Skip to main content

COLOREX STEC


CHROMagarTM STEC

Тэжээлт орчны ач холбогдол
ShigaToxin ялгаруулдаг E.coli (STEC)- г ялган дүйх хромоген тэжээлт орчин юм.
Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харахад E.coli-ийн зүйлүүдээс non-O157 буюу ShigaToxin ялгаруулдаг E.coli (STEC) нь хоолны хордлого үүсгэх нилээдгүй шалтгаан болж байгаа нь харагдаж байна. CDC энэхүү байж болох эрсдэлийн талаар дурьдахдаа: “Shiga toxin-ялгаруулдаг Escherichia coli (STEC)-нь удаан хугацаанд эмчилгээгүй үргэлжилдэг суулгалтаас эхлээд бүдүүн гэдэсний үрэвсэл болон ходоод гэдэсний гемолиз шээсний үрэвсэл (HUS-hemolytic uremic syndrome) зэрэг өвчнүүдийг үүсгэх шалтгаан болоод байна.

Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг суурь (B) болон нэг нэмэлтээс (S) бүрдэнэ.

Бүтээгдэхүүн         =
Суурь (B)
+
Нэмэлт (S)
Нийт гр/л
30.8 гр/л

10мл/л
Найрлага гр/л
Aгар 15.0
Пептон болон дрожжийн экстракт 8.0
Давс 5.2
Хромоген холимог 2.6


 Сонгомол холимог
Төрөл
Нунтаг хэлбэрээр

Хөлдөөн хатаасан хуруу шил хэлбэрээр
Хадгалалт
15-30 °C

15-30




Тэжээлт орчны pH
6.9 +/- 0.2





Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
CHROMagar STEC  нунтаг суурийг (B) бэлтгэх
·         30.8 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана.
·         Агарыг өтгөртөл нь сайн хутгана.
·         100 °C хүртэл зөөлөн эргэлдүүлэн холих маягаар халааж, буцалгана.
100℃-С ИЛҮҮ ХАЛААЖ БОЛОХГҮЙ. 121℃-Т АВТОКЛАВДАЖ БОЛОХГҮЙ
Анхааруулга 1: Хэрвээ автоклав хэрэглэх бол даралтгүй хэрэглэнэ.
Зөвлөгөө 1: 100 °C-н хэмд халаах шат, бичил долгионы халаах зууханд буцалгаж болно. Буцалсны дараа зуухнаас авч зөөлөн эргэлдүүлэн агарыг бүрэн, жигд хайлж дуустал нь буцалгана (хөөсийг бууж арилах хүртэл).
·         45-50°C хэмийн усан баннд хийж зөөлөн эргүүлэх юмуу хөдөлгөж хөргөнө.


2-р шат
Нэмэлт (S) болон бэлтгэсэн холимигийг (B) уусгах
REF: ST160(S) дугаартай нэмэлтийг хэрэглэх
·         2 хуруу шил, хөлдөөн хатаасан REF: ST160(S) дугаартай нэмэлт дээр тус бүр 5мл ариутгасан  ус нэмнэ.
·         Уусмалыг бүрэн уустал холино.
·         45-50℃- ийн хэмд бэлэн болсон тэжээлт орчин дээр 2х5мл уусгасан нэмэлтээ нэмнэ.
·         Эргэлдүүлэн холих маягаар нэмэлтийг уустал зөөлөн холино.
                                                         ЭСВЭЛ
REF: ST162(S) дугаартай нэмэлтийг хэрэглэх
·         1 хуруу шил, хөлдөөн хатаасан REF: ST162(S) дугаартай нэмэлт дээр 10мл ариутгасан ус нэмнэ.
·         Уусмалыг бүрэн уустал холино.
·         45-50℃- ийн хэмд бэлэн болсон тэжээлт орчин дээр нэмэлтээ нэмнэ.
·         Эргэлдүүлэн холих маягаар нэмэлтийг уустал зөөлөн холино.


3-р шат
Аягалах
·         Петрийн аяганд аягална.
·         Царцааж хатаана.


Хадгалалт
·         Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
Зөвлөгөө 2: Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг нэг сар хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд  хадгалан хэрэглэх боломжтой.
Зөвлөгөө 3: Хэрэглэгдээгүй хуурай нэмэлтийг 2-8°C- н хэмд, 2 сар хүртэлх хугацаанд хадгалах боломжтой.

Суулгалт хийх
·          Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны температурт байлгана.
·         Бэлтгэсэн тэжээлт орчин дээр дээжийг тарих.
·         37 °C-н хэмд 18-24 цаг хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө.
Тайлбар
Нийтлэг колоний гадаад байдал
STEC E.coli
ягаавтар
Бусад Enterobacteria
өнгөгүй, хөх эсвэл дарангуйлагдана
 Грам эерэг бактери
дарангуйлагдана
Тэмдэглэл:365 нм хэт ягаан туяаны гэрэлд флюоросценц үүсгэнэ:
STEC E.coli O157
флоюоросценц үүсгэхгүй
STEC E.coli O157 биш
 +/- флюоросценц
Гүйцэтгэл & Хязгаарлалт
·      STEC E.coli- н эцсийн баталгаажуулалт нь тохирох арга барилаар хийгдсэн байх ёстой.
·      Ихэнх STEC E.coli нь тэжээлт орчинд ургалт нь сул эсвэл ургалтгүй байдаг.
·      Зарим ховор STEC E.coli биш төрөл зүйлүүд нь флоюресценц үүсгэхгүйгээр ягаавтар өнгийн колониор ургадаг.
·      Ховор О157 нь флоюросценц үүсгэдэг.    
·      Дээжээс шууд серотип ялгах наалдацын шинжилгээг хийж болдог.
Чанарын хяналт
Чанарын хяналтыг ашиглаж буй тэжээлт орчин болон тухайн газрын чанарын хяналтын дүрэм журам болон стандартын дагуу явуулна уу.
Бэлтгэсэн тэжээлт орчинг доорхи ATCC омгуудаар шалгаж, дүйн тодорхойлно.
Микроорганизм
Нийтлэг колоний гадаад байдал
E.coli O157 ATCC® 35150
ягаавтар
E.cloacae ATCC® 13047
хар хөх
E.coli ATCC® 12600
дарангуйлагдана
E.faecalis ATCC® 29212
дарангуйлагдана

Анхааруулга
·      Бэлтгэсэн тэжээлт орчин дээр ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Бүтээгдэхүүний дуусах хугацаа хэтэрсэн болон ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      In vitro оношилгоонд  ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
·      Үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон бол үр дүнд нөлөөлөх магадлалтай.
·      Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай.
·      Тохиромжгүй хадгалалт бүтээгдэхүүний хадгалах хугацаанд нөлөөлөх магадлалтай.
·      Бүтээгдэхүүнийг ашигласны дараа савыг сайтар таглах, чийг багатай орчинд гэрэл нэвтрэхгүй, харанхуй хуурай газар хадгална.
·      Микробыг оновчтой дүйн тодорхойлох нь: Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.
Хог хаягдлын хяналт
Бүх бэлтгэсэн тэжээлт орчин болон бусад бохирдолтой материалуудыг хэрэглэсний дараагаар ариутгах эсвэл тухайн газрынхаа хууль тогтоомж болон дотоод журмын дагуу устгалд оруулах зайлшгүй шаардлагтай. Бэлтгэсэн тэжээлт орчинг 121°C- н хэмд хамгийн багадаа 20мин автоклавдаж халдваргүйжүүлнэ.
Лавлах
Манай вебсайтний <<Хэвлэлүүд>> Publications гэсэн хэсгээс бүтээгдэхүүнтэй холбоотой шинжлэх ухааны өгүүллүүдийг харж болно.


Comments

Popular posts from this blog

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...

COLOREX O157

CHROMagar TM O157 Тэжээлт орчны ач холбогдол Эмнэлзүйн сорьц болон хоол хүнсний дээжинд E.coli O157 ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой хамгийн нийтлэг илэрдэг VTEC- ийн серо бүлэгүүд нь E.coli- ийн серо бүлэг болох O157:Н7 эсвэл хөдөлгөөнт бус төрөл болох O157:H юм. 1982 онд АНУ-д гарсан дэгдэлтийн дараа энэхүү нянгийнач холбогдол танигдаж эхэлсэн байна. Түүнээс хойш, ДЭМБ- аас   гаргадаг тооцоогоор дэлхий дахинд 180-аас дээш дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд жил бүр 70,000 халдварт өвчин гардаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 29.2 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 13.0 Хромоген холимог 1. 2 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 6.9 +/- 0.2 ...

E,Coli

   CHROMagar TM E.coli Тэжээлт орчны ач холбогдол Хоол хүнс ба усны дээжин дэх ß-глюкуронидаз эерэг E.coli илрүүлэх, тоолоход зориулсан хромоген орчин юм. E.coli -ийн үзүүлэлт нь халдварт өвчин үүсгэгч нян болох Vibrio cholerae, Salmonella, Pseudomonas болон вирус, гэдэсний паразитийн шинж тэмдэгийг илтгэнэ. Бохирдол нь хоол хүнс идэж, уухад дамжиж халдварт өвчин үүсгэж амь насанд аюул учруулдаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 37.3 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 8.3 Натрийн хлорид 5.0 Хромоген холимог 9.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт   15-30 °C Тэжээлт орчны pH 6.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимо...