Skip to main content

COLOREX Vibro


CHROMagarTM Vibrio

Тэжээлт орчны ач холбогдол
Энэхүү хромоген тэжээлт орчин нь V.parahaemolyticus, V.vulnificus and V.cholerae –ийг ялган тодорхойлно.
Vibrio-ийн төрлийн 20 зүйл нь байгаль дээр далайн загас болон амьтдад тохиолдох бөгөөд V.parahaemolyticus, V.vulnificus, V.alginolyticus болон V.cholerae гэх 4 зүйл нь  хүмүүст өвчин үүсгэж нийгмийн эрүүл мэндэд нөлөөлдөг.

Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ.

Бүтээгдэхүүн         =
Савалгаа
Нийт гр/л
74.7 гр/л
Найрлага гр/л
Aгар 15.0
Пептон болон дрожжийн экстракт 8.0
Давс 51.4
Хромоген холимог 0.3
Төрөл
Нунтаг хэлбэрээр
Хадгалалт
15-30 °C


Тэжээлт орчны pH
9.0 +/- 0.2


Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
Холимогийг бэлтгэх
·         74.4 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана.
·         Агарыг өтгөртөл нь сайн хутгана.
·         100°C хүртэл зөөлөн эргэлдүүлэн холих маягаар халааж, буцалгана.
·         100°C-н хэмд хүргэн  халааж буцалгана. 100°C-аас илүү хэмд халаахгүй ба автоклавт 121°C хүргэхгүй.
Санамж 2: Хэрэв автоклавдах бол даралтгүй автоклавдана.
Зөвлөгөө 1: 100 °C-н хэмд халаах шат, бичил долгионы халаах зууханд буцалгаж болно. Буцалсны дараа зуухнаас авч зөөлөн эргэлдүүлэн агарыг бүрэн, жигд хайлж дуустал нь буцалгана (хөөсийг бууж арилах хүртэл).


2-р шат
Аягалалт
·         45-50°C хэмийн усан баннд хийж зөөлөн эргүүлэх юмуу хөдөлгөж хөргөнө.
Зөвлөгөө 2: Тодорхой шалтгааны улмаас их хэмжээний Aeromonas агуулж байвал 50мг/л Cefsulodin нэмж 48°C хүртэл хөргөж хатаана.
·         Ариутгасан петрийн аяганд аягалана.
·         Царцааж хатаана.


Хадгалалт
·         Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
·         Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг нэг сар хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд хадгалан хэрэглэх боломжтой.

Суулгалт хийх
Нийтлэг дээжүүд
Ж: Хүрээлэн буй орчин,  усны дээж, далайн гаралтай бүтээгдэхүүн
***
Боломжит баяжуулалтын шат
Шууд тарилга эсвэл жигд тараалтын арга
Баяжуулалтын шатыг зөв зохистой хийсний дараа холбогдох дээжийг шууд, бэлтгэсэн тэжээлт орчин дээр тарина.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны температурт байлгана.
·         Бэлтгэсэн тэжээлт орчин дээр дээжийг тарих.
·         37 °C-н хэмд 24 цаг хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө.

Тайлбар

  Нийтлэг колоний гадаад байдал
V.parahaemolyticus
Ягаавтар
V.vulnificus / V.cholerae
Ногоон хөхөөс оюу цэнхэр
V.alginolyticus
Өнгөгүй
Гүйцэтгэл & Хязгаарлалт
·   Эцсийн тодорхойлолтыг нэмэлт туршилтаар гүйцэтгэнэ.
·   Хөх колониудын хувьд энгийн окзсидазын сорилыг ашиглахыг санал болгож байна.
·   Ягаан колониудын хувьд хөх колониудын адил оксидази эерэг бактеритай (tetramethyl-p-phenylenediamine уусмал 10 мг/мл) ижил урвалж ашиглана.
Чанарын хяналт
Чанарын хяналтыг ашиглаж буй тэжээлт орчин болон тухайн газрын чанарын хяналтын дүрэм журам болон стандартын дагуу явуулна уу.
Бэлтгэсэн тэжээлт орчинг доорхи ATCC омгуудаар шалгаж, дүйн тодорхойлно.
Микроорганизм
Нийтлэг колоний гадаад байдал
V.vulnificus JCM 3725
 ногоон
V.parahaemolyticus ATCC® 33845
Ягаавтар
V.alginolyticus ATCC® 33839
Цагаан шаргал
S.aureus ATCC® 25923
Дарангуйлагдана
E.coli ATCC® 25922
Дарангуйлагдана

Анхааруулга
·      Бэлтгэсэн тэжээлт орчин дээр ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.

·      Бүтээгдэхүүний дуусах хугацаа хэтэрсэн болон ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      In vitro оношилгоонд  ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
·      Үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон бол үр дүнд нөлөөлөх магадлалтай.
·      Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай.
·      Тохиромжгүй хадгалалт бүтээгдэхүүний хадгалах хугацаанд нөлөөлөх магадлалтай.
·      Бүтээгдэхүүнийг ашигласны дараа савыг сайтар таглах, чийг багатай орчинд гэрэл нэвтрэхгүй, харанхуй хуурай газар хадгална.
·      Микробыг оновчтой дүйн тодорхойлох нь: Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.
Хог хаягдлын хяналт
Бүх бэлтгэсэн тэжээлт орчин болон бусад бохирдолтой материалуудыг хэрэглэсний дараагаар ариутгах эсвэл тухайн газрынхаа хууль тогтоомж болон дотоод журмын дагуу устгалд оруулах зайлшгүй шаардлагтай. Бэлтгэсэн тэжээлт орчинг 121°C- н хэмд хамгийн багадаа 20мин автоклавдаж халдваргүйжүүлнэ.
Лавлах
Манай вебсайтний <<Хэвлэлүүд>> Publications гэсэн хэсгээс бүтээгдэхүүнтэй холбоотой шинжлэх ухааны өгүүллүүдийг харж болно.
Веб холбоос:  http://www.chromagar.com/publication.php





Comments

Popular posts from this blog

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...

COLOREX O157

CHROMagar TM O157 Тэжээлт орчны ач холбогдол Эмнэлзүйн сорьц болон хоол хүнсний дээжинд E.coli O157 ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой хамгийн нийтлэг илэрдэг VTEC- ийн серо бүлэгүүд нь E.coli- ийн серо бүлэг болох O157:Н7 эсвэл хөдөлгөөнт бус төрөл болох O157:H юм. 1982 онд АНУ-д гарсан дэгдэлтийн дараа энэхүү нянгийнач холбогдол танигдаж эхэлсэн байна. Түүнээс хойш, ДЭМБ- аас   гаргадаг тооцоогоор дэлхий дахинд 180-аас дээш дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд жил бүр 70,000 халдварт өвчин гардаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 29.2 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 13.0 Хромоген холимог 1. 2 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 6.9 +/- 0.2 ...

E,Coli

   CHROMagar TM E.coli Тэжээлт орчны ач холбогдол Хоол хүнс ба усны дээжин дэх ß-глюкуронидаз эерэг E.coli илрүүлэх, тоолоход зориулсан хромоген орчин юм. E.coli -ийн үзүүлэлт нь халдварт өвчин үүсгэгч нян болох Vibrio cholerae, Salmonella, Pseudomonas болон вирус, гэдэсний паразитийн шинж тэмдэгийг илтгэнэ. Бохирдол нь хоол хүнс идэж, уухад дамжиж халдварт өвчин үүсгэж амь насанд аюул учруулдаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 37.3 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 8.3 Натрийн хлорид 5.0 Хромоген холимог 9.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт   15-30 °C Тэжээлт орчны pH 6.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимо...