Skip to main content

COLOREX C.Perfringens



 CHROMagarTM C.perfringens

Тэжээлт орчны ач холбогдол
Уг хромоген тэжээлт орчин нь Clostridium perfringens-ийг тодорхойлон ялган дүйж тоолоход хэрэглэнэ.

Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг суурь (B) болон 2 нэмэлтээс (S1+S2) бүрдэнэ.

Бүтээгдэхүүн         =
Суурь (B)
+
Нэмэлт S1
+
Нэмэлт S2

Нийт гр/л
50.9 гр/л

2.0 гр/л

0.12 гр/л

Найрлага гр/л
Aгар 15.0
Давсууд 6.0
Пептон болон дрожжийн экстракт 25.0
Хромоген болон сонгомол холимог 1.4
Өсөлтийн факторууд 3.5

Сонгомол холимог

Өсөлтийн факторууд 0.12

Төрөл
Нунтаг хэлбэрээр

Нунтаг хэлбэрээр

Нунтаг хэлбэрээр

Хадгалалт
15-30 °C

2-8 °C

2-8 °C









Тэжээлт орчны pH
7.6 +/- 0.2


Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
CHROMagar C.perfringens суурь бэлтгэх (B)
•   50.9 гр нунтаг суурийг 1 л нэрсэн усанд хийж аажмаар уусгана.
•   Агарыг сайн өтгөртөл хутгана.
•   Халаан буцалтал (100 ˚C) сайн тогтмол хутгана.
•   121˚C-н хэмд 15мин турш автоклавдана.
•   Автоклаваас гаргаад холино.
•   Усан баннд 45-50°C болтол хөргөж сайн хутгаж эргүүлнэ.


2-р шат
Нэмэлтийг бэлтгэх (S1)
·   2 гр 1-р нэмэлтийг (S1) 20 мл нэрсэн устай тунгалаг шилэн саванд хийнэ.
·   Бүрэн уустал сайн хутгана.
·   0.45 µm-ээр шүүж ариутгана.
Нэмэлтийн уусмал хүрэн өнгөтэй болно.


3-р шат
Нэмэлтийг бэлтгэх (S2)
·   0.12 гр 2-р нэмэлтийг (S2) 1 мл нэрсэн усан дээр нэмнэ.
·   0.45 µm- ээр шүүж ариутгана.


4-р шат
Бэлтгэсэн нэмэлтүүд (S1 ба S2) болон суурийг (B) холих
•   45-50 ˚C-н хэмд хайлсан суурь дээрээ 20мл/л 1-р нэмэлтийн (S1) уусмалыг нэмнэ.
•   45-50 ˚C- н хэмд хайлсан суурь дээрээ 1мл/л 2-р нэмэлтийг (S2) уусмалыг нэмнэ.
•   Царцааж хатаана.


Хадгалалт
·   Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
·   Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
·   Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг нэг сар хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд  хадгалан хэрэглэх боломжтой.
Нийтлэг дээжүүд
Ж: Хүнс, ус, хүрээлэн буй орчиний дээжүүд
***
Жигд тархаах арга,
Аягалан тархаах арга,
Шүүх арга



Суулгалт хийх
Холбогдох дээжийг шууд бэлтгэсэн тэжээлт орчин дээр тарина.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны температурт байлгана.
·         Бэлтгэсэн тэжээлт орчин дээр дээжийг тарих.
·         37 °C-н хэмд 24 цаг хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө.
Зөвлөгөө 1: Целлюлоз нитрат, Целлюлоз эстер эсвэл Нейлон бүхий мембран хэрэглэхийг зөвлөж байна.
Анхааруулга 1:  Целлюлозийн ацетат, Полиэфирсульфон, Поликарбонат мембран хэрэглэхгүй байх.

Тайлбар

Нийтлэг колоний гадаад байдал
C.perfringens
→ улбар шар
Бусад бактери
→ хөх эсвэл дарангуйлагдана



 Нийтлэг колоний гадаад байдал

Гүйцэтгэл & Хязгаарлалт
·   Бүрэн тодорхойлолт хийхийн тулд нэмэлт сорилт шаардагдах боломжтой.
·   C. Sordelii- н зарим омгууд хуурамч эерэг байдлаар илэрч болох бөгөөд  индоль эсвэл пролина зэрэг биохимийн сорилоор ялгаж болно.

·   Тэжээлт орчин дээр зарим мөхлөгүүд үзэгдэж болох бөгөөд энэ нь гүйцэтгэлд нөлөөлөхгүй.


Чанарын хяналт
Чанарын хяналтыг ашиглаж буй тэжээлт орчин болон тухайн газрын чанарын хяналтын дүрэм журам болон стандартын дагуу явуулна уу.
Бэлтгэсэн тэжээлт орчинг доорхи ATCC омгуудаар шалгаж, дүйн тодорхойлно.
Микроорганизм
Нийтлэг колоний гадаад байдал
C. perfringens ATCC® 362      
→ улбар шар
  C. perfringens ATCC® 12920 (NCTC 8679)
→ улбар шар
C. perfringens ATCC® 12916 (WDCM 00080)    
→ улбар шар
 E. faecalis ATCC® 29212 (WDCM 00087)
→ дарангуйлагдана
 E. coli ATCC® 25922 (WDCM 00013)
→ дарангуйлагдана
C. albicans ATCC® 10231 (WDCM 00054)
→ дарангуйлагдана



Анхааруулга
·      Бэлтгэсэн тэжээлт орчин дээр ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Бүтээгдэхүүний дуусах хугацаа хэтэрсэн болон ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Лабораторийн хэрэгцээнд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
·      Үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон бол үр дүнд нөлөөлөх магадлалтай.
·      Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай.
·      Тохиромжгүй хадгалалт бүтээгдэхүүний хадгалах хугацаанд нөлөөлөх магадлалтай.
·      Бүтээгдэхүүнийг ашигласны дараа савыг сайтар таглах, чийг багатай орчинд гэрэл нэвтрэхгүй, харанхуй хуурай газар хадгална.
·      Микробыг оновчтой дүйн тодорхойлох нь: Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.
Хог хаягдлын хяналт
Бүх бэлтгэсэн тэжээлт орчин болон бусад бохирдолтой материалуудыг хэрэглэсний дараагаар ариутгах эсвэл тухайн газрынхаа хууль тогтоомж болон дотоод журмын дагуу устгалд оруулах зайлшгүй шаардлагтай. Бэлтгэсэн тэжээлт орчинг 121°C- н хэмд хамгийн багадаа 20мин автоклавдаж халдваргүйжүүлнэ.
Лавлах
Манай вебсайтний <<Хэвлэлүүд>> Publications гэсэн хэсгээс бүтээгдэхүүнтэй холбоотой шинжлэх ухааны өгүүллүүдийг харж болно.

































Comments

Popular posts from this blog

COLOREX Identification Listeria DRY

COLOREX Identification Listeria: Хөрс ус, хүнсний сорьцноос авсан шинжилгээний CHROMagar Listeria дээр ургасан колонуудаас L . monocytogenes -ийг илрүүлэх. Бэлтгэх арга : 500мл-ийн ариун колбонд 250мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж 12 .95 гр CHROMagar Identification Listeria –ийн нунтаг тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана.121 0 С-т 15мин автоклавдаж ариутгана. Хутгасны дараа үүссэн хөөсийг арилгахын тулд 5 мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа 100° C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа зөөлөн эргэлдүүлж бүрэн гүйцэт   хайлсан эсэхийг шалгана. Бүрэн хайлсан тэжээлийг 47-50° C -ын хэмтэй усан баннд 20мин хийж жигд хөргөнө. Биоаюулгүйн кабинетад хөрсөн тэжээл дээр 10 мл CHROMagar Identification Listeria S2 нэмэлтийг нэмж сайтар хутган холилдуулна. CHROMagar Identification Listeria S2 нэмэлтийг бэлтгэх: Биоаюулгүйн кабинетад хуурай нунтаг 1.63гр нэмэлт дээр 10мл ариутгасан ус хийж 30м...

COLOREX Staphylococcus DRY

COLOREX Staphylococcus: Энэ нь Staphylococcus -ийн төрөл зүйлийг ялгаж, дүйн тодорхойлох өвөрмөц чанартай сонгомол тэжээлийн орчин юм. Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж дээр нь нарийвчлал сайтай электрон жин дээр жигнэн авсан 87.4гр CHROMagar Staphylococcus –ийн нунтаг тэжээлийн орчинг хийж 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж хайлсан эсэхийг шалган бүрэн гүйцэт хайлсны дараа 110 0 С-т 5мин автоклавдаж ариутгана. Ариутгалаас гарсан тэжээлт орчныг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20 мин хийж жигд хөргөнө.   Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-50 0 С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй орчинд (тасалг...

COLOREX Rambach Agar DRY

COLOREX Rambach Agar:  Эмнэлзүйн болон хүнсний сорьцонд Salmonella- ийн төрөл, зүйлийг илрүүлэх болон дүйн тодорхойлно. Бэлтгэх арга:  1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж 121 0 С-т 15 мин автоклавдаж ариутгана. Ариутгасан усыг 45-50 0 С хэм хүртэл хөргөсний дараа 30.7 гр CHROMagar Rambach –ийн нунтаг тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана. Хутгасны дараа  8 мл  Rambach S 1  нэмэлтийг хийж жигд уусган үүссэн хөөсийг арилгахын тулд 5 мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж бүрэн гүйцэт хайлсан эсэхийг шалгана. Бүрэн хайлсан тэжээлийг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20 мин хийж жигд хөргөнө.  Савлах:  Биоаюулгүйн кабинетанд 40-45 0 С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хө...