COLOREX
LIM RambaQuick Strep B: Энэ
нь B бүлгийн
Streptococcus agalactiae
(GBS)-ийг ялган тодорхойлох сонгомол шөл
юм. Эмнэлзүйн сорьцонд B бүлгийн Streptococcus
(GBS) илрүүлнэ.
Бэлтгэх арга:
1000мл-ийн ариун колбонд 1000мл
ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж дээр нь нарийвчлал сайтай электрон жин дээр жигнэн
авсан 30.0гр CHROMagar LIM Ramba Quick StrepB base–ийн нунтаг тэжээлийн орчинг хийж сайтар хутган
холилдуулна. Хутгасны дараа 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр
эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа
гэрэлд зөөлөн эргэлдүүлж хайлсан эсэхийг шалган бүрэн гүйцэт хайлсны дараа 1210С-т
15мин автоклавдаж ариутгана. Ариутгал дууссаны дараа даралтыг өөрөөр нь зөөлөн
бүрэн буулгаж шөлийг авна. Ариутгалаас гарсан тэжээлт орчныг 45-50°C-ийн хэмтэй
усан баннд 20мин хийж жигд хөргөнө.
Хөрсөн хэмийг шалган 4мл CHROMagar LIM Ramba Quick StrepB S1 нэмэлтийг хийж сайтар хутган холилдуулна.
CHROMagar
LIM Ramba Quick StrepB S1
нэмэлтийг бэлтгэх: Хуурай нунтаг 0.1гр
нэмэлт дээр 4мл ариутгасан ус нэмж сайтар хутгаж найруулна.
Савлах: Биоаюулгүйн
кабинетанд 45-500С хэмтэй бэлэн болсон шөлийг ариутгасан буюу ариун тьюбэнд
жигд 5-6 мл хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа
колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч
хөөсгүй болсны дараа савлана.
Хадгалах:
Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай
газар хадгална. Бэлтгэсэн шөлийг тасалгааны температурт нэг цагаас илүү
хугацаанд байлгаж болохгүй. Tube-тай шөлийг 1 жилээс багагүй хугацаанд гэрэл нэвтрэхгүй, харанхуй
нөхцөлд 2-80С-т хадгалан
хэрэглэж болно.
Суулгац хийх: Хэрвээ бэлтгэсэн шөлийг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац
хийхийн өмнө өрөөний хэмд 30мин орчим байлгасны дараа Биоаюулгүйн боксонд дээж болон
сорьцыг халдааж +370С-ийн инкубаторт 6-18цаг өсгөвөрлөсний дараа шөлнөөс 10µл-г CHROMagar StrepB
тэжээлт орчин дээр тарьж +370С-ийн инкубаторт 18-24цаг өсгөвөрлөн үр дүнг уншина.
Үр дүнг унших:
B
бүлгийн Streptococcus
ягаавтар
Бусад организмууд хөх, өнгөгүй эсвэл дарангуйлагдана
Устгал: Хэрэглэсэн
орчныг 1210С-т 20минут
автоклавдана.
Зөвхөн лабораторийн
нөхцөлд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон
мэргэшсэн ажилтан ашиглана.
Comments
Post a Comment