Skip to main content

COLOREX Malassezia DRY


COLOREX Malassezia: Эмнэлзүйн болон хүнсний сорьцонд Malassezia spp-ийг илрүүлэх сонгомол тэжээлийн орчин юм.
Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж 1210С-т 15мин автоклавдаж ариутгана. Ариутгасан усыг 45-500С хэм хүртэл хөргөсний дараа 56.3гр CHROMagar Malassezia agar-ийн нунтаг тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана. Дараа нь 2гр глицерин болон 10гр Tween 40 хийн сайтар хутгана. Хутгасны дараа үүссэн хөөсийг арилгахын тулд 5мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа зөөлөн эргэлдүүлж бүрэн гүйцэт  хайлсан эсэхийг шалгана. Бүрэн хайлсан тэжээлийг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20мин хийж хөргөнө. Биоаюулгүйн кабинетад хөрсөн тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд 18-20мм хэмжээтэйгээр жигд хуваарилан савлана.
Хадгалах: Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална. Бэлтгэсэн тэжээлийн орчныг тасалгааны температурт нэг өдрөөс илүү хугацаанд  байлгаж болохгүй.  Петрийн аягатай тэжээлийн орчныг нэг сараас  багагүй хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-80Ст  хадгалан хэрэглэж болно.
Суулгац хийх: Хэрвээ бэлтгэсэн тэжээлийн орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө өрөөний хэмд 30мин орчим байлгасны дараа Биоаюулгүйн боксонд дээж болон сорьцыг тарьж +370С-ийн инкубаторт 66-72цаг өсгөвөрлөн үр дүнг уншина.
Үр дүнг унших:
Malassezia furfur                                           үрчгэр гадаргуутай, том цайвар
                                                                        ягаан колониуд үүсгэнэ. 
Бусад  Malassezia-ийн төрлүүд                   ихэнхдээ ягаан эсвэл улаан
                                                                        (M. globosa & M restricta)
C.albicans                                                       ногоон
C.tropicalis                                                      металлийн хөх 
C.krusei                                                           буржгар ягаан 
Бусад хөгц мөөгөнцөрийн төрлүүд              цагаан эсвэл ягаан 
Устгал: Хэрэглэсэн орчныг 1210С-т 20минут автоклавдана.
Зөвхөн лабораторийн нөхцөлд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.



Comments

Popular posts from this blog

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...

COLOREX O157

CHROMagar TM O157 Тэжээлт орчны ач холбогдол Эмнэлзүйн сорьц болон хоол хүнсний дээжинд E.coli O157 ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой хамгийн нийтлэг илэрдэг VTEC- ийн серо бүлэгүүд нь E.coli- ийн серо бүлэг болох O157:Н7 эсвэл хөдөлгөөнт бус төрөл болох O157:H юм. 1982 онд АНУ-д гарсан дэгдэлтийн дараа энэхүү нянгийнач холбогдол танигдаж эхэлсэн байна. Түүнээс хойш, ДЭМБ- аас   гаргадаг тооцоогоор дэлхий дахинд 180-аас дээш дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд жил бүр 70,000 халдварт өвчин гардаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 29.2 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 13.0 Хромоген холимог 1. 2 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 6.9 +/- 0.2 ...

E,Coli

   CHROMagar TM E.coli Тэжээлт орчны ач холбогдол Хоол хүнс ба усны дээжин дэх ß-глюкуронидаз эерэг E.coli илрүүлэх, тоолоход зориулсан хромоген орчин юм. E.coli -ийн үзүүлэлт нь халдварт өвчин үүсгэгч нян болох Vibrio cholerae, Salmonella, Pseudomonas болон вирус, гэдэсний паразитийн шинж тэмдэгийг илтгэнэ. Бохирдол нь хоол хүнс идэж, уухад дамжиж халдварт өвчин үүсгэж амь насанд аюул учруулдаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 37.3 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 8.3 Натрийн хлорид 5.0 Хромоген холимог 9.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт   15-30 °C Тэжээлт орчны pH 6.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимо...