Skip to main content

COLOREX STEC DRY


COLOREX STEC: Эмнэлзүйн болон хүнсний сорьцонд Shiga-Toxin ялгаруулдаг E.coli (STEC)-г илрүүлнэ. 89.1%-ийн мэдрэг чанартай 91.4%-ийн өвөрмөц чанартай сонгомол тэжээлийн орчин юм.
Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж 1210С-т 15мин автоклавдаж ариутгана. Ариутгасан усыг 45-500С хэм хүртэл хөргөсний дараа 30.8гр CHROMagar STEC base–ийн нунтаг тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана. Хутгасны дараа үүссэн хөөсийг арилгахын тулд 5 мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа зөөлөн эргэлдүүлж бүрэн гүйцэт хайлсан эсэхийг шалгана. Бүрэн хайлсан тэжээлийг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20мин хийж хөргөнө. Биоаюулгүйн кабинетад хөрсөн тэжээл дээр 10мл CHROMagar STEC S2 нэмэлтийг нэмж сайтар хутган холилдуулна.
CHROMagar STEC S2 нэмэлтийг бэлтгэх: Биоаюулгүйн кабинетад хуурай нунтаг нэмэлт дээр 10мл ариутгасан ус хийж сайтар хутгаж найруулна.
Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-500С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй хуурай орчинд (тасалгааны хэмд) 18-24цаг тавьж агарыг царцаана.
Хадгалах: Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална. Бэлтгэсэн тэжээлийн орчныг тасалгааны температурт нэг өдрөөс илүү хугацаанд байлгаж болохгүй. Петрийн аягатай тэжээлийн орчныг 1 сараас багагүй хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-80С-т хадгалан хэрэглэж болно.
Суулгац хийх: Хэрвээ бэлтгэсэн тэжээлийн орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө өрөөний хэмд 30мин орчим байлгасны дараа Биоаюулгүйн боксонд дээж болон сорьцыг тарьж +370С-ийн инкубаторт 18-24цаг өсгөвөрлөн үр дүнг уншина.
Үр дүнг унших:
Shiga-Toxin ялгаруулагч E.coli–ийн ихэнхи омог              ягаавтар                                                                                                                                 Бусад Enterobacteriacae                                                      өнгөгүй, хөх эсвэл дарангуйлагдана                                                                                                                           
Устгал: Хэрэглэсэн орчныг 1210С-т 20минут автоклавдана.
Зөвхөн лабораторийн нөхцөлд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.



Comments