COLOREX
Campylobacter: Энэ нь дулаанд
тэсвэржсэн Campylobacter-ийг ялгах, дүйн тодорхойлох зориулалттай сонгомол тэжээлт орчин юм.
Бэлтгэх арга:
1000мл-ийн ариун колбонд 1000мл
ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж 1210С-т 15мин автоклавдаж ариутгана. Ариутгасан
усыг 45-500С хэм хүртэл хөргөсний дараа 51.2гр
CHROMagar Campylobacter–ийн
нунтаг тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана. Хутгасны дараа үүссэн
хөөсийг арилгахын тулд 5мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа 100°C-ийн
хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих
маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн
эргэлдүүлж бүрэн гүйцэт хайлсан эсэхийг
шалгана. Бүрэн хайлсан тэжээлийг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20мин хийж жигд хөргөнө.
Биоаюулгүйн кабинетад хөрсөн тэжээл дээр 10мл CHROMagar Campylobacter S2
нэмэлтийг 0.45µm шүүлтүүрээр шүүн, нэмж сайтар хутган холилдуулна.
CHROMagar Campylobacter S2 нэмэлтийг бэлтгэх: Хуурай нунтаг 0.21гр нэмэлт дээр 10мл ариутгасан ус нэмж
сайтар хутгаж найруулна.
Савлах: Биоаюулгүйн
кабинетанд 45-500С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу
ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа
колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч
хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй орчинд (тасалгааны хэмд) 18-24цаг тавьж агарыг царцаана.
Хадгалах:
Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай
газар хадгална. Бэлтгэсэн тэжээлийн орчныг тасалгааны температурт нэг өдрөөс
илүү хугацаанд байлгаж болохгүй. Петрийн аягатай тэжээлийн орчныг нэг сараас багагүй
хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-80С-т хадгалан хэрэглэж болно.
Суулгац хийх: Хэрвээ бэлтгэсэн тэжээлийн орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд
суулгац хийхийн өмнө өрөөний хэмд 30мин орчим байлгасны дараа Биоаюулгүйн боксонд дээж болон
сорьцыг тарьж +420С-ийн инкубаторт 36-48цаг өсгөвөрлөн үр дүнг уншина.
Үр дүнг унших:
Campylobacter coli,jejuni,lari улаан
Бусад Enterobacteriacae хөх эсвэл
дарангуйлагдана
Устгал: Хэрэглэсэн
орчныг 1210С-т 20минут
автоклавдана.
Зөвхөн лабораторийн
нөхцөлд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон
мэргэшсэн ажилтан ашиглана.
Comments
Post a Comment