Агарыг өтгөртөл нь сайн хутгана.

·         100 °C хүртэл зөөлөн эргэлдүүлэн холих маягаар халааж, буцалгана.

100 °C- ААС ИЛҮҮ ТЕМПЕРАТУРТ ХАЛААЖ БОЛОХГҮЙ. 121 °C-Н ХЭМД АВТОКЛАВДАЖ БОЛОХГҮЙ.

Анхаарулга 1: Автоклавдаж байгаа тохиолдолд даралтүй ажиллуулна.

Зөвлөгөө 1: 100 °C-н хэмд халаах шатанд, бичил долгионы халаах зууханд буцалгаж болно. Буцалсны дараа зуухнаас авч зөөлөн эргэлдүүлэн хутгаж буцааж хийн агарыг бүрэн, жигд хайлж дуустал нь буцалгана (хөөсийг бууж арилах хүртэл).

Зөвлөгөө 2: Тэжээлт орчноо илүү сонгомол, өвөрмөц болгох шаардлагатй бол 45-50°C-н хэмд 2.5мг/л Potassium tellurite нэмнэ.

Зөвлөгөө 3: Бүтээгдэхүүний дээж нь Proteus агуулагдах өндөр магадлалтай бол 45-50°C-н хэмд 0.025мг/л Cefixime нэмнэ.

Зөвлөгөө 4: Бүтээгдэхүүний дээж нь Pseudomonas болон Aeromonas агуулагдах өндөр магадлалтай бол 45-50°C-н хэмд 5мг/л Cefsulodin нэмнэ.

 

 

2-р шат

Аягалалт

·         45-50°C- ийн усан баннд хийж зөөлөн эргүүлэх юмуу хөдөлгөж хөргөнө.

·         Ариутгасан петрийн аяганд аягална.

·         Царцааж хатаана.

 

 

Хадгалалт

·         Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.

·         Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.

·         Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг хоёр долоо хоног хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд  хадгалан хэрэглэх боломжтой.

 

Суулгалт хийх

Баяжуулалтын шатыг зөв зохистой хийсний дараа холбогдох дээжийг шууд, бэлтгэсэн тэжээлт орчин дээр тарина.

Нийтлэг дээжүүд

Ж: хоол хүнс, махны өөдсүүд, хүн амьтны өтгөн

***

Боломжит баяжуулалтын шат

Шууд тарилга эсвэл жигд тараалтын арга

·         Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны температурт байлгана.

·         Бэлтгэсэн тэжээлт орчин дээр дээжийг тарих.[BG1] 

·         37 °C-н хэмд 24 цаг хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө.


Тайлбар

Микроорганизм

Нийтлэг колоний гадаад байдал

E.coli

ягаавтар

Coliforms

метал хөх

Proteus

өнгөгүйгээс саарал


 [BG1]Сорьц халдаах гэж яриад байдаг. Яг мэргэжлийн хэлэнд тарих гэж ярьдаг эсхийг лавлаарай

RambachTM Agar

 

Тэжээлт орчны ач холбогдол

Хоол хүнсний сорьцон дох Salmonella омгуудыг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм.

Salmonella typhi-г оруулан Salmonella-аар үүсгэгдсэнхалдвар нь дэлхий даяар эрүүл мэндийн асуудлынгол шалтгаан болж байна.

·         АНУ-д Salmonella- гийн халдвар нь 100,000 хүн тутамд 16.47 бүртгэгдсэн байна (CDC үнэлгээ, 2010).

·         Европ-д Анх удаа хоол хүнсний халдварт өвчний шалтгаан болсон (EFSA/ECDC 2011 мэдээ, 2009 оны байдлаар)  

·         Хөгжиж буй оронд ихэвчлэн S.typhi болон S.paratyphi- ийн халдвар байдаг бөгөөд жил бүр 17 сая тохиолдол бүртгэгддэг байна (EFSA 2007 мэдээ).

Мөн түүнчлэн, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын сүүлийн үеийн мэдээгээр, Salmonella- ын халдварт суулгалт өвчнөөр жил бүр 2 сая хүн амь насаа алдаж байна. Salmonella нь хүн төрлөхтөнд зоонозын халдвар үүсгэгч хоёрдогч том бактери юм (EFSA/ECDC 2011 мэдээ, 2009 оны байдлаар).

Тэжээлт орчны найрлага

Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг суурь (B) болон нэмэлт (S) гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

 

Бүтээгдэхүүн         =

Суурь (B)

+

Нэмэлт (S)

Нийт гр/л

30.7 гр/л

 

10 мл/л

Найрлага гр/л

Aгар 20.0

Пептон болон дрожжийн экстракт 8.0

Хромоген холимог 2.7

 

Өсөлтийн факторууд 10.4

Төрөл

Нунтаг хэлбэрээр

 

Шингэн хэлбэрээр

Хадгалалт

15-30 °C

 

15-30 °C

 

 

 

 

Тэжээлт орчны pH

7.1 +/- 0.2

 

Тэжээлт орчин эцсийн байдлаар Тооцоолох туслах цэс
1л→ бэлтгэсэн тэжээлт орчны суурь дээр 10мл нэмэлт нэмэх
5л→ бэлтгэсэн тэжээлт орчны суурь дээр 50мл нэмэлт нэмэх
25л→ бэлтгэсэн тэжээлт орчны суурь дээр 250мл нэмэлт нэмэх

 

 

Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)

1-р шат

Холимогийг бэлтгэх

·         30.7 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана.

·         Агарыг өтгөртөл нь сайн хутгана.

·         10мл шингэн нэмэлтийг нэмнэ.

·         Зөөлөн эргэлдүүлж холино.  

·         110 °C хүртэл халаааж буцалган нэг хэмээр зөөлөн эргүүлнэ.

121 °C-н хэмд автоклавдаж болохгүй. 110 °C- аас илүү халааж болохгүй.

Анхаарулга 1: Автоклавдаж байгаа тохиолдолд даралтүй хэрэглэнэ.

Зөвлөгөө 1: 100 °C-н хэмд халаах шатанд, бичил долгионы халаах зууханд буцалгаж болно. Буцалсны дараа зуухнаас авч зөөлөн эргэлдүүлэн хутгаж буцааж хийн агарыг бүрэн, жигд хайлж дуустал нь буцалгана (хөөсийг бууж арилах хүртэл).

 

 

2-р шат

Аягалалт

·         45-50°C хэмийн усан баннд хөргөнө.

·         Нэгэн жигд болтол нь зөөлөн эргүүлэн хутгана.

·         Ариутгасан петрийн аяганд аягалана.

·         Царцааж хатаана.

 

 

Хадгалалт

·         Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.

·         Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.

·         Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг хоёр сар хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- т  хадгалан хэрэглэх боломжтой.

 

Суулгалт хийх

Баяжуулалтын шатыг зөв зохистой хийсний дараа холбогдох дээжийг шууд, бэлтгэсэн тэжээлт орчин дээр тарина.

Нийтлэг дээжүүд

Ж:  Үйлдвэрлэлд: хүнс болон хүрээлэн буй орчны дээжүүд
Клиник: өтгөн болон цусны дээжүүд

***

Боломжит баяжуулалтын шат

Шууд тарилга эсвэл жигд тараалтын арга

·         Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны температурт байлгана.

·         Бэлтгэсэн тэжээлт орчин дээр дээжийг тарих.

·         37 °C-н хэмд 24 цаг хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө.

 


Тайлбар

Микроорганизм

Нийтлэг колоний гадаад байдал

Salmonella

улаан

Колиформууд

хөх эсвэл чирнелин ягаан

Proteus г.м

өнгөгүй

Грам эерэг

дарангуйлагдана

CHROMagarTM Salmonella Plus

 

Тэжээлт орчны ач холбогдол

Лактоз эерэг Salmonella болон S.Typhi-ийг багтаасан Salmonella-ийн зүйлүүдийг ялган дүйх хромоген тэжээлт орчин юм. Энэхүү тэжээлт орчин нь ISO 6579:2002 ISO шаардлагыг хангасан.
Ихэнхдээ хоол тэжээлийн сүлжээн дэх бохирдол эсвэл хүнсний үйлдвэрлэлийн процессийн үед  Salmonella нь гэдэсний өвчин үүсгэгч байдаг бөгөөд ходоод гэдэсний хямрал, суулгалт, дотор муухайрах, бөөлжилт зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хоол хүнсний хойрдогч томоохон өвчин үүсгэгч бөгөөд эрүүл мэндийн салбар болон хоол хүнсний үйлдвэрлэлд, ялагуяа тахиан аж ахуйд lactose plus бүлгийг оролцуулан Salmonella-г тодорхойлох нь онцгой сорилт болоод байна.

Тэжээлт орчны найрлага

Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг суурь (B), нэмэлт (S) болон сонгомол нэмэлтээс бүрдэнэ.

 


Бүтээгдэхүүн    =

Суурь (B)

 

Нэмэлт (S)

 

 Сонгомол нэмэлт

Нийт гр/л

32.8 гр/л

 

6.0 мл/л

 

1 гр/л

Найрлага гр/л

Aгар 15.0

Пептон болон дрожжийн экстракт 8.0

Давс 8.5

Хромоген холимог 1.3

 

Өсөлтийн mix 6.0

 

Өсөлтийн mix 6.0

Төрөл

Нунтаг хэлбэрээр

 

Шингэн хэлбэрээр

 

Нунтаг хэлбэрээр

Хадгалалт

15-30 °C

 

15-30 °C

 

15-30 °C

 

 

 

 

 

 

Тэжээлт орчны pH

7.5 +/- 0.2

 

 

 

Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)

1-р шат

Суурь бэлтгэх (B)+(S)

·         32.8 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана.

·         Агарыг өтгөртөл нь сайн хутгана.

·         6мл шингэн нэмэлтийг нэмнэ.

Санамж 1: Сонгомол нэмэлтийг нэмэх бол 2-р шатыг харна уу.

·         Эргүүлэх маягаар холино.

 

 

2-р шат

Сонгомол нэмэлтийг бэлтгэх

·         Хромагар SU702 сонгомол нэмэлтээс 1 гр авч 10мл нэрсэн усанд хийнэ.

·         Нэгэн жигд болтол нь вортексдоно. Сүүн суспенс өнгөтэй харагдана.

·         Халаахаас өмнө 10 мл нэмэлтээ суурин дээр нэмнэ.  

 

 

3-р шат

Халаах

·          100°C-н хэм хүргэн  халааж буцалгана. 100°C-аас илүү хэмд халаахгүй ба автоклавт 121°C хүргэхгүй.
Санамж 2: Хэрэв автоклавдах бол даралтгүй автоклавдана.

Зөвлөгөө 1: 100 °C-н хэмд халаах шат, бичил долгионы халаах зууханд буцалгаж болно. Буцалсны дараа зуухнаас авч зөөлөн эргэлдүүлэн агарыг бүрэн, жигд хайлж дуустал нь буцалгана (хөөсийг бууж арилах хүртэл).

·         Усан баннд  45-50°C хэм хүртэл хөргөөнө.

Зөвлөгөө 2: Тодорхой шалтгааны улмаас өндөр хэмжээний Pseudomonas болон Aeromonas агуулж байвал 5мг/л Cefsulodin нэмнэ.

 

 

4-р шат

Аягалах

·         Нэгэн жигд болтол нь зөөлөн хутгана.

·         Ариутгасан петрийн аяганд аягалана.

·         Царцааж хатаана.

 

 


Хадгалалт

·         Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.

·         Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.

·         Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг нэг сар хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд хадгалан хэрэглэх боломжтой.

 

Нийтлэг дээжүүд

Ж: хоол хүнс, мах, шинэхэн өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, эмнэлгийн сорьц болох цуснаас авч болно.

***

Боломжит баяжуулалтын шат

Шууд тарилга эсвэл жигд тараалтын арга

 Суулгалт хийх

Хамаарал бүхий дээжүүдийг тэжээлт орчин дээр шууд тарих ба баяжуулалт хийхээс өмнө (SQ001 RambaQUICK Salmonella- аар баяжуулах) боломжтой.

·         Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны температурт байлгана.

·         Бэлтгэсэн тэжээлт орчин дээр дээжийг тарих.

·         37 °C-н хэмд 18-24 цаг хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө.


Тайлбар

Микроорганизм

Нийтлэг колоний гадаад байдал

 

Salmonella ( S.Typhi,

S.paratyphi болон лактоз идэвхит Salmonella)

Ягаавтар

E.coli

Өнгөгүй

Колиформ

Хөх

Proteus

өнгөгүй эсвэл дарангуйлагдсан

 CHROMagarTM ECC

 

Тэжээлт орчны найрлага

Хүнс болон усны дээжинд агуулагдах ß- глюкуронидаз грамм эерэг  E.coli –ийг тодорхойлоход зоиулсан хромоген тэжээлт орчин. Колиформ болон  Enterobacteriacae нь лактозыг ялгаруулж улмаар хүн болон бүлээн цуст амьтны гэдсэнд шимэгчилж , хөрс болон  усанд ч амьдрах чадвартай байдаг. Колиформ нь байгаль орчин, хүрээлэн буй орчин эсвэл өтгөний бохирдлын баталгаа юм.  Ихэнхи өтгөний бохирдол нь мал амьтны хог хаягдлаас гарч ирсэн Колиформууд байдаг. Үүнд ихэвчлэн E.coli  болон дулаанд тэсвэржсэн  Klebsiella байдаг.

Тэжээлт орчны найрлага

Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ.

 

Бүтээгдэхүүн         =

Суурь (С)

Нийт гр/л

32.8 гр/л

Найрлага гр/л

Aгар 15.0

Пептон болон дрожжийн экстракт 8.0

NaCl 5.0

Хромоген холимог 4.8

Төрөл

Нунтаг хэлбэрээр

Хадгалалт

15-30 °C

 

 

Тэжээлт орчны pH

7.2 +/- 0.2

 

 

Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)

1-р шат

Холимогийг бэлтгэх

·         32.8 гр нунтгийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана.

·         Агарыг өтгөртөл нь сайн хутгана..

·         100 °C хүртэл зөөлөн эргэлдүүлэн холих маягаар халааж, буцалгана.

Зөвлөгөө 1: Зөвлөгөө 1: 100 °C-т халаах шат, бичил долгионы халаах зууханд буцалгаж болно. Буцалсны дараа зуухнаас авч зөөлөн эргэлдүүлэн агарыг бүрэн, жигд хайлж дуустал нь буцалгана (хөөсийг бууж арилах хүртэл).

Зөвлөгөө 2: Pseudomonas эсвэл Aeromonas бүхий өндөр ачаалалтай бүтээгдэхүүний дээжийн хувьд cefsulodin 7.5 мг / л-ээр нэмэх боломжтой.

 

 

 

2-р шат

Аягалалт

·         48°C- ийн усан баннд хийж зөөлөн эргүүлэх юмуу хөдөлгөж хөргөнө.

·         Нэгэн жигд болтол нь зөөлөн хутгана.

·         Ариутгасан петрийн аяганд аягалана.

·         Царцааж хатаана.

 

 

Хадгалалт

·         Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.

·         Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.

·         Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг хоёр сар хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- т  хадгалан хэрэглэх боломжтой.

·         Зарим жижиг цагаан талстууд нь 2/8 ° C-ийн температурт хадгалалтын дараа гарч ирж болно. Гэхдээ хэвийн үйлчлэлд саад учруулахгүй бөгөөд өрөөний температурт талстууд алга болно.

 

Суулгалт хийх

Холбогдох дээжүүд (ж.нь боловсруулсан хүнс, түүхий эд, ус, сүү, хүрээлэн буй орчин) аяган дээр шууд тарьж, түүнчлэн зохих баяжуулах алхамыг боловсруулж болно.

Өтгөнөөс колиформ илрүүлэх

Нийт колиформ илрүүлэх

44°C –т 24 цаг өсгөвөрлөнө

30°C-т 24 цаг өсгөвөрлөнө

 


 

 

Тайлбар

Микроорганизм

Нийтлэг колоний гадаад байдал

Грам (-)

E.coli

Хөх

Бусад (өтгөнөөс) колиформ бактери

Ягаавтар

Бусад грамм сөрөг бактери

Өнгөгүй


Comments

Popular posts from this blog

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...

COLOREX O157

CHROMagar TM O157 Тэжээлт орчны ач холбогдол Эмнэлзүйн сорьц болон хоол хүнсний дээжинд E.coli O157 ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой хамгийн нийтлэг илэрдэг VTEC- ийн серо бүлэгүүд нь E.coli- ийн серо бүлэг болох O157:Н7 эсвэл хөдөлгөөнт бус төрөл болох O157:H юм. 1982 онд АНУ-д гарсан дэгдэлтийн дараа энэхүү нянгийнач холбогдол танигдаж эхэлсэн байна. Түүнээс хойш, ДЭМБ- аас   гаргадаг тооцоогоор дэлхий дахинд 180-аас дээш дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд жил бүр 70,000 халдварт өвчин гардаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 29.2 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 13.0 Хромоген холимог 1. 2 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 6.9 +/- 0.2 ...

E,Coli

   CHROMagar TM E.coli Тэжээлт орчны ач холбогдол Хоол хүнс ба усны дээжин дэх ß-глюкуронидаз эерэг E.coli илрүүлэх, тоолоход зориулсан хромоген орчин юм. E.coli -ийн үзүүлэлт нь халдварт өвчин үүсгэгч нян болох Vibrio cholerae, Salmonella, Pseudomonas болон вирус, гэдэсний паразитийн шинж тэмдэгийг илтгэнэ. Бохирдол нь хоол хүнс идэж, уухад дамжиж халдварт өвчин үүсгэж амь насанд аюул учруулдаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 37.3 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 8.3 Натрийн хлорид 5.0 Хромоген холимог 9.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт   15-30 °C Тэжээлт орчны pH 6.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимо...