Skip to main content

COLOREX Acinetobacter

MEDIUM PURPOSE 
Chromogenic medium for detection of Acinetobacter and MDR Acinetobacter sp.
 Acinetobacter baumannii is becoming a major hospital-acquired infection issue because of its often multi-drug resistance (MDR : resistance to C3G, quinolones, carbapenem etc). This contributes to the increase of morbidity and mortality. Active surveillance is necessary to control its spread in the facilities, to reduce the risk of cross contamination, and to identify the carriers. Rapid identification of patients that are colonized with Acinetobacter would lead to infection control practices aimed at preventing spread of the organisms.

CHROMagarTM   Acinetobacter

Тэжээлт орчны ач холбогдол
Acinetobacter and MDR Acinetobacter sp.-үүдийг ялган дүйн тодорхойлох хромоген тэжээлт орчин юм.
Acinetobacter baumannii нь олон эмэнд тэсвэртэй учраас голлох эмнэлгийн дотоод халдварын шалтгаан болж байна (MDR: C3G, хинолоны, карбапенем зэрэгт тэсвэртэй). Энэ нь өвчлөл болон нас баралтыг ихсэхэд нөлөөлж байна. Идэвхитэй тандалт нь байгууламж дах тархалыг хянах, халдварын эрсдлийг бууруулах, болон зөөвөрлөгчийг тодорхойлоход зайлшгүй шаардлагатай. Acinetobacter-аар халдварласан өвчтнийг хурдан илрүүлэх нь организмын тархалтыг зогсооход чиглэсэн халдварын хяналтын практикт чухал юм.
Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг суурь болон 2 нэмэлтүүдээс бүрдэнэ.                                                      Cонголтоор
 


Бүтээгдэхүүн         =
Суурь (B)

Нэмэлт (S)

MDR Нэмэлт
Нийт гр/л
32.8 гр/л

4 мл/л

5 шилэн сав
(1 шилэн сав=qsf 1000мл тэжээлт орчинд эцсийн байдлаар)
Найрлага гр/л
Aгар 15.0
Пептон болон дрожжийн экстракт 12.0
Давс 4.0
Хромоген холимог 1.8

Өсөлтийн болон зохицуулгын факторууд

Төрөл
Нунтаг хэлбэрээр

Шингэн хэлбэрээр

Хөлдөөж хуурайшуулсан шилэн савтай
Хадгалалт
15-30 °C

15-30 °C

2-8 °C






Тэжээлт орчны pH
7.0 +/- 0.2



Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
Холимогийг бэлтгэх
         32.8 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд аажмаар уусгана.
         4.0 мл шингэн нэмэлт AC092(Н)-ийг суурь дээр нэмнэ.
         Агарыг өтгөртөл хутгана.
         Халааж буцалтал (100 °C) нь тогтмол сайн хутгана.
100 °C-ААС ИЛҮҮ ХАЛААЖ БОЛОХГҮЙ. 121 °C-Н ХЭМД АВТОКЛАВДАЖ БОЛОХГҮЙ.
Анхааруулга 1: Автоклав ашиглах тохолдолд даралтгүй ажиллуулна.
Зөвлөгөө 1: Pseudomonas эсвэл Aeromonas их хэмжээгээр агуулсан бүтээгдэхүүний сорьцонд, 5мг/л cefsulodin нэмж болно.

Сонголт: Хэрэв MDR Acinetobacter-ийг шалгахаар анхаарал хандуулж байгаа бол, MDR сонгомол нэмэлтийг нэмнэ үү ref CR102 код:

2-р шат
Cонголтоор
·         Нэг шилэн савтайг 5 мл нэрмэл усанд хийж сэргээнэ.
·        


Тооцоолон туслах цэс
1л эцсийн байдлаар → 1 шилэн сав
5л эцсийн байдлаар → 5 шилэн сав





45-50°C-н хэмийн хайлсан холимог (1-р шат) дээрээ  5мл
энэ уусмалаа нэмнэ.
·         Нэгэн жигд болтол нь аажмаар хутгана.


3-р шат
Аягалах
·         Ариутгасан петрийн аяганд аягалана.
·         Царцааж хатаана.
Анхааруулга 2: Тэжээл хатсаныхаа дараа өнгө нь шаргалаас цайвар улбар шар болж бага зэрэг өөрчлөгдөж болно.


Хадгалалт
·         Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
·         Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг нэг сар хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд  хадгалан хэрэглэх боломжтой.
Зөвлөгөө: MDR нэмэлтийн уусмалыг 2-8°C-н хэмд хадгалсан тохиолдолд 2 долоо хоног дотор дахин хэрэглэх боломжтой.

Суулгалт хийх
Нийтлэг дээжүүд
Ж:  Өтгөн, шээс, ил шарх г.м
***
Боломжит баяжуулалтын шат
Шууд тарилга эсвэл жигд тараалтын арга
Баяжуулалтын шатыг зөв зохистой хийсний дараа холбогдох дээжийг шууд, бэлтгэсэн тэжээлт орчин дээр тарина.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны температурт байлгана.
·         Бэлтгэсэн тэжээлт орчин дээр дээжийг тарих.
·         37 °C-н хэмд 18-24 цаг хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө.


Үр дүнг унших
Нийтлэг колоний гадаад байдал
улаан
Бусад грам  (-)
ихэнхдээ дарангуйлагдана эсвэл хөх
Грам  (+) бактери&дрожжиуд
ихэнхдээ дарангуйлагдана


CHROMagar Acinetobacter MDR сонгомол нэмэлттэй     
MDR Acinetobacter
улаан
Non-MDR Acinetobacter
ихэнхдээ дарангуйлагдана
Бусад грам  (-)
ихэнхдээ дарангуйлагдана
Грам  (+) бактери&дрожжиуд
дарангуйлагдана

 
Нийтлэг колоний гадаад байдал





Гүйцэтгэл & Хязгаарлалт
       Acinetobacter- ийг бүрэн тодорхойлохын тулд биохими болон иммунологийн нэмэлт баталгаажуулах сорил шаардагдах магадлалтай: Латекс наалдуулах баталгаажуулах сорилыг тэжээлт орчин дээрх сэжигтэй колониос шууд хийж болно.
       Зарим Enterobacteriaceae-ийн омгууд хөхөөс метал хөх колони ургаж магадгүй. Ялангуяа, MDR сонгомол нэмэлттэй үед, эдгээр омгууд нь олон эмийн дасал үүсгэж болзошгүй гэж үздэг.
       Ферментийн бус, грамм сөрөг Pseudomonas sp. эсвэл Stenotrophomonas sp-ны омгууд  Acinetobacter шиг ижил өнгөтэй харагддаг. Олон удаагийн давтамжтайгаар олон эмэнд тэсвэртэй нь мэдэгдсэн эдгээр бактер нь MDR сонгомол нэмэлттэй үед ургах боломжтой.
       Pseudomonas омгуудыг оксидазын шинжилгээгээр амархан ялгаж болдог.
       Stenotrophomonas омгууд 18-24 цагт жижиг колони үүсгэх байдлаараа амархан ялгагдана.
       MDR шинж чанарын бүрэн тодорхойлолт хийхийн тулд нэмэлт мэдрэг байдлын сорил шаардаж болно.

 Чанарын хяналт
Чанарын хяналтыг ашиглаж буй тэжээлт орчин болон тухайн газрын чанарын хяналтын дүрэм журам болон стандартын дагуу явуулна уу.
Бэлтгэсэн тэжээлт орчинг доорхи ATCC омгуудаар шалгаж, дүйн тодорхойлно.
Микроорганизм
Нийтлэг колоний гадаад байдал
E.faecalis ATCC® 29212
Метал хөх
E.coli ATCC® 25922
Улаавтар
S.aureus ATCC® 12600
Алтан шар
S.epidermidis ATCC® 12228
өнгөгүй

Анхааруулга
·      Бэлтгэсэн тэжээлт орчин дээр ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Бүтээгдэхүүний дуусах хугацаа хэтэрсэн болон ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      In vitro оношилгоонд  ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
·      Үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон бол үр дүнд нөлөөлөх магадлалтай.
·      Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай.
·      Тохиромжгүй хадгалалт бүтээгдэхүүний хадгалах хугацаанд нөлөөлөх магадлалтай.
·      Бүтээгдэхүүнийг ашигласны дараа савыг сайтар таглах, чийг багатай орчинд гэрэл нэвтрэхгүй, харанхуй хуурай газар хадгална.
·      Микробыг оновчтой дүйн тодорхойлох нь: Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.
Хог хаягдлын хяналт
Б    Бүх бэлтгэсэн тэжээлт орчин болон бусад бохирдолтой материалуудыг хэрэглэсний дараагаар ариутгах эсвэл тухайн газрынхаа хууль тогтоомж болон дотоод журмын дагуу устгалд оруулах зайлшгүй шаардлагтай.     Бэлтгэсэн тэжээлт орчин дээр ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Бүтээгдэхүүний дуусах хугацаа хэтэрсэн болон ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      In vitro оношилгоонд  ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
·      Үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон бол үр дүнд нөлөөлөх магадлалтай.
·      Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай.
·      Тохиромжгүй хадгалалт бүтээгдэхүүний хадгалах хугацаанд нөлөөлөх магадлалтай.
·      Бүтээгдэхүүнийг ашигласны дараа савыг сайтар таглах, чийг багатай орчинд гэрэл нэвтрэхгүй, харанхуй хуурай газар хадгална.
·      Микробыг оновчтой дүйн тодорхойлох нь: Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.
Хог хаягдлын хяналт
Бүх бэлтгэсэн тэжээлт орчин болон бусад бохирдолтой материалуудыг хэрэглэсний дараагаар ариутгах эсвэл тухайн газрынхаа хууль тогтоомж болон дотоод журмын дагуу устгалд оруулах зайлшгүй шаардлагтай. Бэлтгэсэн тэжээлт орчинг 121°C- н хэмд хамгийн багадаа 20мин автоклавдаж халдваргүйжүүлнэ.
Лавлах
Манай вебсайтний <<Хэвлэлүүд>> Publications гэсэн хэсгээс бүтээгдэхүүнтэй холбоотой шинжлэх ухааны өгүүллүүдийг харж болно.
Хэрэглэх заавар/Шошгоны индекс
X литрт орох хангалттай хэмжээний нунтаг
Дуусах хугацаа
Тохиромжтой хадгалалтын температур
Чийгтэй газраас хол байлгах












Comments

Popular posts from this blog

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...

D-Coccosel агар /Biomerieux/

  D-Coccosel агар (DCO-D) Enterococci- н төрлийн групп D streptococci зүйлийг ялган ургуулах сонгомол тэжээлт орчин юм.   ЗАРЧИМ Enterococci төрлийн групп D streptococci зүйл нь найрлаганд агуулагдах эскулиныг гидролизод оруулснаар тэжээлт орчин дээр ургах колонууд нь хар хүрээ үүсгэдэг. BMX D-coccosel agar: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт журмын дагуу хэрэглэж болох нь нянгийн эсрэг мэдрэг чанарыг тодорхойлно. Бэлтгэсэн тэжээлт орчныг өрөөний хэмд нэг өдрөөс илүү хугацаанд байлгаж болохгүй хэрвээ удаан хугацаанд хадгалах тохиолдолд - 2/8 0 С-т   харанхуй хуурай орчинд хадгална. Суулгац хийх: Хэрвээ бэлтгэсэн тэжээлийн орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө өрөөний хэмд болгосны дараа Биоаюулгүйн боксонд дээж болон сорьцыг тарьж + 37 0 С-ийн хэмд   24 цаг өсгөвөрлөн үр дүнг уншина. Устгал: Хэрэглэсэн орчныг 121 0 С-т 20минут автоклавдана. Зөвхөн лабораторийн нөхцөлд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвх...

E,Coli

   CHROMagar TM E.coli Тэжээлт орчны ач холбогдол Хоол хүнс ба усны дээжин дэх ß-глюкуронидаз эерэг E.coli илрүүлэх, тоолоход зориулсан хромоген орчин юм. E.coli -ийн үзүүлэлт нь халдварт өвчин үүсгэгч нян болох Vibrio cholerae, Salmonella, Pseudomonas болон вирус, гэдэсний паразитийн шинж тэмдэгийг илтгэнэ. Бохирдол нь хоол хүнс идэж, уухад дамжиж халдварт өвчин үүсгэж амь насанд аюул учруулдаг байна. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Савалгаа Нийт гр/л 37.3 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 8.3 Натрийн хлорид 5.0 Хромоген холимог 9.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт   15-30 °C Тэжээлт орчны pH 6.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимо...