Skip to main content

COLOREX Ramba Quick Salmonella DRY


COLOREX RambaQuick Salmonella: Энэ нь Salmonellaбүх төрөл зүйлийг илрүүлж дүйн тодорхойлох сонгомол шөл юм. Хүнсний сорьцонд лактоз эерэг Salmonellaилрүүлнэ.
Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж 1210С-т 15мин автоклавдаж ариутгана. Ариутгасан усыг 45-500С хэм хүртэл хөргөсний дараа 34.2гр CHROMagar RambaQuick Salmonella –ийн нунтаг тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана. Хутгасны дараа үүссэн хөөсийг арилгахын тулд 5мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал 1-2 мин буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж бүрэн гүйцэт хайлсан эсэхийг шалгана. Бүрэн хайлсан шөлийг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20 мин хийж жигд хөргөнө. 
Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-500С хэмтэй бэлэн болсон шөлийг ариутгасан буюу ариун тьюбэнд жигд 10-12 мл хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа савлана.
Хадгалах: Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална. Бэлтгэсэн шөлийг тасалгааны температурт нэг цагаас илүү хугацаанд байлгаж болохгүй. Tube-тай шөлийг 6 сараас багагүй хугацаанд гэрэл нэвтрэхгүй, харанхуй хуурай нөхцөлд 2-80С-т  хадгалан хэрэглэж болно.
Суулгац хийх: Хэрвээ бэлтгэсэн шөлийг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө өрөөний хэмд 30мин орчим байлгасны дараа
1.      Эхлээд биоаюулгүйн боксонд 25гр дээж болон сорьцыг +37°С-т 18 цаг 225 мл буфержуулсан пептонт усанд урьдчилж баяжуулах.
2.      Дараа нь 0.1 мл урьдчилж бэлтгэсэн баяжмалыг 10мл RambaQuick Salmonella шөлөн дээр нэмж +420С-ийн инкубаторт 7-8цаг өсгөвөрлөх
3.      RambaQuick Salmonella-с 10µl-ийг CHROMagar Salmonella Plus тэжээлт орчин дээр тарьж +370С-ийн инкубаторт 18-24цаг өсгөвөрлөн үр дүнг уншина.

Үр дүнг унших:
Salmonella                                             ягаавтар
E.coli                                                     өнгөгүй
Колифор
мууд                                       хөх
Устгал: Хэрэглэсэн орчныг 1210С-т 20минут автоклавдана.
Зөвхөн лабораторийн нөхцөлд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.


Comments

Popular posts from this blog

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...

COLOREX O157

CHROMagar TM O157 Тэжээлт орчны ач холбогдол Эмнэлзүйн сорьц болон хоол хүнсний дээжинд E.coli O157 ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой хамгийн нийтлэг илэрдэг VTEC- ийн серо бүлэгүүд нь E.coli- ийн серо бүлэг болох O157:Н7 эсвэл хөдөлгөөнт бус төрөл болох O157:H юм. 1982 онд АНУ-д гарсан дэгдэлтийн дараа энэхүү нянгийнач холбогдол танигдаж эхэлсэн байна. Түүнээс хойш, ДЭМБ- аас   гаргадаг тооцоогоор дэлхий дахинд 180-аас дээш дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд жил бүр 70,000 халдварт өвчин гардаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 29.2 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 13.0 Хромоген холимог 1. 2 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 6.9 +/- 0.2 ...

E,Coli

   CHROMagar TM E.coli Тэжээлт орчны ач холбогдол Хоол хүнс ба усны дээжин дэх ß-глюкуронидаз эерэг E.coli илрүүлэх, тоолоход зориулсан хромоген орчин юм. E.coli -ийн үзүүлэлт нь халдварт өвчин үүсгэгч нян болох Vibrio cholerae, Salmonella, Pseudomonas болон вирус, гэдэсний паразитийн шинж тэмдэгийг илтгэнэ. Бохирдол нь хоол хүнс идэж, уухад дамжиж халдварт өвчин үүсгэж амь насанд аюул учруулдаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 37.3 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 8.3 Натрийн хлорид 5.0 Хромоген холимог 9.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт   15-30 °C Тэжээлт орчны pH 6.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимо...