COLOREX
MH Orientation: Энэ нь шээсний
замын өвчин үүсгэгч бактерийг ялган дүйн тодорхойлох олонхи тэжээлийн орчин юм.
Сонгомол биш тэжээлт орчин тул ямар ч төрлийн сорьцыг халдварлуулж болох бөгөөд
нянгууд нь олон өөр өнгийн колониор ургадаг тул тэднийг ялган дүйхэд хялбар
байдаг.
Бэлтгэх арга:
1000мл-ийн ариун колбонд 1000мл
ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж дээр нь нарийвчлал сайтай электрон жин дээр жигнэн
авсан 40.4гр CHROMagar MH Orientation agar–ийн нунтаг тэжээлийн орчинг хийж 100°C-ийн
хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих
маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж хайлсан
эсэхийг шалган бүрэн гүйцэт хайлсны дараа 1210С-т 15мин автоклавдаж
ариутгана. Ариутгалаас гарсан тэжээлт орчныг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20 мин хийж жигд хөргөнө.
Хадгалах:
Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай
газар хадгална. Бэлтгэсэн тэжээлийн орчныг тасалгааны температурт нэг өдрөөс
илүү хугацаанд байлгаж болохгүй. Петрийн аягатай тэжээлийн орчныг хоёр сараас багагүй
хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-80С-т хадгалан хэрэглэж болно.
Суулгац хийх: Хэрвээ бэлтгэсэн тэжээлийн орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд
суулгац хийхийн өмнө өрөөний хэмд 30мин орчим байлгасны дараа Биоаюулгүйн боксонд дээж болон
сорьцыг тарьж +370С-ийн инкубаторт 18-24цаг өсгөвөрлөн үр дүнг уншина.
Үр дүнг унших:
E.coli тод ягаанаас улаавтар
Klebsiella,
Enterobacter,Serratia хар хөх
Citrobacter yлаан хүрээтэй хар хөх
Enterococcus oюу шиг хөх ногоон
Proteus
бор
хүрээтэй
S.aureus
алтлаг шаргал өнгөтэй
тунгалаг бус жижиг колони
S.saprophyticus ягаан өнгөтэй тунгалаг бус жижиг колони
Устгал: Хэрэглэсэн
орчныг 1210С-т 20минут автоклавдана.
Зөвхөн лабораторийн
нөхцөлд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон
мэргэшсэн ажилтан ашиглана.
Comments
Post a Comment