Skip to main content

COLOREX Listeria


CHROMagarTM Listeria
 
Тэжээлт орчны ач холбогдол
L.monocytogenes- ийг ялгах, дүйн тодорхойлох хромоген тэжээлт орчин юм.
Listeria monocytogenes нь өргөн тархсан, хөрс, бохир ус, өтгөний дээжинд агуулагддаг бактери юм. Энэхүү бактери нь хүрэлцсэн гадаргууд Listerial- ийн биофилм үүсгэснээр устгахад төвөгтэй болгодог. Мөн, өвчин үүсгэгч энэ бактери нь ноцтой хоолны хордлого үүсгэдэг учир хоол хүнсний бохирдол үүсэхээс сэргийлэх зорилгоор микробиологийн чанарын хяналт болгон ашиглагдаг байна. Бохирдол нь түүхий эдээс эхлээд хэрэглээнд очих хүртэл хоол хүнс үйлдвэрлэх дамжлагын аль ч үе шатанд үүсэх боломжтой.
Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг суурь (B) болон нэмэлт (S) гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.                    
                                                                                                                                                     Хэрэглээ
Бүтээгдэхүүн         =
Суурь (B)
+
Нэмэлт (S)
·  Хоол хүнсний салбарт:
 Бүхий л хүн амын хоол хүнсний бүтээгдэхүүнүүд болон хүрээлэн буй орчны дээжүүд.
·   Эмнэлзүйн салбарт:
Хүний гаралтайсорьцноос L.monocytogenes-г илрүүлэх
Ж: цусны өсгөврүүд, үтрээний арчдас эсвэл ТНШ.
Нийт гр/л
51.5 гр/л

9.0 гр/л
Найрлага гр/л
Aгар 15.0
Пептон болон дрожжийн экстракт 23.0
Давс 5.0
Хромоген холимог 8.5

Сонгомол, баяжуулах холимог 9.0
Төрөл
Нунтаг хэлбэрээр

Нунтаг хэлбэрээр
Хадгалалт
2-30 °C

2-8 °C




Тэжээлт орчны pH
7.0 +/- 0.5


Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
Суурь бэлтгэх
CHROMagar Listeria суурь (B)
·         51.5 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. Уусмал руугаа шингэн нэмэлтээ нэмнэ.
·         Агарыг өтгөртөл нь сайн хутгана.
·         121°C +/-1°C –н хэмд 15 мин халаана.
·        
47°C- ийн +/- 2°C усан баннд хийж хөргөнө.


CHROMagar Listeria-н нэмэлтийг (S) бэлтгэх

·         9 гр-г 40мл ариутгасан нэрмэл усанд нэмнэ.
·         Соронзон хутгуур дээр ХАЛААХГҮЙГЭЭР хамгийн
багадаа 30мин нэгэн жигд өтгөртөл нь (700-1000rpm) хутгана.
Зурагт үзүүлсэн шиг жигд болгох:

1-р шат:
Холих явцад колбоны гадаргууд ширхэгүүд үлдэж болно.
Энэ шатанд харагдах байдал:
Сайн уусаагүй ширхэгүүдтэй уусмал.




->
2-р шат:
Гадаргууд нягт цагаан хөөс үүснэ, хөөс нэмгдэнэ.
Энэ шатанд харагдах байдал:
Нягт хөөс үүэх (гадаргууд)
Хөөсөрсөн холимог




->
3-р шат:
Нягт хөөс багасаж, илүү өтгөн болно.
 Энэ шатанд харагдах байдал:
Хөөсрөлт нэмэгдэхгүй
Илүү сийрэг хөөс
Уусмал




->
4-р шат:
Сайн холимог:
Энэ шатанд харагдах байдал:
Нэгэн жигд
Шингэн
Ширхэггүй, хөөсгүй
Сайн бэлтгэгдсэн


3-р шат
Бэлдсэн суурь (B) болон нэмэлтээ (S) хооронд нь холих
·          Хайлуулж 47°C хүртэл хөрөгсөн CHROMagar Listeria-н суурийг зөөлөн хутгана.
·         Нэгэн жигд болгож сэргээсэн нэмэлтээ нэмээд 1-2мин нэгэн жигд болтол нь ахин хутгана.
·         Нэн даруй ариутгасан петрийн аяганд савлах.
Анхааруулга: петрийн аягануудыг давхарлаж болохгүй.
·         Хөргөөж, царцаана.


Хадгалалт
·         Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
·         Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг хоёр долоо хоног хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд  хадгалан хэрэглэх боломжтой.

Суулгалт хийх
Доорхи аргачлалыг харна уу.
·      Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны хэмд байлгана. Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.
Аргачлал
CHROMagar Listeria арга
Хүн амьтны бүхий л хоол хүнсний бүтээгдэхүүнүүд болон хүрээлэн буй орчны дээжүүдэд L.monocytogenes байгаа эсвэл байхгүйг тодорхойлох (Тайлбар 1-г дагана уу).
1.       Дээжинд баяжуулалт хийх, хгр эсвэл хмл-г 9х ½ Fraser-н шөлөнд хийж холино.
→ 30°C +/- 1°C-т  24цаг +/- 2цаг
2.       Сайн царцаасан CHROMagar Listeria тэжээлт орчин дээр 0.1мл-г тэжээлт орчны 1/3 дээр шингэээн тараагаад, түүнээсээ дарааллуулаад үлдсэн хэсэг дээр нь өсгөвөрлөнө.
→ 37°C +/- 1°C-т  24цаг +/- 2цаг
3.       Нийтлэг колониуд:
Үгүй→ L.monocytogenes байхгүй.
Тийм→ Уламжлалт бус аргачлалын дагуу бүх дээжүүд эерэг гэж тодорхойлогдсон тохиолдолд доор үзүүлсэн аль нэг аргаар баталгаажуулна:
4.       1/ CEN эсвэл ISO-д (цэвэршүүлэхшатыг оролцуулан) заасан стандартчилагдсан аргачлалын дагуу уламжлалт арга ашиглана.
2/ Цэвэршүүлэх шат дамжаагүй, эргэлзээтэй колониудаас шууд CHROMagar Listeria-г тодорхойлоно.
Маргаантай хариу (уламжлалт бус аргачлалаар эерэг байх магадлалтай, дээр дурьдсан аль нэг аргаар баталгаажуулаагүй) гарвал тухайн лаборатори нь шаардлагатай нэмэлт шатуудын дагуу шалган, олж авсан хариугаа баталгаажуулах хэрэгтэй. Тестийн орц хэмжээ 25гр- аас дээшгүй байна. Хүрээлэн буй орчны дээжүүд 24цагын дараа ургахгүй байх магадлалтай тул нэмж 24цаг +/-2цаг өсгөвөрлөнө.
Тайлбар
Нийтлэг колоний гадаад байдал
L.monocytogenes
хөх, 3мм- ээс бага диаметртэй, энгийн эсвэл цагаан хүрээтэй
Бусад микроорганизм
хөх, өнгөгүй, бусад өнгө, дарангуйлагдана
 CHROMagar Listeria дээр ургах нийтлэг колоний гадаад байдал.











Гүйцэтгэл & Хязгаарлалт
·       L.ivanovii мэт зарим омгууд нь ялган дүйх үед цагаан хүрээтэй хөх колони үүсгэдэгээрээ ялгагддаг. L.ivanovii зүйл нь хоол, хүнсэнд ховор тохиолддог. B.cereus мэт зарим омгууд нь мөн адил хөх өнгийн колони үүсгэж ургадаг. Илүү том цагаан, жигд бус хүрээтэйгээрээ L.monocytogenes бусдаасаа илүү хялбар ялгагддаг байна.
Чанарын хяналт
Чанарын хяналтыг ашиглаж буй тэжээлт орчин болон тухайн газрын чанарын хяналтын дүрэм журам болон стандартын дагуу явуулна уу.
Бэлтгэсэн тэжээлт орчинг доорхи ATCC омгуудаар шалгаж, дүйн тодорхойлно.
Микроорганизм
Нийтлэг колоний гадаад байдал
L. monocytogenes ATCC® 13932
= WDCM 00021
хүрээтэй хөх
L. innocua CIP 8012
= ATCC® 33091*
хүрээгүй хөх
E. faecalis ATCC® 29212
= WDCM 00087
дарангуйлагдана
E. coli ATCC® 25922
= WDCM 00013
дарангуйлагдана
WDCM : World Data Center for Microorganism World Federation for Culture Collection
Дэлхийн микроорганизмийн холбооны өсгөврийн цуглуулгын дэлхийн мэдээллиийн төв
*
www.straininfo.net дээрх омгын дагуу.

Анхааруулга
·      Бэлтгэсэн тэжээлт орчин дээр ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Бүтээгдэхүүний дуусах хугацаа хэтэрсэн болон ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Лабораторийн хэрэгцээнд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
·      Үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон бол үр дүнд нөлөөлөх магадлалтай.
·      Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай.
·      Тохиромжгүй хадгалалт бүтээгдэхүүний хадгалах
хугацаанд нөлөөлөх магадлалтай.
·      Бүтээгдэхүүнийг ашигласны дараа савыг сайтар таглах, чийг багатай орчинд гэрэл нэвтрэхгүй, харанхуй хуурай газар хадгална.
·      Микробыг оновчтой дүйн тодорхойлох нь: Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.
Хог хаягдлын хяналт
Бүх бэлтгэсэн тэжээлт орчин болон бусад бохирдолтой материалуудыг хэрэглэсний дараагаар ариутгах эсвэл тухайн газрынхаа хууль тогтоомж болон дотоод журмын дагуу устгалд оруулах зайлшгүй шаардлагтай. Бэлтгэсэн тэжээлт орчинг 121°C- т хамгийн багадаа 20мин автоклавдаж халдваргүйжүүлнэ.

Лавлах
Манай вебсайтний <<Хэвлэлүүд>> Publications гэсэн хэсгээс бүтээгдэхүүнтэй холбоотой шинжлэх ухааны өгүүллүүдийг харж болно.



















































Comments

Popular posts from this blog

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...

COLOREX O157

CHROMagar TM O157 Тэжээлт орчны ач холбогдол Эмнэлзүйн сорьц болон хоол хүнсний дээжинд E.coli O157 ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой хамгийн нийтлэг илэрдэг VTEC- ийн серо бүлэгүүд нь E.coli- ийн серо бүлэг болох O157:Н7 эсвэл хөдөлгөөнт бус төрөл болох O157:H юм. 1982 онд АНУ-д гарсан дэгдэлтийн дараа энэхүү нянгийнач холбогдол танигдаж эхэлсэн байна. Түүнээс хойш, ДЭМБ- аас   гаргадаг тооцоогоор дэлхий дахинд 180-аас дээш дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд жил бүр 70,000 халдварт өвчин гардаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 29.2 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 13.0 Хромоген холимог 1. 2 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 6.9 +/- 0.2 ...

E,Coli

   CHROMagar TM E.coli Тэжээлт орчны ач холбогдол Хоол хүнс ба усны дээжин дэх ß-глюкуронидаз эерэг E.coli илрүүлэх, тоолоход зориулсан хромоген орчин юм. E.coli -ийн үзүүлэлт нь халдварт өвчин үүсгэгч нян болох Vibrio cholerae, Salmonella, Pseudomonas болон вирус, гэдэсний паразитийн шинж тэмдэгийг илтгэнэ. Бохирдол нь хоол хүнс идэж, уухад дамжиж халдварт өвчин үүсгэж амь насанд аюул учруулдаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 37.3 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 8.3 Натрийн хлорид 5.0 Хромоген холимог 9.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт   15-30 °C Тэжээлт орчны pH 6.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимо...