Skip to main content

COLOREX Strep B DRY


COLOREX Strep B: Энэ нь Streptococcus agalactiae (GBS)-ийг ялган тодорхойлох 92% -ийн мэдрэг чанартай, 95%-ийн урьдчилан оношлох чадамжтай сонгомол тэжээлийн орчин юм. Эмнэлзүйн сорьцонд B бүлгийн Streptococcus (S.agalactiae) илрүүлнэ.
Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж дээр нь нарийвчлал сайтай электрон жин дээр жигнэн авсан 44.7гр CHROMagar StrepB base–ийн нунтаг тэжээлийн орчинг хийж сайтар хутган холилдуулна. Хутгасны дараа 8 мл CHROMagar StrepB S1 нэмэлтийг нэмж сайтар хутгана. Дараа нь 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж хайлсан эсэхийг шалган бүрэн гүйцэт хайлсны дараа 1210С-т 15мин автоклавдаж ариутгана. Ариутгалаас гарсан тэжээлт орчныг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20мин хийж жигд хөргөнө.  Хөрсөн хэмийг шалган 10мл CHROMagar StrepB S2 нэмэлтийг хийж сайтар хутган холилдуулна.
CHROMagar StrepB S2 нэмэлтийг бэлтгэх: Хуурай нунтаг 0.25гр нэмэлт дээр 10мл ариутгасан ус нэмж сайтар хутгаж найруулна. 
Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-500С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй орчинд (тасалгааны хэмд) 18-24цаг тавьж агарыг царцаана.
Хадгалах: Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална. Бэлтгэсэн тэжээлийн орчныг тасалгааны температурт нэг өдрөөс илүү хугацаанд  байлгаж болохгүй.  Петрийн аягатай тэжээлийн орчныг 2 сараас багагүй хугацаанд гэрэл нэвтрэхгүй, харанхуй нөхцөлд 2-80С-т  хадгалан хэрэглэж болно.
Суулгац хийх: Хэрвээ бэлтгэсэн тэжээлийн орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө өрөөний хэмд 30мин орчим байлгасны дараа Биоаюулгүйн боксонд дээж болон сорьцыг тарьж +370С-ийн инкубаторт 18-24цаг өсгөвөрлөн үр дүнг уншина.
Үр дүнг унших:
B бүлгийн Streptococcus                    ягаавтар                                                                                                                          Бусад организмууд                           хөх, өнгөгүй эсвэл дарангуйлагдана                                                                                                                                
Устгал: Хэрэглэсэн орчныг 1210С-т 20минут автоклавдана.
Зөвхөн лабораторийн нөхцөлд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.


Comments

Popular posts from this blog

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...

COLOREX O157

CHROMagar TM O157 Тэжээлт орчны ач холбогдол Эмнэлзүйн сорьц болон хоол хүнсний дээжинд E.coli O157 ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой хамгийн нийтлэг илэрдэг VTEC- ийн серо бүлэгүүд нь E.coli- ийн серо бүлэг болох O157:Н7 эсвэл хөдөлгөөнт бус төрөл болох O157:H юм. 1982 онд АНУ-д гарсан дэгдэлтийн дараа энэхүү нянгийнач холбогдол танигдаж эхэлсэн байна. Түүнээс хойш, ДЭМБ- аас   гаргадаг тооцоогоор дэлхий дахинд 180-аас дээш дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд жил бүр 70,000 халдварт өвчин гардаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 29.2 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 13.0 Хромоген холимог 1. 2 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 6.9 +/- 0.2 ...

E,Coli

   CHROMagar TM E.coli Тэжээлт орчны ач холбогдол Хоол хүнс ба усны дээжин дэх ß-глюкуронидаз эерэг E.coli илрүүлэх, тоолоход зориулсан хромоген орчин юм. E.coli -ийн үзүүлэлт нь халдварт өвчин үүсгэгч нян болох Vibrio cholerae, Salmonella, Pseudomonas болон вирус, гэдэсний паразитийн шинж тэмдэгийг илтгэнэ. Бохирдол нь хоол хүнс идэж, уухад дамжиж халдварт өвчин үүсгэж амь насанд аюул учруулдаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 37.3 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 8.3 Натрийн хлорид 5.0 Хромоген холимог 9.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт   15-30 °C Тэжээлт орчны pH 6.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимо...