COLOREX
VRE: Энэ нь Van
A/ Van B ген агуулсан болон VRE.faecalis
& VRE.faecium-ийг ялгаж, дүйн
тодорхойлох 95.5%-ийн мэдрэг чанартай 90.4%-ийн өвөрмөц чанартай сонгомол
тэжээлийн орчин юм.
Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж 1210С-т
15 мин автоклавдаж ариутгана. Ариутгасан усыг 45-500С хэм хүртэл
хөргөсний дараа 67.3гр CHROMagar VRE –ийн нунтаг тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана.
Хутгасны дараа үүссэн хөөсийг арилгахын тулд 5мин тавина. Хөөсийг бууж арилсны
дараа 100°C-ийн хэмтэй
халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал
буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж бүрэн гүйцэт хайлсан
эсэхийг шалгана. Бүрэн хайлсан тэжээлийг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20мин хийж жигд хөргөнө. Хөрсөн
тэжээл дээр 1мл CHROMagar VRE S2 нэмэлтийг хийж сайтар хутган холилдуулна.
CHROMagar
VRE S2 нэмэлтийг
бэлтгэх:
Хуурай нунтаг 0.06гр нэмэлт дээр 1мл-ийн ариун хундаганд байгаа уусмалыг хийнэ.
1мл ариун хундагатай уусмал бэлтгэх: 1:1 (0.5мл ариутгасан ус+0.5мл 96% этанол=1мл) харьцаатайгаар хийнэ.
Савлах: Биоаюулгүйн
кабинетанд 45-500С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу
ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа
колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч
хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй хуурай орчинд (тасалгааны хэмд) 18-24цаг тавьж агарыг царцаана.
Хадгалах:
Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай
газар хадгална. Бэлтгэсэн тэжээлийн орчныг тасалгааны температурт нэг өдрөөс
илүү хугацаанд байлгаж болохгүй. Петрийн аягатай тэжээлийн орчныг нэг сараас багагүй
хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-80С-т хадгалан хэрэглэж болно.
Суулгац хийх: Хэрвээ бэлтгэсэн тэжээлийн орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд
суулгац хийхийн өмнө өрөөний хэмд 30мин орчим байлгасны дараа Биоаюулгүйн боксонд дээж болон
сорьцыг тарьж +370С-ийн инкубаторт 18-24цаг өсгөвөрлөн үр дүнг уншина.
Үр дүнг унших:
VRE.faecalis/VRE.aecium ягаан
буюу ягаавтар
E.gallinarum/E.casseliflavus
хөх эсвэл дарангуйлагдана
Бусад
бактери
дарангуйлагдана
Устгал: Хэрэглэсэн
тэжээлт орчинг 121ºС-т 20 минут автоклавдана.
Зөвхөн лабораторийн
нөхцөлд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон
мэргэшсэн ажилтан ашиглана.
Comments
Post a Comment