Skip to main content

COLOREX Rambach Agar




RambachTM Agar

Тэжээлт орчны ач холбогдол
Хоол хүнсний сорьцон дох Salmonella омгуудыг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм.
Salmonella typhi-г оруулан Salmonella-аар үүсгэгдсэнхалдвар нь дэлхий даяар эрүүл мэндийн асуудлынгол шалтгаан болж байна.
·         АНУ-д Salmonella- гийн халдвар нь 100,000 хүн тутамд 16.47 бүртгэгдсэн байна (CDC үнэлгээ, 2010).
·         Европ-д Анх удаа хоол хүнсний халдварт өвчний шалтгаан болсон (EFSA/ECDC 2011 мэдээ, 2009 оны байдлаар)  
·         Хөгжиж буй оронд ихэвчлэн S.typhi болон S.paratyphi- ийн халдвар байдаг бөгөөд жил бүр 17 сая тохиолдол бүртгэгддэг байна (EFSA 2007 мэдээ).
Мөн түүнчлэн, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын сүүлийн үеийн мэдээгээр, Salmonella- ын халдварт суулгалт өвчнөөр жил бүр 2 сая хүн амь насаа алдаж байна. Salmonella нь хүн төрлөхтөнд зоонозын халдвар үүсгэгч хоёрдогч том бактери юм (EFSA/ECDC 2011 мэдээ, 2009 оны байдлаар).
Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг суурь (B) болон нэмэлт (S) гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Бүтээгдэхүүн         =
Суурь (B)
+
Нэмэлт (S)
Нийт гр/л
30.7 гр/л

10 мл/л
Найрлага гр/л
Aгар 20.0
Пептон болон дрожжийн экстракт 8.0
Хромоген холимог 2.7

Өсөлтийн факторууд 10.4
Төрөл
Нунтаг хэлбэрээр

Шингэн хэлбэрээр
Хадгалалт
15-30 °C

15-30 °C




Тэжээлт орчны pH
7.1 +/- 0.2


Тэжээлт орчин эцсийн байдлаар Тооцоолох туслах цэс
1л→ бэлтгэсэн тэжээлт орчны суурь дээр 10мл нэмэлт нэмэх
5л→ бэлтгэсэн тэжээлт орчны суурь дээр 50мл нэмэлт нэмэх
25л→ бэлтгэсэн тэжээлт орчны суурь дээр 250мл нэмэлт нэмэх


Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
Холимогийг бэлтгэх
·         30.7 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана.
·         Агарыг өтгөртөл нь сайн хутгана.
·         10мл шингэн нэмэлтийг нэмнэ.
·         Зөөлөн эргэлдүүлж холино.  
·         110 °C хүртэл халаааж буцалган нэг хэмээр зөөлөн эргүүлнэ.
121 °C-н хэмд автоклавдаж болохгүй. 110 °C- аас илүү халааж болохгүй.
Анхаарулга 1: Автоклавдаж байгаа тохиолдолд даралтүй хэрэглэнэ.
Зөвлөгөө 1: 100 °C-н хэмд халаах шатанд, бичил долгионы халаах зууханд буцалгаж болно. Буцалсны дараа зуухнаас авч зөөлөн эргэлдүүлэн хутгаж буцааж хийн агарыг бүрэн, жигд хайлж дуустал нь буцалгана (хөөсийг бууж арилах хүртэл).


2-р шат
Аягалалт
·         45-50°C хэмийн усан баннд хөргөнө.
·         Нэгэн жигд болтол нь зөөлөн эргүүлэн хутгана.
·         Ариутгасан петрийн аяганд аягалана.
·         Царцааж хатаана.


Хадгалалт
·         Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
·         Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг хоёр сар хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- т  хадгалан хэрэглэх боломжтой.

Суулгалт хийх
Баяжуулалтын шатыг зөв зохистой хийсний дараа холбогдох дээжийг шууд, бэлтгэсэн тэжээлт орчин дээр тарина.
Нийтлэг дээжүүд
Ж:  Үйлдвэрлэлд: хүнс болон хүрээлэн буй орчны дээжүүд
Клиник: өтгөн болон цусны дээжүүд
***
Боломжит баяжуулалтын шат
Шууд тарилга эсвэл жигд тараалтын арга
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны температурт байлгана.
·         Бэлтгэсэн тэжээлт орчин дээр дээжийг тарих.
·         37 °C-н хэмд 24 цаг хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө.



Тайлбар

Нийтлэг колоний гадаад байдал
улаан
Колиформууд
хөх эсвэл чирнелин ягаан
Proteus г.м
өнгөгүй
Грам эерэг
дарангуйлагдана

 
Гүйцэтгэл & Хязгаарлалт
   Олон төрлийн судалгаанаас хархад лактоз эерэг Salmonella (хөх колониуд), S.paratyphi A болон S.typhi- аас (өнгөгүй колониуд эсвэл колони ургахгүй) бусад  Salmonella-н омгууд 97%-99% нь нийтлэг улаан колони өгдөг байна.
   Энэхүү сонгомол орчин нь Salmonella- аас бусад ихэнх микроорганизмийг дарангуйлдаг.
   Ховор тохиолдолд Pseudomonas эерэг гарах боломжтой ба оксидаз тестээр шалгана.
   Эцсийн ялган дүйлт хийхийн тулд өсгөвөрлөгдсөн эргэлзээтэй колониудад биохимийн эсвэл серологийн (Ж: Микрогенээс Латекс наалдацын тест хийх) нэмэлт шинжилгээ хийх хэрэгтэй.

Чанарын хяналт
Чанарын хяналтыг ашиглаж буй тэжээлт орчин болон тухайн газрын чанарын хяналтын дүрэм журам болон стандартын дагуу явуулна уу.
Бэлтгэсэн тэжээлт орчинг доорхи ATCC омгуудаар шалгаж, дүйн тодорхойлно.
Микроорганизм
Нийтлэг колоний гадаад байдал
S.enteritidis ATCC® 13076
улаан
S.abaetuba ATCC® 35640
улаан
E.coli ATCC®  25922
хөх, жижиг
C.freundii ATCC® 8090
хөх ягаан
S.aureus ATCC® 25923
дарангуйлагдана

Анхааруулга
·      Бэлтгэсэн тэжээлт орчин дээр ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Бүтээгдэхүүний дуусах хугацаа хэтэрсэн болон ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      In vitro оношилгоонд  ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
·      Үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон бол үр дүнд нөлөөлөх магадлалтай.
·      Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай.
·      Тохиромжгүй хадгалалт бүтээгдэхүүний хадгалах хугацаанд нөлөөлөх магадлалтай.
·      Бүтээгдэхүүнийг ашигласны дараа савыг сайтар таглах, чийг багатай орчинд гэрэл нэвтрэхгүй, харанхуй хуурай газар хадгална.
·      Микробыг оновчтой дүйн тодорхойлох нь: Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.
Хог хаягдлын хяналт
Бүх бэлтгэсэн тэжээлт орчин болон бусад бохирдолтой материалуудыг хэрэглэсний дараагаар ариутгах эсвэл тухайн газрынхаа хууль тогтоомж болон дотоод журмын дагуу устгалд оруулах зайлшгүй шаардлагтай. Бэлтгэсэн тэжээлт орчинг 121°C- н хэмд хамгийн багадаа 20мин автоклавдаж халдваргүйжүүлнэ.
Лавлах
Манай вебсайтний <<Хэвлэлүүд>> Publications гэсэн хэсгээс бүтээгдэхүүнтэй холбоотой шинжлэх ухааны өгүүллүүдийг харж болно.

Хэрэглэх заавар/Шошгоны индекс
X литрт орох хангалттай хэмжээний нунтаг
Дуусах хугацаа
Тохиромжтой хадгалалтын температур
Чийгтэй газраас хол байлгах
































Comments

Popular posts from this blog

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...

COLOREX O157

CHROMagar TM O157 Тэжээлт орчны ач холбогдол Эмнэлзүйн сорьц болон хоол хүнсний дээжинд E.coli O157 ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой хамгийн нийтлэг илэрдэг VTEC- ийн серо бүлэгүүд нь E.coli- ийн серо бүлэг болох O157:Н7 эсвэл хөдөлгөөнт бус төрөл болох O157:H юм. 1982 онд АНУ-д гарсан дэгдэлтийн дараа энэхүү нянгийнач холбогдол танигдаж эхэлсэн байна. Түүнээс хойш, ДЭМБ- аас   гаргадаг тооцоогоор дэлхий дахинд 180-аас дээш дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд жил бүр 70,000 халдварт өвчин гардаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 29.2 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 13.0 Хромоген холимог 1. 2 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 6.9 +/- 0.2 ...

E,Coli

   CHROMagar TM E.coli Тэжээлт орчны ач холбогдол Хоол хүнс ба усны дээжин дэх ß-глюкуронидаз эерэг E.coli илрүүлэх, тоолоход зориулсан хромоген орчин юм. E.coli -ийн үзүүлэлт нь халдварт өвчин үүсгэгч нян болох Vibrio cholerae, Salmonella, Pseudomonas болон вирус, гэдэсний паразитийн шинж тэмдэгийг илтгэнэ. Бохирдол нь хоол хүнс идэж, уухад дамжиж халдварт өвчин үүсгэж амь насанд аюул учруулдаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 37.3 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 8.3 Натрийн хлорид 5.0 Хромоген холимог 9.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт   15-30 °C Тэжээлт орчны pH 6.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимо...