CHROMagarTM Salmonella
Тэжээлт орчны ач холбогдол
Эмнэлзүйн сорьцон дох S.typhi, S.paratyphi болон Salmonella омгуудыг ялган тодорхойлдог
хромоген тэжээлт орчин юм. Salmonella- гийн халдвар
нь дэлхий дахинд үүсж буй халдварт өвчний гол шалтгаан болж байна.
·
АНУ-д Salmonella- гийн халдвар нь 100000 хүн тутамд 16.47 бүртгэгдсэн
байна.
·
Европ-д Анхлан хоол
хүнсний халдварт өвчний шалтгаан болж бүртгэгдсэн (EFSA/ECDC 2011 мэдээ, 2009
оны байдлаар)
·
Хөгжиж буй оронд ихэвчлэн S.typhi болон S.paratyphi- ийн халдвар байдаг бөгөөд жил бүр 17 сая тохиолдол
бүртгэгддэг байна (EFSA 2007 мэдээ).
Мөн
түүнчлэн, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын сүүлийн үеийн мэдээгээр, Salmonella- аар үүсгэгдсэн халдварт
суулгалт өвчнөөр жил бүр 2 сая хүн амь насаа алдаж байна. Salmonella нь хүн төрлөхтөнд зоонозын халдвар үүсгэгч хоёрдогч том
бактери юм (EFSA/ECDC 2011 мэдээ, 2009 оны байдлаар).
Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн
нь ганц нунтаг орчноос бүрдэнэ.
Бүтээгдэхүүн =
|
Савалгаа
|
Нийт
гр/л
|
34.9 гр/л
|
Найрлага
гр/л
|
Aгар 15.0
Пептон болон дрожжийн экстракт 7.0
Хромоген холимог 12.9
|
Төрөл
|
Нунтаг хэлбэрээр
|
Хадгалалт
|
2-30 °C
|
|
|
Тэжээлт орчны pH
|
7.6 +/- 0.2
|
|
Тэжээлт орчин
бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
Холимогийг
бэлтгэх
|
·
29.2 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана.
·
Агарыг өтгөртөл нь сайн хутгана.
·
100 °C хүртэл зөөлөн
эргэлдүүлэн холих маягаар халааж, буцалгана.
100 °C- аас илүү температурт
халааж болохгүй. 121 °C-н хэмд автоклавдаж болохгүй.
Анхаарулга 1:
Автоклавдаж байгаа тохиолдолд даралтүй ажиллуулна.
Зөвлөгөө 1: 100 °C-н хэмд халаах шатанд, бичил долгионы халаах зууханд буцалгаж болно. Буцалсны дараа зуухнаас авч зөөлөн эргэлдүүлэн хутгаж буцааж хийн агарыг бүрэн, жигд хайлж дуустал нь буцалгана (хөөсийг бууж арилах хүртэл).
Зөвлөгөө 2: Бүтээгдэхүүний дээж нь
Pseudomonas болон Aeromonas агуулагдах өндөр магадлалтай бол 5мг/л
Cefsulodin нэмнэ.
|
|
|
2-р шат
Аягалалт
|
·
45-50°C- ийн
усан баннд хийж зөөлөн эргүүлэх юмуу хөдөлгөж хөргөнө.
·
Ариутгасан петрийн
аяганд аягалана.
·
Царцааж хатаана.
|
|
|
Хадгалалт
|
·
Гэрэл нэвтрэхгүй
харанхуй, хуурай газар хадгална.
·
Бэлтгэсэн тэжээлт
орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
·
Зааврын дагуу зөв
бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг хоёр долоо
хоног хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд хадгалан хэрэглэх боломжтой.
|
Суулгалт хийх
Баяжуулалтын шатыг
зөв зохистой хийсний дараа холбогдох дээжийг шууд, бэлтгэсэн тэжээлт орчин дээр
тарина.
·
Бэлтгэсэн
тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө
тасалгааны температурт байлгана.
·
Бэлтгэсэн
тэжээлт орчин дээр дээжийг тарих.
37 °C-н хэмд 24
цаг хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө
Тайлбар
Нийтлэг колоний гадаад байдал
|
|
→ Ягаавтар
|
|
E.coli, колиформууд г.м.
|
→ Хөх
|
Зарим Proteus г.м.
|
→ Өнгөгүй
|
Грам эерэг бактери
|
→ Дарангуйлагдана
|
Pseudomonas, Aeromonas
|
→ Ихэнхдээ
дарангуйлагдана
|
Гүйцэтгэл & Хязгаарлалт
•
Salmonella-н мэдрэг чанар 100%,
өвөрмөц чанар 89% (Gaillot
нар 1999).
•
Pseudomonas нь ягаавтар төрлийн
ижил колони байх боломжтой бөгөөд оксидаз тестээр шалгана.
• Ихэнх Salmonella Typhi нь 24-48 цагийн
өсгөвөрлөлтөөр ягаавтар, олон янзийн хэмжээтэй колони үзүүлнэ.
•
Лактозийн нэмэлттэй Salmonella нь метал хөх өнгөтэй ургана.
•
Эцсийн ялган дүйлт
хийхийн тулд өсгөвөрлөгдсөн эргэлзээтэй колониудад биохимийн эсвэл серологийн (Ж: Микрогенээс Латекс наалдацын тест хийх) нэмэлт шинжилгээ хийх хэрэгтэй.
Чанарын хяналт
Чанарын хяналтыг ашиглаж буй тэжээлт орчин болон тухайн газрын чанарын
хяналтын дүрэм журам болон стандартын дагуу явуулна уу.
Бэлтгэсэн тэжээлт орчинг доорхи ATCC омгуудаар шалгаж, дүйн тодорхойлно.
Микроорганизм
|
Нийтлэг колоний гадаад байдал
|
|
S.enteritidis ATCC® 13076
|
→ ягаавтар
|
|
S.typhimurium ATCC® 13311
|
→ ягаавтар
|
|
E.coli ATCC® 25922
|
→ метал хөх, жижиг
|
|
C.freundii ATCC® 8090
|
→ метал хөх
|
|
C.albicans
ATCC® 60193
|
→ дарангуйлагдана
|
|
S.aureus ATCC® 25923
|
→ дарангуйлагдана
|
Анхааруулга
· Бэлтгэсэн тэжээлт орчин дээр ямар нэгэн бохирдлын шинж
тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
· Бүтээгдэхүүний дуусах хугацаа хэтэрсэн болон ямар нэгэн
бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
· In vitro оношилгоонд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн
лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
· Үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон бол үр дүнд
нөлөөлөх магадлалтай.
· Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний
гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай.
· Тохиромжгүй хадгалалт бүтээгдэхүүний хадгалах хугацаанд
нөлөөлөх магадлалтай.
· Бүтээгдэхүүнийг ашигласны дараа савыг сайтар таглах, чийг
багатай орчинд гэрэл нэвтрэхгүй, харанхуй хуурай газар хадгална.
·
Микробыг
оновчтой дүйн тодорхойлох нь: Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу
сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.
Хог
хаягдлын хяналт
Бүх бэлтгэсэн тэжээлт орчин болон бусад бохирдолтой материалуудыг
хэрэглэсний дараагаар ариутгах эсвэл тухайн газрынхаа хууль тогтоомж болон
дотоод журмын дагуу устгалд оруулах зайлшгүй шаардлагтай. Бэлтгэсэн тэжээлт
орчинг 121°C- н хэмд хамгийн багадаа
20мин автоклавдаж халдваргүйжүүлнэ.
Лавлах
Манай вебсайтний <<Хэвлэлүүд>> Publications гэсэн хэсгээс бүтээгдэхүүнтэй
холбоотой шинжлэх ухааны өгүүллүүдийг харж болно.
Веб холбоос: http://www.chromagar.com/publication.php
Comments
Post a Comment