Skip to main content

COLOREX Pseudomonas


CHROMagarTM Pseudomonas

Тэжээлт орчны ач холбогдол
Pseudomonas зүйлүүдийг ялган, дүйн тодорхойлох хромоген тэжээлт орчин юм.
Эмнэлзүйд: Эмнэлэгт Pseudomonas-ийн  олон төрлийн антибиотик  болон антисептикт тэсвэртэй байдал нь нэмэгдсээр байна. Тэд оппортунист эмгэг төрүүлэгч бөгөөд ихэвчлэн эмнэлгийн гаралтай халдвар үүсгэдэг. АНУ-ийн Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв (CDC)-ийн Үндэсний эмнэлгийн гаралтай халдварын тандалтын сестимийн дагуу P.aeruginosa нь эрчимт эмчилгээний тасаг болон уушгины үрэвсэлийн номер нэг шалтгааан байна.
Хүнсний үйлдвэр болон хүрээлэн буй орчинд: P.aeruginosa нь сэлбэгддэг (усан сан, spa…) усны үр дүнтэй халдваргүйжүүлэлтийн чухал үзүүлэлт юм. Энэ параметр нь одоогоор усан бассейн болон усан сангийн зохицуулалтын шалгуур болгон ашиглагдаж байна. Үүнээс гадна P.aeruginosa нь ихэвчлэн устай холбоотой оппортунист эмгэг төрүүлэгч учраас дээрх үзүүлэлт нь зөвхөн чухал биш юм.

Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ.


Бүтээгдэхүүн         =
Савлагаа
Нийт гр/л
45.5 гр/л
Найрлага гр/л
Aгар 15.0
Пептон 20.0
Давсууд 8.0
Сонгомол болон хромоген холимог 2.5
Төрөл
Нунтаг хэлбэрээр
Хадгалалт
15-30 °C


Тэжээлт орчны pH
7.5 +/- 0.2



Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
Холимогийг бэлтгэх
  45.5 гр нунтаг суурийг 1 литр нэрсэн усанд хийж аажмаар уусгана.
         • Агарыг өтгөртөл сайн хутгана.
  100 °C хүртэл зөөлөн эргэлдүүлэн холих маягаар халааж, буцалгана.
100 °C-ААС ИЛҮҮ ХАЛААЖ БОЛОХГҮЙ. 121 °C-Н ХЭМД АВТОКЛАВДАЖ БОЛОХГҮЙ.
Анхааруулга 1: Автоклав ашиглаж байгаа тохиолдолд даралтгүй ажиллуулна.
Зөвлөгөө 2: 100 °C-н хэмд халаах шат, бичил долгионы халаах зууханд буцалгаж болно. Буцалсны дараа зуухнаас авч зөөлөн эргэлдүүлэн агарыг бүрэн, жигд хайлж дуустал нь буцалгана (хөөсийг бууж арилах хүртэл).


2-р шат
Аягалалт
·         45-50°C- ийн усан баннд хийж зөөлөн эргүүлэх юмуу хөдөлгөж хөргөнө.
·         Ариутгасан петрийн аяганд аягалана.
·         Царцааж хатаана.


Хадгалалт
·         Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
·         Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг нэг сар хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд  хадгалан хэрэглэх боломжтой.

Суулгалт хийх
Урьдчилсан баяжуулалтын шатгүйгээр холбогдох дээжийг бэлтгэсэн тэжээлт орчин дээр гадаргууд тархаах аргаар тарина.

·         Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны температурт байлгана.
·         Тэжээлт орчин дээр тарилга хийх:
1.       Тэжээлт орчин дээр шууд тарилга хийх
2.       Тэжээлт орчин дээр тархаан тарих
3.       Шүүлтүүрийн арга ашиглан шүүж тэжээлт орчин дээр тарих
Зөвлөгөө 2: Хэвийн гүйцэтгэлийг хангахын тулд поликарбонатын шүүлтүүр
хэрэглэхийг бид зөвлөж байна.
·         30 °C-н хэмд 24-36 цаг хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө.
Анхааруулга 2: Шаардлагатай тохиолдолд зарим эмзэг  Pseudomonas-ийг 48 цаг нэмж өсгөвөрлөнө. (Жижиг колони г.м).
Зөвлөгөө 3: Хэрэв судлаач Pseudomonas aeruginosa-ийн судалгаанд анхаарал хандуулж байгаа бол дээжээс хамааран 24 цагийн турш  37°C эсвэл 41°C-н хэмд өсгөвөрлөнө.


Тайлбар
Нийтлэг колоний гадаад байдал
хөх ногоон
Ихэнх Enterobacteriaceae
ягаавтараас нил ягаан эсвэл дарангуйлагдана
Грам эерэг бактери
дарангуйлагдана
Гүйцэтгэл & Хязгаарлалт
       Pseudomonas- ийн эцсийн ялган дүйлт хийхийн тулд нэмэлт баталгаажуулах сорил шаардагдана.
       Оксидазын сорилоор сэжигтэй колониос шууд шалган Pseudomonas spp. (оксидаз эерэг) эсэхийг баталгаажуулах боломжтой.
       Зарим олон тэсвэртэй сөрөг бактери хуурамч эерэг хариу өгч магадгүй.

Чанарын хяналт
Чанарын хяналтыг ашиглаж буй тэжээлт орчин болон тухайн газрын чанарын хяналтын дүрэм журам болон стандартын дагуу явуулна уу.
Бэлтгэсэн тэжээлт орчинг доорхи ATCC омгуудаар шалгаж, дүйн тодорхойлно.
Микроорганизм
Нийтлэг колоний гадаад байдал
P.aeruginosa ATCC® 9027  
тархалттай хөх ногоон
P.aeruginosa ATCC® 10145
тархалттай хөх ногоон
Klebsiella ATCC® BAA-1705
нил ягаан
S.aureus ATCC® 25923        
дарангуйлагдана
E.faecalis ATCC® 29212
дарангуйлагдана
E.coli ATCC® 25922              
дарангуйлагдана
Анхааруулга
·      Бэлтгэсэн тэжээлт орчин дээр ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Бүтээгдэхүүний дуусах хугацаа хэтэрсэн болон ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      In vitro оношилгоонд  ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
·      Үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон бол үр дүнд нөлөөлөх магадлалтай.
·      Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай.
·      Тохиромжгүй хадгалалт бүтээгдэхүүний хадгалах хугацаанд нөлөөлөх магадлалтай.
·      Бүтээгдэхүүнийг ашигласны дараа савыг сайтар таглах, чийг багатай орчинд гэрэл нэвтрэхгүй, харанхуй хуурай газар хадгална.
·      Микробыг оновчтой дүйн тодорхойлох нь: Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.
Хог хаягдлын хяналт
Бүх бэлтгэсэн тэжээлт орчин болон бусад бохирдолтой материалуудыг хэрэглэсний дараагаар ариутгах эсвэл тухайн газрынхаа хууль тогтоомж болон дотоод журмын дагуу устгалд оруулах зайлшгүй шаардлагтай. Бэлтгэсэн тэжээлт орчинг 121°C- н хэмд хамгийн багадаа 20мин автоклавдаж халдваргүйжүүлнэ.
Лавлах
Манай вебсайтний <<Хэвлэлүүд>> Publications гэсэн хэсгээс бүтээгдэхүүнтэй холбоотой шинжлэх ухааны өгүүллүүдийг харж болно.












Comments

Popular posts from this blog

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...

COLOREX O157

CHROMagar TM O157 Тэжээлт орчны ач холбогдол Эмнэлзүйн сорьц болон хоол хүнсний дээжинд E.coli O157 ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой хамгийн нийтлэг илэрдэг VTEC- ийн серо бүлэгүүд нь E.coli- ийн серо бүлэг болох O157:Н7 эсвэл хөдөлгөөнт бус төрөл болох O157:H юм. 1982 онд АНУ-д гарсан дэгдэлтийн дараа энэхүү нянгийнач холбогдол танигдаж эхэлсэн байна. Түүнээс хойш, ДЭМБ- аас   гаргадаг тооцоогоор дэлхий дахинд 180-аас дээш дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд жил бүр 70,000 халдварт өвчин гардаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 29.2 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 13.0 Хромоген холимог 1. 2 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 6.9 +/- 0.2 ...

E,Coli

   CHROMagar TM E.coli Тэжээлт орчны ач холбогдол Хоол хүнс ба усны дээжин дэх ß-глюкуронидаз эерэг E.coli илрүүлэх, тоолоход зориулсан хромоген орчин юм. E.coli -ийн үзүүлэлт нь халдварт өвчин үүсгэгч нян болох Vibrio cholerae, Salmonella, Pseudomonas болон вирус, гэдэсний паразитийн шинж тэмдэгийг илтгэнэ. Бохирдол нь хоол хүнс идэж, уухад дамжиж халдварт өвчин үүсгэж амь насанд аюул учруулдаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 37.3 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 8.3 Натрийн хлорид 5.0 Хромоген холимог 9.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт   15-30 °C Тэжээлт орчны pH 6.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимо...