Skip to main content

 Пептон ус 

Пептон ус нь индол үүсгэлтийн судалгаанд тохиромжтой байдаг. Пептон усанд агуулагдаж буй пептон нь индолын цагираг агуулсан трифтонаар баялаг байдаг. Индол байгаа эсэхийг Ковакс эсвэл Эхрихын урвалж ашиглан илрүүлж болно. Мөн сахарын исгэлтийн процесст ашиглах боломжтой ба нэмэлтээр сахар болон индикатор болгон бромокресол ягаан, фенол улаан эсвэл бромотимол хөх зэрэг бодисуудыг ашиглана.

Ихэвчлэн пептонт усыг исгэлтийн процессоор нь организмын төрөл зүйлийг ялган таних процесс-д ашиглана. pH нь 8,4 дээр байхад  Vibrio cholera зүйлийг өсгөвөрлөхөд тохиромжтой. Энэхүү бактери нь ундны ус болон хүрээлэн буй орчны уснаас хүнд өвчинд үүсгэх чадвартай ба далайн амьтан, хоол хүнсээр хүнд халддаг байна.

Пептон ус нь азотын болон нүүрс усны агууламжтай, урт гинжит амин хүчлүүд болон витамин болон чухал тэжээлийн бодисууд агуулагдсан байдаг. Мөн дээрээс нь тэжээлт орчны осмос даралтыг хангах үүднээс натрийн хлорид агуулагдана.

Урвалын явцад хүчиллэг байдал исэлдэлтийн явцад индикаторын тусламжтай тэжэлт орчны улаан өнгө шар болон хувирч урвал явагдана

Индол нь трифтофанаас трифтофаназа ферментийн тусламжтай үүсдэг. E.coli болон V.Cholerae нь өсөлтийн үедээ индолыг үүсгэдэг ба тогтворжилтын үедээ хамгийн ихээр ялгаруулдаг.                         

Comments

Popular posts from this blog

COLOREX Candida

CHROMagar TM Candida Тэжээлт орчны ач холбогдол Candida spp. зүйлүүдийг ялган, дүйн тодорхойлох хромоген тэжээлт орчин юм. Ихэнхдээ, Candida - ийн зүйлүүд нь залгиур хоолойн гадаргуу болон шээс бэлгийн замын халдварт өвчин үүсгэгчээс илэрдэг. Эрт үеийн оношилгоо нь өвчтөний хувьд үр ашигтай менежментийн үндэс юм (HIV-ийн боломжит халдварын оношлогооны Лабораторийн Стандарт Ажиллагааны Зааварт суурьласан ДЭМБ- ийн удирдамж ). C.albicans нь зонхилонтохиолддог омог бөгөөд C.albicans- ийн эсрэг мөөгөнцрийн эсрэг эм бэлдмэл ихэсхийн хэрээр бусад төрлүүд болох C.tropicalis, C.krusei болон C.glabrata   омгууд даган ихсэж байна. Тэжээлт орчны найрлага                                     Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн         ...

COLOREX Staphylococcus DRY

COLOREX Staphylococcus: Энэ нь Staphylococcus -ийн төрөл зүйлийг ялгаж, дүйн тодорхойлох өвөрмөц чанартай сонгомол тэжээлийн орчин юм. Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж дээр нь нарийвчлал сайтай электрон жин дээр жигнэн авсан 87.4гр CHROMagar Staphylococcus –ийн нунтаг тэжээлийн орчинг хийж 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж хайлсан эсэхийг шалган бүрэн гүйцэт хайлсны дараа 110 0 С-т 5мин автоклавдаж ариутгана. Ариутгалаас гарсан тэжээлт орчныг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20 мин хийж жигд хөргөнө.   Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-50 0 С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй орчинд (тасалг...

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...