Skip to main content

COLOREX C.difficile


CHROMagarTM C.difficile

Тэжээлт орчны ач холбогдол
Clostridium difficile –ийг илрүүлэх хромоген тэжээлт орчин юм.
Clostridium diffcile (C.diffcile) нь насанд хүрэгчдийн эмнэлгээс шалтгаалсан халдварт суулгалтын тэргүүлэх шалтгаан болж байна. Ихэвчлэн удаан хугацааны эмнэлгийн асаргаа болон антибиотик эмчилгээг зэрэг хийлгэсэн өвчтөнд хоруу чанар өндөртэй C.diffcile– ийн зүйл их тохиолддог. Хэдийгээр C.diffcile  илрүүлэх гол арга нь PCR, өсгөвөр ургуулах болон бактерийн эсрэг мэдрэг чанарын тест болсон боловч шинэ CHROMagarTM C.diffcile  флюроген тэжээлт орчин нь сонгомол болон мэдрэг чанар нэн өндөр, ялангуяа C.diffcile– ийг 24 цагт ургуулдаг хялбарчилсан, хурдасгасан тэжээлт орчин юм.

Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг суурь (B) болон 1 нэмэлтээс (S) бүрдэнэ.

Бүтээгдэхүүн         =
Суурь (B)
+
Нэмэлт (S)

Нийт гр/л
54.7 гр/л

325 мг/л

Найрлага гр/л
Aгар 15.0
Давсууд 9.0
Пептон болон дрожжийн экстракт 25.0
Хромоген холимог 1.7
Өсөлтийн факторууд 4.0

Сонгомол холимог 0.21

Төрөл
Нунтаг хэлбэрээр

Нунтаг хэлбэрээр

Хадгалалт
15-30 °C

15-30 °C







Тэжээлт орчны pH
7.8 +/- 0.2



Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
CHROMagar C.difficile суурь бэлтгэх (B)

·   54.7 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар хутгана.
·   Агарыг өтгөртөл нь сайн хутгана.
·   100°C хүртэл зөөлөн эргэлдүүлэн холих маягаар халааж, буцалгана.
100°C –ИЙН ХЭМЭЭС ИЛҮҮ ХАЛААЖ БОЛОХГҮЙ. 121°C ХЭМД АВТОКЛАВДАЖ БОЛОХГҮЙ.
Анхааруулга 1: Хэрэв автоклав хэрэглэх бол даралтгүй хэрэглэнэ.
Зөвөлгөө 1: 100 °C-н хэмд халаах шат, бичил долгионы халаах зууханд буцалгаж болно. Буцалсны дараа зуухнаас авч зөөлөн эргэлдүүлэн агарыг бүрэн, жигд хайлж дуустал нь буцалгана (хөөсийг бууж арилах хүртэл).
·   45-50°C- ийн усан баннд хийж зөөлөн эргүүлэх юмуу хөдөлгөж хөргөнө.


2-р шат
Нэмэлтийг (S) бэлтгэсэн суурь (B) дээр нэмэх
·   3мл ариутгасан усанд 325мг CHROMagar C.diffcile CD122(S) ref  дугаартай нэмэлт (S) –ийг ариун нөхцөлд нэмж уусгана.
·  
        Тэжээлт орчин эцсийн байдлаар
 Тооцоолон туслах цэс

1л→ 325мг хэрэглэнэ
5л→ 1.63гр хэрэглэнэ
1 хуруушилтэй
à qsf 5литр




 
   
Гүйцэт уустал сайн эргүүлнэ.
·   0.45 μм-ээр шүүж ариутгана.
·   45-50°C хэмд хөргөсөн CHROMagar C.diffcile суурь (B) дээр 3мл бэлтгэсэн CHROMagar C.diffcile нэмэлтийг ариун нөхцөлд нэмнэ.
·   Нэгэн жигд болтол эргүүлж холино.


3-р шат
Аягалах
·   Ариутгасан петрийн аяганд аягалана.
·   Царцааж хатаана.


Хадгалалт
·   Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
·   Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
Зөвлөгөө 2: Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг нэг сар хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд  хадгалан хэрэглэх боломжтой.


Суулгалт хийх
Нийтлэг дээжүүд
Ж: Өтгөн, хүрээлэн буй орчин
***
Шууд тарилга эсвэл жигд тараалтын арга
Баяжуулалтын шатыг зөв зохистой хийсний дараа холбогдох дээжийг шууд бэлтгэсэн тэжээлт орчин дээр тарина.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны температурт байлгана.
·         Бэлтгэсэн тэжээлт орчин дээр дээжийг тарих.
37 °C-н хэмд 18-24 цаг хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө

Тайлбар
Нийтлэг колоний гадаад байдал
C.difficile
өнгөгүй ба флюресцент
Бусад ихэнх микроорганизм
дарангуйлагдана
Тэмдэглэл : Флюросцент UV гэрэлний хэмжээ (365нм.)
                       Нийтлэг колоний гадаад байдал









Гүйцэтгэл & Хязгаарлалт
o C.difficile –ийн эцсийн дүйн тодорхоройлолтод батлах тест шаардлагатай.
o Иммунохроматографийн тестээр токсин A болон B-гийн судалгааг хийж болно.

Чанарын хяналт
Чанарын хяналтыг ашиглаж буй тэжээлт орчин болон тухайн газрын чанарын хяналтын дүрэм журам болон стандартын дагуу явуулна уу.
Бэлтгэсэн тэжээлт орчинг доорхи ATCC омгуудаар шалгаж, дүйн тодорхойлно.
Микроорганизм
Нийтлэг колоний гадаад байдал
C.difficile ATCC® 43255
өнгөгүй ба флюресцент
C.perfringens ATCC® 13124      
дарангуйлагдана
E.faecalis ATCC® 29212
дарангуйлагдана
E.coli ATCC® 25922
дарангуйлагдана
C.albicans ATCC® 10231
дарангуйлагдана
E.coli ATCC® 25922
дарангуйлагдана

Анхааруулга
·      Бэлтгэсэн тэжээлт орчин дээр ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Бүтээгдэхүүний дуусах хугацаа хэтэрсэн болон ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Лабораторийн хэрэгцээнд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
·      Үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон бол үр дүнд нөлөөлөх магадлалтай.
·      Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай.
·      Тохиромжгүй хадгалалт бүтээгдэхүүний хадгалах хугацаанд нөлөөлөх магадлалтай.
·      Бүтээгдэхүүнийг ашигласны дараа савыг сайтар таглах, чийг багатай орчинд гэрэл нэвтрэхгүй, харанхуй хуурай газар хадгална.
·      Микробыг оновчтой дүйн тодорхойлох нь: Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.
Хог хаягдлын хяналт
Бүх бэлтгэсэн тэжээлт орчин болон бусад бохирдолтой материалуудыг хэрэглэсний дараагаар ариутгах эсвэл тухайн газрынхаа хууль тогтоомж болон дотоод журмын дагуу устгалд оруулах зайлшгүй шаардлагтай. Бэлтгэсэн тэжээлт орчинг 121°C- н хэмд хамгийн багадаа 20мин автоклавдаж халдваргүйжүүлнэ.
Лавлах
Манай вебсайтний <<Хэвлэлүүд>> Publications гэсэн хэсгээс бүтээгдэхүүнтэй холбоотой шинжлэх ухааны өгүүллүүдийг харж болно.
Веб холбоос:  http://www.chromagar.com/publication.php












Comments

Popular posts from this blog

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...

COLOREX O157

CHROMagar TM O157 Тэжээлт орчны ач холбогдол Эмнэлзүйн сорьц болон хоол хүнсний дээжинд E.coli O157 ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой хамгийн нийтлэг илэрдэг VTEC- ийн серо бүлэгүүд нь E.coli- ийн серо бүлэг болох O157:Н7 эсвэл хөдөлгөөнт бус төрөл болох O157:H юм. 1982 онд АНУ-д гарсан дэгдэлтийн дараа энэхүү нянгийнач холбогдол танигдаж эхэлсэн байна. Түүнээс хойш, ДЭМБ- аас   гаргадаг тооцоогоор дэлхий дахинд 180-аас дээш дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд жил бүр 70,000 халдварт өвчин гардаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 29.2 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 13.0 Хромоген холимог 1. 2 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 6.9 +/- 0.2 ...

E,Coli

   CHROMagar TM E.coli Тэжээлт орчны ач холбогдол Хоол хүнс ба усны дээжин дэх ß-глюкуронидаз эерэг E.coli илрүүлэх, тоолоход зориулсан хромоген орчин юм. E.coli -ийн үзүүлэлт нь халдварт өвчин үүсгэгч нян болох Vibrio cholerae, Salmonella, Pseudomonas болон вирус, гэдэсний паразитийн шинж тэмдэгийг илтгэнэ. Бохирдол нь хоол хүнс идэж, уухад дамжиж халдварт өвчин үүсгэж амь насанд аюул учруулдаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 37.3 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 8.3 Натрийн хлорид 5.0 Хромоген холимог 9.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт   15-30 °C Тэжээлт орчны pH 6.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимо...