Skip to main content

ENDO agar


ENDO agar: Колиформ бактериудыг ургуулах тэжээлт орчин
Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална. Бэлтгэсэн тэжээлийн орчныг тасалгааны температурт нэг өдрөөс илүү хугацаанд байлгаж болохгүй. Петрийн аягатай тэжээлийн орчныг 1 сараас багагүй хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8ºСт хадгалан хэрэглэж болно.


Суулгац хийх:
Хэрвээ бэлтгэсэн тэжээлийн орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө өрөөний хэмд 30мин орчим байлгасны дараа Биоаюулгүйн боксонд дээж болон сорьцыг тарьж +37ºС-ийн инкубаторт 18-24 цаг өсгөвөрлөн үр дүнг уншина.


Үр дүнг унших:
Микроорганизм:
Enterobacter aerogenes    ягаан, булингартсан     
Escherichia coli                ягаанаас улаан
Salmonella typhi              өнгөгүйгээс бүдэг ягаан 
Shigella sonnei                 өнгөгүйгээс бүдэг ягаан 
Klebsiella pneumoniae     ягаан, булингартсан   

Proteus vulgaris                өнгөгүйгээс бүдэг ягаан
Pseudomonas aeruginosa  өнгөгүй
Streptococcus faecalis       ягаан, жижиг колон
Staphylococcus aureus       ургахгүй, дарангуйлагдана

Устгал:
Хэрэглэсэн орчинг 121ºС-т 20мин автоклавдана. Зөвхөн лабораторийн нөхцөлд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.

Comments

Popular posts from this blog

COLOREX O157

CHROMagar TM O157 Тэжээлт орчны ач холбогдол Эмнэлзүйн сорьц болон хоол хүнсний дээжинд E.coli O157 ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой хамгийн нийтлэг илэрдэг VTEC- ийн серо бүлэгүүд нь E.coli- ийн серо бүлэг болох O157:Н7 эсвэл хөдөлгөөнт бус төрөл болох O157:H юм. 1982 онд АНУ-д гарсан дэгдэлтийн дараа энэхүү нянгийнач холбогдол танигдаж эхэлсэн байна. Түүнээс хойш, ДЭМБ- аас   гаргадаг тооцоогоор дэлхий дахинд 180-аас дээш дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд жил бүр 70,000 халдварт өвчин гардаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 29.2 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 13.0 Хромоген холимог 1. 2 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 6.9 +/- 0.2 ...

COLOREX Candida

CHROMagar TM Candida Тэжээлт орчны ач холбогдол Candida spp. зүйлүүдийг ялган, дүйн тодорхойлох хромоген тэжээлт орчин юм. Ихэнхдээ, Candida - ийн зүйлүүд нь залгиур хоолойн гадаргуу болон шээс бэлгийн замын халдварт өвчин үүсгэгчээс илэрдэг. Эрт үеийн оношилгоо нь өвчтөний хувьд үр ашигтай менежментийн үндэс юм (HIV-ийн боломжит халдварын оношлогооны Лабораторийн Стандарт Ажиллагааны Зааварт суурьласан ДЭМБ- ийн удирдамж ). C.albicans нь зонхилонтохиолддог омог бөгөөд C.albicans- ийн эсрэг мөөгөнцрийн эсрэг эм бэлдмэл ихэсхийн хэрээр бусад төрлүүд болох C.tropicalis, C.krusei болон C.glabrata   омгууд даган ихсэж байна. Тэжээлт орчны найрлага                                     Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн         ...

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...