Skip to main content

 

CHROMagarTM StrepA

Тэжээлт орчны ач холбогдол

Хоолойн арчдас шинжилгээнээс A Streptococcus бүлгийг ялган дүйх хромоген тэжээлт орчин юм.        

A Streptococcus (GAS) S.pyogenes нь хоолойн өвчлөл, фарингит, улаан бурхан болон импетиго гэх мэт олон төрлийн өвчний шалтгаан болдог ба олон замаар халдварлах боломжтой. Энэхүү тэжээлт орчин нь антибиотик хэрэглэхээс өмнө өвчлөл үүсгэж буй бактерийг тодорхойлох ба цаашид халдварлан тархах аюулыг бууруулж ялангуяа өндөр настан, бага насны хүүхдүүдийн хувьд халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Тэжээлт орчны найрлага

Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг суурь (B) болон 2 нэмэлтээс (S1+S2) бүрдэнэ.

Бүтээгдэхүүн         =

Суурь (B)

+

Нэмэлт S1

+

Нэмэлт S2

 

Нийт гр/л

54.3 гр/л

 

2 мл/л

 

0.1 гр/л

 

Найрлага гр/л

Aгар 15.0

Давсууд 9

Пептон болон дрожжийн экстракт 27.0

Хромоген холимог 2.2

 

Өсөлтийн факторууд

 

Сонгомол холимог 0.1

 

Төрөл

Нунтаг хэлбэрээр

 

Шингэн хэлбэрээр

 

Нунтаг хэлбэрээр

 

Хадгалалт

15-30 °C

 

15-30 °C

 

2-8 °C

 

 

 

 

 

 

 

 

 

Тэжээлт орчны pH

7.2 +/- 0.2

 

Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)

1-р шат

Суурь
+
S1

   54.3 гр нунтаг суурийг 1 л нэрсэн усанд хийж аажмаар уусгана.

   Хольц руу 2 мл нэмэлт Н1 нэмнэ.

   Агарыг өтгөртөл сайн хутгана.

   121°C-н хэмд 15 мин турш автоклавдана.

 

 

2-р шат

S2

·   Тунгалаг шил саванд, 1 мл нэрсэн усанд 100 мг нэмэлт Н2 нэмнэ.

·   Н2-ийг уусах хүртэл соронзон хутгуур дээр байршуулан хутгана..                                               

 

 

3-р шат

Суурь+S1+S2

 

·   45-50°C-н хэмд хөргөсөн хольц руу (суурь+Н1) 1 мл Н2 нэмэлтийг ариутгагч шүүлтүүрээр хийх зуураа холино.

·   Нэгэн жигд болтол зөөлөн хутгана.

 

 

4-р шат

Аягалах

·   Ариутгасан петрийн аяганд аягалана.

·   Царцааж хатаана.

Хатсаны дараа, тэжээлт орчин нь тунгалаг саарал харагдана.

 

 

Хадгалалт

·   Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.

·   Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.

·   Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг хоёр долоо хоног хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд  хадгалан хэрэглэх боломжтой.

 

 

Суулгалт хийх

·         Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны температурт байлгана.

·         Бэлтгэсэн тэжээлт орчин дээр дээжийг тарих.

·         35-37 °C-н хэмд 18-24 цаг нүүрсхүчлийн хий бүхий орчинд өсгөвөрлөнө.

 

Тайлбар

 

Микроорганизм

 

 

 

Нийтлэг колоний гадаад байдал

Streptococcus pyogenes (A бүлэг)

шар, улаан

Бусад Streptococcus

метал хөх эсвэл өнгөгүй

Бусад грам (+) микроорганизм

дарангуйлагдана

Мөөгөнцөр

дарангуйлагдана

Грам (-) микроорганизм

дарангуйлагдана

 

Нийтлэг колоний гадаад байдал

S.pyogenes

 

Гүйцэтгэл & Хязгаарлалт

-          Зарим нэг ховор зүйлийн А Streptoccocus нь илүү 24 цагийн өсгөвөрлөлт шаардагдах магадлалатай

-          Сүүлчийн тодорхойлох тестийг биохимийн болон иммунологийн PYR тест ашиглана.

Чанарын хяналт

Чанарын хяналтыг ашиглаж буй тэжээлт орчин болон тухайн газрын чанарын хяналтын дүрэм журам болон стандартын дагуу явуулна уу.

Бэлтгэсэн тэжээлт орчинг доорхи ATCC омгуудаар шалгаж, дүйн тодорхойлно

Микроорганизм

Нийтлэг колоний гадаад байдал

S.pyogenes ATCC® 19615    

улаан,шар

E.faecalis ATCC® 29212

метал хөх

 E.coli ATCC® 25922

дарангуйлагдана

S.aureus  ATCC® 25923

дарангуйлагдана

 

Анхааруулга

·      Бэлтгэсэн тэжээлт орчин дээр ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.

·      Бүтээгдэхүүний дуусах хугацаа хэтэрсэн болон ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.

·      Лабораторийн хэрэгцээнд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.

·      Үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон бол үр дүнд нөлөөлөх магадлалтай.

·      Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай.

·      Тохиромжгүй хадгалалт бүтээгдэхүүний хадгалах хугацаанд нөлөөлөх магадлалтай.

·      Бүтээгдэхүүнийг ашигласны дараа савыг сайтар таглах, чийг багатай орчинд гэрэл нэвтрэхгүй, харанхуй хуурай газар хадгална.

·      Микробыг оновчтой дүйн тодорхойлох нь: Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.

Хог хаягдлын хяналт

Бүх бэлтгэсэн тэжээлт орчин болон бусад бохирдолтой материалуудыг хэрэглэсний дараагаар ариутгах эсвэл тухайн газрынхаа хууль тогтоомж болон дотоод журмын дагуу устгалд оруулах зайлшгүй шаардлагтай. Бэлтгэсэн тэжээлт орчинг 121°C- н хэмд хамгийн багадаа 20мин автоклавдаж халдваргүйжүүлнэ.

Лавлах

Манай вебсайтний <<Хэвлэлүүд>> Publications гэсэн хэсгээс бүтээгдэхүүнтэй холбоотой шинжлэх ухааны өгүүллүүдийг харж болно.

Веб холбоос:  http://www.chromagar.com/publication.php

Хэрэглэх заавар/Шошгоны индекс

X литрт орох хангалттай хэмжээний нунтаг

Дуусах хугацаа

Тохиромжтой хадгалалтын температур

Чийгтэй газраас хол байлгах



Comments

Popular posts from this blog

COLOREX O157

CHROMagar TM O157 Тэжээлт орчны ач холбогдол Эмнэлзүйн сорьц болон хоол хүнсний дээжинд E.coli O157 ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой хамгийн нийтлэг илэрдэг VTEC- ийн серо бүлэгүүд нь E.coli- ийн серо бүлэг болох O157:Н7 эсвэл хөдөлгөөнт бус төрөл болох O157:H юм. 1982 онд АНУ-д гарсан дэгдэлтийн дараа энэхүү нянгийнач холбогдол танигдаж эхэлсэн байна. Түүнээс хойш, ДЭМБ- аас   гаргадаг тооцоогоор дэлхий дахинд 180-аас дээш дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд жил бүр 70,000 халдварт өвчин гардаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 29.2 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 13.0 Хромоген холимог 1. 2 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 6.9 +/- 0.2 ...

E,Coli

   CHROMagar TM E.coli Тэжээлт орчны ач холбогдол Хоол хүнс ба усны дээжин дэх ß-глюкуронидаз эерэг E.coli илрүүлэх, тоолоход зориулсан хромоген орчин юм. E.coli -ийн үзүүлэлт нь халдварт өвчин үүсгэгч нян болох Vibrio cholerae, Salmonella, Pseudomonas болон вирус, гэдэсний паразитийн шинж тэмдэгийг илтгэнэ. Бохирдол нь хоол хүнс идэж, уухад дамжиж халдварт өвчин үүсгэж амь насанд аюул учруулдаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 37.3 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 8.3 Натрийн хлорид 5.0 Хромоген холимог 9.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт   15-30 °C Тэжээлт орчны pH 6.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимо...

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...