COLOREX Y.enterocolitica: Эмнэлзүйн
болон хүнсний сорьцонд
Yersinia enterocolitica-г илрүүлэх 100% мэдрэг 99% өвөрмөц чанартай сонгомол
тэжээлт орчин юм.
Бэлтгэх
арга: 1000мл-ийн
ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж 1210С-т 15мин автоклавдаж
ариутгана. Ариутгасан усыг 45-500С хэм хүртэл хөргөсний дараа 41.3гр CHROMagar Y.enterocolitica base–ийн
нунтаг тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана. Хутгасны дараа үүссэн
хөөсийг арилгахын тулд 5мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа 100°C-ийн хэмтэй
халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал
буцалгана. Жигд хайлсны дараа зөөлөн эргэлдүүлж бүрэн гүйцэт хайлсан эсэхийг шалгана. Бүрэн хайлсан
тэжээлийг 45-50°C-ийн
хэмтэй усан баннд 20мин хийж жигд хөргөнө. Хөрсөн хэмийг шалган 1мл CHROMagar Y.enterocolitica S2
нэмэлтийг хийж сайтар хутган холилдуулaна.
CHROMagar Y.enterocolitica S2 нэмэлтийг бэлтгэх:
Биоаюулгүйн кабинетад хуурай нунтаг 0.1гр нэмэлт дээр 1мл ариутгасан ус хийж
сайтар хутгаж найруулна.
Савлах:
Биоаюулгүйн кабинетанд 45-500С хэмтэй бэлэн
болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм
хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр
болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл
нэвтрэхгүй харанхуй хуурай орчинд (тасалгааны
хэмд) 18-24цаг
тавьж агарыг царцаана.
Хадгалах:
Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
Бэлтгэсэн тэжээлийн орчныг тасалгааны температурт нэг өдрөөс илүү
хугацаанд байлгаж болохгүй. Петрийн аягатай тэжээлийн орчныг нэг
сараас багагүй хугацаанд гэрэл
нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-80С-т
хадгалан хэрэглэж болно.
Суулгац
хийх: Хэрвээ бэлтгэсэн тэжээлийн орчныг сэрүүн нөхцөлд хадгалж
байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө өрөөний хэмд 30мин
орчим байлгасны дараа Биоаюулгүйн боксонд дээж болон сорьцыг тарьж +300С-ийн
инкубаторт 30-36цаг
өсгөвөрлөн үр дүнг уншина.
Үр
дүнг унших:
Эмгэг төрөгч биш Y.enterocolitica болон бусад суурь бичил ургалт:
Citrobacter, Enterobacter, Aeromonas гэх мэт дарангуйлагдах буюу ургалт
нь
хязгаарлагдсан,
эсвэл хар хөх өнгө
Устгал:
Хэрэглэсэн орчныг 1210С-т
20минут автоклавдана.
Зөвхөн лабораторийн нөхцөлд ашиглана. Энэхүү
бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан
ашиглана.
Comments
Post a Comment