Skip to main content

Y. enterocolitica



CHROMagarTM  Y.enterocolitica  

Тэжээлт орчны ач холбогдол
B Streptococcus (S.agalactiae) бүлгийг ялган дүйх хромоген тэжээлт орчин юм.        
B Streptococci (GBS) бүлэг, Streptococcus agalactiae-нэрээр нэрлэгдсэн насанд хүрэгсдэд олон тооны халдварын шалтгаан болж байгаа бөгөөд амьдралын эхний гурван долоо хоногт тохиолддог нярайн ноцтой халдварын гол шалтгаан болдог. Судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн ойролцоогоор 12 – 27% нь GBS-ээр колончлогдсон байна.
CHROMagar StrepB нь жирэмсэн эмэгтэйчүүд болон нярайн халдварыг хяналтанд GBS тээгчдийг шалгахад нэн тохиромжтой юм.

Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг суурь (B) болон 2 нэмэлтээс (S1+S2) бүрдэнэ.

Бүтээгдэхүүн         =
Суурь (B)
+
Нэмэлт S1
+
Нэмэлт S2

Нийт гр/л
44.7 гр/л

8 мл/л

0.25 гр/л

Найрлага гр/л
Aгар 15.0
Давсууд 7.5
Пептон болон дрожжийн экстракт 20.0
Хромоген холимог 2.2

Өсөлтийн факторууд

Сонгомол холимог 0.25

Төрөл
Нунтаг хэлбэрээр

Шингэн хэлбэрээр

Нунтаг хэлбэрээр

Хадгалалт
15-30 °C

15-30 °C

2-8 °C








Тэжээлт орчны pH
7.3 +/- 0.2



Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
Суурь
+
S1
   44.7 гр нунтаг суурийг 1 л нэрсэн усанд хийж аажмаар уусгана.
   Хольц руу 8 мл нэмэлт Н1 нэмнэ.
   Агарыг өтгөртөл сайн хутгана.
   121°C-н хэмд 15 мин турш автоклавдана.


2-р шат
S2
·   Тунгалаг шилэ саванд, 10 мл нэрсэн усанд 250 мг нэмэлт Н2 нэмнэ.
·   Н2-ийг уусах хүртэл соронзон хутгуур дээр байршуулан хутгана..                                               


3-р шат
Суурь+S1+S2

·   45-50°C-н хэмд хөргөсөн хольц руу (суурь+Н1) 10 мл Н2 нэмэлтийг ариутгагч шүүлтүүрээр хийх зуураа холино.
·   Нэгэн жигд болтол зөөлөн хутгана.


4-р шат
Аягалах
·   Ариутгасан петрийн аяганд аягалана.
·   Царцааж хатаана.
Хатсаны дараа, тэжээлт орчин нь тунгалаг саарал харагдана.


Хадгалалт
·   Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
·   Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
·   Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг хоёр долоо хоног хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд  хадгалан хэрэглэх боломжтой.





Суулгалт хийх
Нийтлэг дээжүүд
Ж: Үтрээ, шээс, ходоодны шингэн
***
Боломжит баяжуулалтын шат
Шууд тарилга эсвэл жигд тараалтын арга
Баяжуулалтын шатыг зөв зохистой хийсний дараа холбогдох дээжийг шууд бэлтгэсэн тэжээлт орчин дээр тарина, урьдчилан, тохиромжит Tod Hewitt/LIM шөл баяжуулалтын шат (CDC зөвлөмж) хийх нь зүйтэй.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны температурт байлгана.
·         Бэлтгэсэн тэжээлт орчин дээр дээжийг тарих.
·         37 °C-н хэмд 18-24 цаг хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө.


Тайлбар

Нийтлэг колоний гадаад байдал
Streptococcus agalactiae (B бүлэг)
ягаавтар
Enterococcus species
метал хөх
Lactabacilli, leuconostoc, lactococci
цайвар ягаан, бага ургалтаас дарангуйлагдана
Бусад микроорганизм
хөх, өнгөгүй эсвэл дарангуйлагдана


Гүйцэтгэл & Хязгаарлалт
·   CO2 -той өсгөвөрлөлт нь хуурамч-эерэг өсгөвөр үүсгэж болно.
·   B Streptoccocus бүлгийн ховор омгуудад колоныг хангалттай хэмжээнд хүргэхийн тулд нэмэлт 24 цагийн өсгөвөрлөлт болох хүртэл инкубаторт хийх хэрэгтэй.
·   Streptococci –ийн C, F & G бүлгүүдийн зарим омгууд ягаавтар өнгийн колоноор илэрч магадгүй.
·   Зарим организмууд нь Aerococcus, Lactobacillus, Lactococcus болон Leuconostoc шиг ягаавтар – нил ягаан өнгийн колони үүсгэж болно.
·   Ихэнх A бүлгийн Streptoccocus нь хуурамч эерэг  ягаавтар өнгөөр ургадаг. Гэсэн хэдий ч,  PYR тестээр ялгана:
PYR(+) --> StrepA ; PYR(-) --> StrepB
·   Staphylococcus –ийн цөөн омгууд ягаавтар колониор тархаж болно. Гэсэн хэдий ч эдгээр нь Catalase тестээр ялгагдана:
Catalase (-) --> StrepB ; Catalase (+) --> Staphylococcus.
·   Эцсийн тодорхойлолт нь нэмэлт туршилт хийхийг шаардаж болно. Үүнд: Hippurate Hydrolisis, CAMP эсвэл иммунологийн тест.
·   Латекс наалдуулах баталгаажуулалтын сорилыг  сэжигтэй колониос шууд шалгана.

Чанарын хяналт
Чанарын хяналтыг ашиглаж буй тэжээлт орчин болон тухайн газрын чанарын хяналтын дүрэм журам болон стандартын дагуу явуулна уу.
Бэлтгэсэн тэжээлт орчинг доорхи ATCC омгуудаар шалгаж, дүйн тодорхойлно.
Микроорганизм
Нийтлэг колоний гадаад байдал
S.agalactiae ATCC® 12386  
ягаавтар
S.agalactiae ATCC® 13813
ягаавтар
E.faecalis ATCC® 29212
метал хөх
 E.coli ATCC® 25922
дарангуйлагдана
 C.albicans ATCC® 10231
дарангуйлагдана

Анхааруулга
·      Бэлтгэсэн тэжээлт орчин дээр ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Бүтээгдэхүүний дуусах хугацаа хэтэрсэн болон ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Лабораторийн хэрэгцээнд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
·      Үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон бол үр дүнд нөлөөлөх магадлалтай.
·      Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай.
·      Тохиромжгүй хадгалалт бүтээгдэхүүний хадгалах хугацаанд нөлөөлөх магадлалтай.
·      Бүтээгдэхүүнийг ашигласны дараа савыг сайтар таглах, чийг багатай орчинд гэрэл нэвтрэхгүй, харанхуй хуурай газар хадгална.
·      Микробыг оновчтой дүйн тодорхойлох нь: Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.
Хог хаягдлын хяналт
Бүх бэлтгэсэн тэжээлт орчин болон бусад бохирдолтой материалуудыг хэрэглэсний дараагаар ариутгах эсвэл тухайн газрынхаа хууль тогтоомж болон дотоод журмын дагуу устгалд оруулах зайлшгүй шаардлагтай. Бэлтгэсэн тэжээлт орчинг 121°C- н хэмд хамгийн багадаа 20мин автоклавдаж халдваргүйжүүлнэ.
Лавлах
Манай вебсайтний <<Хэвлэлүүд>> Publications гэсэн хэсгээс бүтээгдэхүүнтэй холбоотой шинжлэх ухааны өгүүллүүдийг харж болно.
Веб холбоос:  http://www.chromagar.com/publication.php

Хэрэглэх заавар/Шошгоны индекс
X литрт орох хангалттай хэмжээний нунтаг
Дуусах хугацаа
Тохиромжтой хадгалалтын температур
Чийгтэй газраас хол байлгах




Comments

Popular posts from this blog

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...

COLOREX O157

CHROMagar TM O157 Тэжээлт орчны ач холбогдол Эмнэлзүйн сорьц болон хоол хүнсний дээжинд E.coli O157 ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой хамгийн нийтлэг илэрдэг VTEC- ийн серо бүлэгүүд нь E.coli- ийн серо бүлэг болох O157:Н7 эсвэл хөдөлгөөнт бус төрөл болох O157:H юм. 1982 онд АНУ-д гарсан дэгдэлтийн дараа энэхүү нянгийнач холбогдол танигдаж эхэлсэн байна. Түүнээс хойш, ДЭМБ- аас   гаргадаг тооцоогоор дэлхий дахинд 180-аас дээш дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд жил бүр 70,000 халдварт өвчин гардаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 29.2 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 13.0 Хромоген холимог 1. 2 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 6.9 +/- 0.2 ...

E,Coli

   CHROMagar TM E.coli Тэжээлт орчны ач холбогдол Хоол хүнс ба усны дээжин дэх ß-глюкуронидаз эерэг E.coli илрүүлэх, тоолоход зориулсан хромоген орчин юм. E.coli -ийн үзүүлэлт нь халдварт өвчин үүсгэгч нян болох Vibrio cholerae, Salmonella, Pseudomonas болон вирус, гэдэсний паразитийн шинж тэмдэгийг илтгэнэ. Бохирдол нь хоол хүнс идэж, уухад дамжиж халдварт өвчин үүсгэж амь насанд аюул учруулдаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 37.3 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 8.3 Натрийн хлорид 5.0 Хромоген холимог 9.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт   15-30 °C Тэжээлт орчны pH 6.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимо...