COLOREX
Acinetobacter: Энэ нь Acinetobacter spp -ыг ялгаж, дүйн тодорхойлох 94.7%-ийн мэдрэг чанар, 91.6%-ийн өвөрмөц чанартай сонгомол тэжээлийн орчин юм.
Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус
хийж 1210С-т 15мин автоклавдаж ариутгана. Ариутгасан усыг 45-500С
хэм хүртэл хөргөсний дараа 32.8гр CHROMagar Acinetobacter base–ийн нунтаг
тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана. Дараа нь 4мл CHROMagar
Acinetobacter нэмэлтийг нэмнэ. Үүний дараа сайтар хутгаж үүссэн хөөсийг
арилгахын тулд 5мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа 100°C-ийн хэмтэй халаагч
дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал
буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж бүрэн гүйцэт хайлсан эсэхийг шалгана. Бүрэн хайлсан
тэжээлийг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20мин хийж жигд хөргөнө.
Хэрэв MDR аcinetobacter (олон төрлийн эмэнд
тэсвэртэй ацинетобактер)-ийг ургуулах тохиолдолд MDR supplement нэмэлтийг
хэрэглэнэ. Шилтэй MDR supplement нэмэлт дээр 5 мл нэрмэл ус хийж сайтар вортексдож холисны дараагаар
хэрэглэхэд бэлэн болно. 45-500С
хэм хүртэл хөргөсөн яагалахад бэлэн болсон тэжээлийн орчин дээрээ 1 литрт 5мл
хэмжээтэйгээр тооцож нэмж сайтар холиж найруулна. Түүний дараагаар петрийн аяганд
ариун орчинд савлана.
Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-500С хэмтэй бэлэн
болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм
хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн
пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа
савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй хуурай орчинд (тасалгааны хэмд) 18-24цаг
тавьж агарыг царцаана.
Хадгалах: Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
Бэлтгэсэн тэжээлийн орчныг тасалгааны температурт нэг өдрөөс илүү
хугацаанд байлгаж болохгүй. Петрийн аягатай тэжээлийн орчныг нэг сараас багагүй
хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-80С-т хадгалан хэрэглэж болно.
Суулгац хийх: Хэрвээ бэлтгэсэн тэжээлийн орчныг сэрүүн нөхцөлд хадгалж
байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө өрөөний хэмд 30мин орчим байлгасны дараа
Биоаюулгүйн боксонд дээж болон сорьцыг тарьж +370С-ийн инкубаторт 18-24цаг
өсгөвөрлөн үр дүнг уншина.
Үр
дүнг унших:
Acinetobacter spp улаан
Бусад ихэнх грам сөрөг
бактери дарангуйлагдана
Бусад грам эерэг бактери болон
мөөгөнцөр дарангуйлагдана
Устгал: Хэрэглэсэн орчныг 1210С-т
20минут автоклавдана.
Зөвхөн лабораторийн нөхцөлд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн
лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
Comments
Post a Comment