Skip to main content

BIOMERIEUX Skimmed milk


Skimmed Milk :Skimmed milk нь цэвэр өсгөвөр ялгах болон өсгөвөр хадгалахад хэрэглэнэ. 
Skim milk нь микроорганизмуудыг өсгөвөрлөдөг тэжээлт шөл юм. Энэ нь коагуляцын болон казейн задлах протелазын урвал дээр үндэслэн өсгөвөрлөх ба ялган дүйх процесс явагддаг. 
Skim milk-н найрлаганд lactobacilli-н төрлийн зүйлүүд ургуулахад шаардлагатай лактоз, казеин болон бусад уургууд агуулагддаг. Мөн Clostridium perfringens илрүүлэх зорилгоор ашиглана. 

Суулгац хийх: Хэрвээ бэлтгэсэн тэжээлийн орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө өрөөний хэмд 30мин орчим байлгасны дараа Биоаюулгүйн боксонд дээж болон сорьцыг тарьж +370С-ийн инкубаторт 18-24цаг өсгөвөрлөн үр дүнг уншина.

Үр дүнг унших:

Чанарын хяналтыг ашиглаж буй тэжээлт орчин болон тухайн газрын чанарын хяналтын дүрэм журам болон стандартын дагуу явуулна уу.

Бэлтгэсэн тэжээлт орчинг доорхи ATCC омгуудаар шалгаж, дүйн тодорхойлно.

Микроорганизм

Нийтлэг колоний гадаад байдал

Clostridium perfringens

Булингар

Escherichia coli

Хүчиллэг, булингар

Lactobacillus rhamnosus

Хүчиллэг, булингар


·        Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.

·       Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой

      Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг 28 хоног хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8℃-н хэмд хадгалан хэрэглэх боломжтой. 

Устгал: Ашиглагдаагүй урвалжийг аюултай биш гэж үзэн зохих журмаар хаях болно.  Халдвартай эсвэл гоц халдвартай бүтээгдэхүүний журамд заасны дагуу ашигласан бүх урвалж, түүнчлэн бохирдсон нэг удаагын эд материалыг хаях хэрэгтэй.



Comments

Popular posts from this blog

COLOREX Candida

CHROMagar TM Candida Тэжээлт орчны ач холбогдол Candida spp. зүйлүүдийг ялган, дүйн тодорхойлох хромоген тэжээлт орчин юм. Ихэнхдээ, Candida - ийн зүйлүүд нь залгиур хоолойн гадаргуу болон шээс бэлгийн замын халдварт өвчин үүсгэгчээс илэрдэг. Эрт үеийн оношилгоо нь өвчтөний хувьд үр ашигтай менежментийн үндэс юм (HIV-ийн боломжит халдварын оношлогооны Лабораторийн Стандарт Ажиллагааны Зааварт суурьласан ДЭМБ- ийн удирдамж ). C.albicans нь зонхилонтохиолддог омог бөгөөд C.albicans- ийн эсрэг мөөгөнцрийн эсрэг эм бэлдмэл ихэсхийн хэрээр бусад төрлүүд болох C.tropicalis, C.krusei болон C.glabrata   омгууд даган ихсэж байна. Тэжээлт орчны найрлага                                     Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн         ...

COLOREX Staphylococcus DRY

COLOREX Staphylococcus: Энэ нь Staphylococcus -ийн төрөл зүйлийг ялгаж, дүйн тодорхойлох өвөрмөц чанартай сонгомол тэжээлийн орчин юм. Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж дээр нь нарийвчлал сайтай электрон жин дээр жигнэн авсан 87.4гр CHROMagar Staphylococcus –ийн нунтаг тэжээлийн орчинг хийж 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж хайлсан эсэхийг шалган бүрэн гүйцэт хайлсны дараа 110 0 С-т 5мин автоклавдаж ариутгана. Ариутгалаас гарсан тэжээлт орчныг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20 мин хийж жигд хөргөнө.   Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-50 0 С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй орчинд (тасалг...

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...