Skip to main content

COLOREX Staph Aureus DRY


COLOREX Staph Aureus: Энэ нь Staphylococcus аureus -ыг ялгаж, дүйн тодорхойлох 95.5%-ийн мэдрэг чанар, 99.4%-ийн өвөрмөц чанартай сонгомол тэжээлийн орчин юм.
Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж дээр нь нарийвчлал сайтай электрон жин дээр жигнэн авсан 82.5 гр CHROMagar Staph Aureus agar–ийн нунтаг тэжээлийн орчинг хийж 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж хайлсан эсэхийг шалган бүрэн гүйцэт хайлсны дараа 1100С-т 5мин автоклавдаж ариутгана. Ариутгалаас гарсан тэжээлт орчныг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20 мин хийж жигд хөргөнө. 
Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-500С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй хуурай орчинд (тасалгааны хэмд) 18-24цаг тавьж агарыг царцаана.
Хадгалах: Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална. Бэлтгэсэн тэжээлийн орчныг тасалгааны температурт нэг өдрөөс илүү хугацаанд байлгаж болохгүй. Петрийн аягатай тэжээлийн орчныг 1 сараас багагүй хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-80С-т  хадгалан хэрэглэж болно.
Суулгац хийх: Хэрвээ бэлтгэсэн тэжээлийн орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө өрөөний хэмд байлгасны дараа Биоаюулгүйн боксонд дээж болон сорьцыг тарьж +370С-ийн инкубаторт 18-24цаг өсгөвөрлөн үр дүнг уншина.
Үр дүнг унших:
Staphylococcus aureus                       ягаан, хөхөлбий ягаан                                                                                                                            
Бусад бактери                                  хөх, өнгөгүй, эсвэл дарангуйлагдана                                                                                                                          
Устгал: Хэрэглэсэн орчныг 1210С-т 20 минут автоклавдана.
Зөвхөн лабораторийн нөхцөлд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.






Comments

Popular posts from this blog

COLOREX Candida

CHROMagar TM Candida Тэжээлт орчны ач холбогдол Candida spp. зүйлүүдийг ялган, дүйн тодорхойлох хромоген тэжээлт орчин юм. Ихэнхдээ, Candida - ийн зүйлүүд нь залгиур хоолойн гадаргуу болон шээс бэлгийн замын халдварт өвчин үүсгэгчээс илэрдэг. Эрт үеийн оношилгоо нь өвчтөний хувьд үр ашигтай менежментийн үндэс юм (HIV-ийн боломжит халдварын оношлогооны Лабораторийн Стандарт Ажиллагааны Зааварт суурьласан ДЭМБ- ийн удирдамж ). C.albicans нь зонхилонтохиолддог омог бөгөөд C.albicans- ийн эсрэг мөөгөнцрийн эсрэг эм бэлдмэл ихэсхийн хэрээр бусад төрлүүд болох C.tropicalis, C.krusei болон C.glabrata   омгууд даган ихсэж байна. Тэжээлт орчны найрлага                                     Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн         ...

COLOREX Staphylococcus DRY

COLOREX Staphylococcus: Энэ нь Staphylococcus -ийн төрөл зүйлийг ялгаж, дүйн тодорхойлох өвөрмөц чанартай сонгомол тэжээлийн орчин юм. Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж дээр нь нарийвчлал сайтай электрон жин дээр жигнэн авсан 87.4гр CHROMagar Staphylococcus –ийн нунтаг тэжээлийн орчинг хийж 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж хайлсан эсэхийг шалган бүрэн гүйцэт хайлсны дараа 110 0 С-т 5мин автоклавдаж ариутгана. Ариутгалаас гарсан тэжээлт орчныг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20 мин хийж жигд хөргөнө.   Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-50 0 С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй орчинд (тасалг...

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...