Skip to main content

COLOREX Staph Aureus

CHROMagarTM Staph aureus

Тэжээлт орчны ач холбогдол
Эмнэлзүйн болон үйлдвэрлэлийн сорьцон дох Staphylococcus aureus омгуудыг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм.
Хүнсний үйлдвэрлэлд: Хүн өөрөө S.aureus-н гол тээгч юм. Staphylococcus-р халдварлагдсан гараар хоол хүнсэнд хүрэх, ханиалгах, найталгахад хүрээлэн буй орчинд тархан, дамжин бохирдол тархдагбайна. Мөн хоол хүнс бэлтгэлийн хэсэг болон боловсруулаагүй хоол хүнсэнд (цагаан идээ, салад, хачиртай талх...) агуулагддаг. Хүнсний бүтээгдэхүүний ариутгалын процессийн өмнө болон дараа нь S.aureus-г шалгах нь чухал ач холбогдолтой.
Клиникт: S.aureus нь арьс болон зөөлөн эдийн халдварын тэргүүлэх шалтгаан болдог төдийгүй цусны урсгалын халдварууд, уушгины хатгаа, яс болон үе холбоосын халдварууд зэрэг ноцтой халдварт өвчний шалтгаан болдог.

Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн нь ганц нунтаг тэжээл орчноос бүрдэнэ.
Бүтээгдэхүүн         =
Савалгаа
Нийт гр/л
82.5 гр/л
Найрлага гр/л
Aгар 15.0
Пептон болон дрожжийн экстракт 40.0
Давсн 25.0
Хромоген холимог 2.5
Төрөл
Нунтаг хэлбэрээр
Хадгалалт
15-30 °C


Тэжээлт орчны pH
6.9 +/- 0.2



Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
Холимогийг бэлтгэх
·         82.5 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана.
·         Агарыг өтгөртөл нь сайн хутгана.
·         110 °C-т 5мин автоклавдана.
121 °C-н хэмд автоклавдаж болохгүй. 5минутаас илүү халааж болохгүй.


2-р шат
Аягалалт
·         45-50°C- ийн усан баннд хөргөнө.
·         Зөөлөн эргүүлэх юмуу хөдөлгөж жигдрүүлнэ.
·         Ариутгасан петрийн аяганд аягалана.
·         Царцааж хатаана.


Хадгалалт
·         Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
·         Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг нэг сар хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд  хадгалан хэрэглэх боломжтой.

Суулгалт хийх
Нийтлэг дээжүүд
Ж: Эмнэлзүй: шарх, цэр
Үйлдвэрлэлд: хүнсний бүтээгдэхүүн
***
Шууд тарилга эсвэл жигд тараалтын арга
Баяжуулалтын шатыг зөв зохистой хийсний дараа холбогдох дээжийг шууд, бэлтгэсэн тэжээлт орчин дээр тарина.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны температурт байлгана.
·         Бэлтгэсэн тэжээлт орчин дээр дээжийг тарих.
·         37 °C-н хэмд 18-24 цаг хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө.














Тайлбар

Нийтлэг колоний гадаад байдал
ягаанаас ягаавтар
Бусад бактери
дарангуйлагдана, өнгөгүй, хөх
Гүйцэтгэл & Хязгаарлалт
   S.aureus-н мэдрэг чанар 95.5%, өвөрмөц чанар 99.4% (Gaillot
нар 2000).
Анхаар: MRSA омгуудыг шууд топорхойлохыг хүсвэл CHROMagarTM MRSA гэсэн сонгомол тэжээлийг ашиглана уу.
   Баталгаажуулах латекс наалдацын тест болон каталаз тестээр өсгөвөрлөгдсөн эргэлзээтэй колониудад шууд шинжилгээ хийнэ.

Чанарын хяналт
Чанарын хяналтыг ашиглаж буй тэжээлт орчин болон тухайн газрын чанарын хяналтын дүрэм журам болон стандартын дагуу явуулна уу.
Бэлтгэсэн тэжээлт орчинг доорхи ATCC омгуудаар шалгаж, дүйн тодорхойлно.
Микроорганизм
Нийтлэг колоний гадаад байдал
S.aureus ATCC® 25923
ягаавтар
S.saprophyticus ATCC® 15305
хөх ногоон
E.coli ATCC® 25922
дарангуйлагдана
C. albicans ATCC® 10231
дарангуйлагдана
 E. faecalis ATCC® 29212
дарангуйлагдана


·      Бэлтгэсэн тэжээлт орчин дээр ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Бүтээгдэхүүний дуусах хугацаа хэтэрсэн болон ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      In vitro оношилгоонд  ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
·      Үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон бол үр дүнд нөлөөлөх магадлалтай.
·      Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай.
·      Тохиромжгүй хадгалалт бүтээгдэхүүний хадгалах хугацаанд нөлөөлөх магадлалтай.
·      Бүтээгдэхүүнийг ашигласны дараа савыг сайтар таглах, чийг багатай орчинд гэрэл нэвтрэхгүй, харанхуй хуурай газар хадгална.
·      Микробыг оновчтой дүйн тодорхойлох нь: Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.
Хог хаягдлын хяналт
Бүх бэлтгэсэн тэжээлт орчин болон бусад бохирдолтой материалуудыг хэрэглэсний дараагаар ариутгах эсвэл тухайн газрынхаа хууль тогтоомж болон дотоод журмын дагуу устгалд оруулах зайлшгүй шаардлагтай. Бэлтгэсэн тэжээлт орчинг 121°C- н хэмд хамгийн багадаа 20мин автоклавдаж халдваргүйжүүлнэ.
Лавлах
Манай вебсайтний <<Хэвлэлүүд>> Publications гэсэн хэсгээс бүтээгдэхүүнтэй холбоотой шинжлэх ухааны өгүүллүүдийг харж болно.











Comments

Popular posts from this blog

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...

COLOREX O157

CHROMagar TM O157 Тэжээлт орчны ач холбогдол Эмнэлзүйн сорьц болон хоол хүнсний дээжинд E.coli O157 ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой хамгийн нийтлэг илэрдэг VTEC- ийн серо бүлэгүүд нь E.coli- ийн серо бүлэг болох O157:Н7 эсвэл хөдөлгөөнт бус төрөл болох O157:H юм. 1982 онд АНУ-д гарсан дэгдэлтийн дараа энэхүү нянгийнач холбогдол танигдаж эхэлсэн байна. Түүнээс хойш, ДЭМБ- аас   гаргадаг тооцоогоор дэлхий дахинд 180-аас дээш дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд жил бүр 70,000 халдварт өвчин гардаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 29.2 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 13.0 Хромоген холимог 1. 2 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 6.9 +/- 0.2 ...

E,Coli

   CHROMagar TM E.coli Тэжээлт орчны ач холбогдол Хоол хүнс ба усны дээжин дэх ß-глюкуронидаз эерэг E.coli илрүүлэх, тоолоход зориулсан хромоген орчин юм. E.coli -ийн үзүүлэлт нь халдварт өвчин үүсгэгч нян болох Vibrio cholerae, Salmonella, Pseudomonas болон вирус, гэдэсний паразитийн шинж тэмдэгийг илтгэнэ. Бохирдол нь хоол хүнс идэж, уухад дамжиж халдварт өвчин үүсгэж амь насанд аюул учруулдаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 37.3 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 8.3 Натрийн хлорид 5.0 Хромоген холимог 9.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт   15-30 °C Тэжээлт орчны pH 6.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимо...