Skip to main content

COLOREX Campylobacter


CHROMagarTM Campylobacter

Тэжээлт орчны ач холбогдол
ISO 10272-1: 2006 Стандартын дагуу дулаанд тэсвэртэй Campylobacter илрүүлэх, ялгах, тоолох зориулалттай Хромоген тэжээл юм.
”Campylobacter нь хүнсээр дамжих гэдэсний суулгалт өвчлөлийн гол шалтгаан бөгөөд дэлхий даяар хамгийн их тархсан хоолны хордлого сэдээгч бактери юм. Хөгжингүй болон хөгжиж буй орнуудад уг бактер нь хүнсээр дамжих Salmonella халдвараас илүүтэй гэдэсний суулгалт үүсгэдэг. Campylobacter суулгалтын их хэмжээний тохиолдол, түүний үргэлжлэх хугацаа, боломжит үр дүн нь нийгэм-эдийн засгийн талаасаа маш чухал ач холбогдолтой. Хөгжиж байгаа орнуудад 2 наснаас доош насны хүүхдүүдийн Campylobacter халдвар нь олонтаа тохиолдог бөгөөд зарим тохиолдолд үхэлд хүргэдэг байна.
” ДЭМБ (WHO) – баримтат хуудамс N°255

Тэжээлт орчны найрлага
Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг суурь (B) болон 1 нэмэлтээс (S) бүрдэнэ.

Бүтээгдэхүүн         =
Суурь (B)
+
Нэмэлт (S)

Нийт гр/л
51.2 гр/л

0.21 гр/л

Найрлага гр/л
Aгар 15.0
Давсууд 9.0
Пептон болон дрожжийн экстракт 25.0
Хромоген болон сонгомол холимог 2.2


Хромоген болон сонгомол холимог 0.21

Төрөл
Нунтаг хэлбэрээр

Нунтаг хэлбэрээр

Хадгалалт
15-30 °C

15-30 °C







Тэжээлт орчны pH
7.4 +/- 0.2



Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо)
1-р шат
CHROMagar Campylobacter суурь бэлтгэх (B)

·  51.2 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд уусгана.
·         Агарыг сайн өтгөртөл хутгана.
·         Халааж буцалтал (100 °C) нь тогтмол сайн хутгана.
100 °C-аас илүү халааж болохгүй. 121 °C-н хэмд ариутгаж болохгүй. Анхааруулга 1: Хэрэв автоклав хэрэглэх бол даралтгүй хэрэглэнэ.
Зөвлөгөө 1: 100 °C-н хэмд халаах үе шатанд холимогийг бичил долгионы зууханд буцалгана. Буцалмагц бичил долгионы зуухнаас гарган зөөлөн хутгана. Дараа нь дахиан богино долгионы зууханд богино хугацаагаар дахин бөмбөлөг үүсгэн агар бүрэн уустал буцалгана. (том бөмбөлөг хөөс үүсгэх).


2-р шат
Нэмэлтийг (S) бэлтгэх
·         Тунгалаг шилэн саванд 210 мг нэмэлтийг (S) 10 мл нэрсэн усанд хийнэ.
·         Бүрэн уустал сайн хутгана.
·         0.45 µm-ээр шүүж ариутгана.


3-р шат
Суурь+S

·         45-50°C-н хэм хүртэл хайлсан суурь дээр (1-р шат) 10 мл нэмэлтийн уусмал нэмнэ.
·         Нэгэн жигд болтол нь аажмаар хутгана.


4-р шат
Аягалах
·   Ариутгасан петрийн аяганд аягалана.
·   Царцааж хатаана.


Хадгалалт
·   Гэрэл нэвтрэхгүй харанхуй, хуурай газар хадгална.
·   Бэлтгэсэн тэжээлт орчныг тасалгааны температурт нэг өдөр хадгалах боломжтой.
·   Зааврын дагуу зөв бэлтгэсэн петрийн аягатай тэжээлт орчныг нэг сар хүртэлх хугацаанд гэрэл нэвтрэхгүй, хуурай нөхцөлд 2-8°C- н хэмд  хадгалан хэрэглэх боломжтой.
Суулгалт хийх
Нийтлэг дээжүүд
Ж: Өтгөн, тахиа...
***
Шууд тарилга эсвэл жигд тараалтын арга
Баяжуулалтын шатыг зөв зохистой хийсний дараа холбогдох дээжийг шууд бэлтгэсэн тэжээлт орчин дээр тарина.
·         Бэлтгэсэн тэжээлт орчныг сэрүүн нөхцөлд хадгалж байгаа тохиолдолд суулгац хийхийн өмнө тасалгааны температурт байлгана.
·         Бэлтгэсэн тэжээлт орчин дээр дээжийг тарих.
·         42°C-н хэмд 36-48 цаг микро-хүчил төрөгчтэй орчинд өсгөвөрлөнө.
Зөвлөгөө 2: Микро-хүчилтөрөгчтэй орчин бүрдүүлэх зорилгоор лаатай сав ашиглаж болно.

















Гүйцэтгэл & Хязгаарлалт

·   Эцсийн ялган дүйлтэд hippurate hydrolisis болон latex наалдацын (Микроген) зэрэг нэмэлт шинжилгээ  шаардагдаж болно.
·   Цустай агар дээр сэлгүүлэн тарьсан өсгөвөрөөс бусад эцсийн ялган дүйлтийн шинжилгээг хийх боломжтой (оксидаз, ацетат тест, ...).
·   C.fetus нь магадгүй энэ тэжээл дээр ургахгүй байх магадлалтай.

Чанарын хяналт
Чанарын хяналтыг ашиглаж буй тэжээлт орчин болон тухайн газрын чанарын хяналтын дүрэм журам болон стандартын дагуу явуулна уу.
Бэлтгэсэн тэжээлт орчинг доорхи ATCC омгуудаар шалгаж, дүйн тодорхойлно.
Микроорганизм
Нийтлэг колоний гадаад байдал
Нөхөн сэргэх
C.jejuni ATCC® 33291
→ улаан
>70%
C.coli ATCC® 33559
→ улаан
>80%
C.lari ATCC® 35221
→ улаан
>80%
E.faecalis ATCC® 29212
→ дарангуйлагдана
--
C.albicans ATCC® 60193
→ дарангуйлагдана
--
E.coli ATCC® 25922
→ дарангуйлагдана
--

Анхааруулга
·      Бэлтгэсэн тэжээлт орчин дээр ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Бүтээгдэхүүний дуусах хугацаа хэтэрсэн болон ямар нэгэн бохирдлын шинж тэмдэг ажиглагдах эсвэл муудаж гэмтсэн бол хэрэглэж болохгүй.
·      Лабораторийн хэрэгцээнд ашиглана. Энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн лабораторийн мэргэжлийн болон мэргэшсэн ажилтан ашиглана.
·      Үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсон бол үр дүнд нөлөөлөх магадлалтай.
·      Хадгалалтын горим алдагдсан тохиолдолд бүтээгдэхүүний гүйцэтгэлд нөлөөлөх магадлалтай.
·      Тохиромжгүй хадгалалт бүтээгдэхүүний хадгалах хугацаанд нөлөөлөх магадлалтай.
·      Бүтээгдэхүүнийг ашигласны дараа савыг сайтар таглах, чийг багатай орчинд гэрэл нэвтрэхгүй, харанхуй хуурай газар хадгална.
·      Микробыг оновчтой дүйн тодорхойлох нь: Лабораторийн зохистой дадалын (GLP) дагуу сорьцийг зөв цуглуулах, тухайн сорьцонд тохирсон нөхцөлд тээвэрлэх нь чухал.
Хог хаягдлын хяналт
Бүх бэлтгэсэн тэжээлт орчин болон бусад бохирдолтой материалуудыг хэрэглэсний дараагаар ариутгах эсвэл тухайн газрынхаа хууль тогтоомж болон дотоод журмын дагуу устгалд оруулах зайлшгүй шаардлагтай. Бэлтгэсэн тэжээлт орчинг 121°C- н хэмд хамгийн багадаа 20мин автоклавдаж халдваргүйжүүлнэ.
Лавлах
Манай вебсайтний <<Хэвлэлүүд>> Publications гэсэн хэсгээс бүтээгдэхүүнтэй холбоотой шинжлэх ухааны өгүүллүүдийг харж болно.
Веб холбоос:  http://www.chromagar.com/publication.php\












Comments

Popular posts from this blog

COLOREX Candida

CHROMagar TM Candida Тэжээлт орчны ач холбогдол Candida spp. зүйлүүдийг ялган, дүйн тодорхойлох хромоген тэжээлт орчин юм. Ихэнхдээ, Candida - ийн зүйлүүд нь залгиур хоолойн гадаргуу болон шээс бэлгийн замын халдварт өвчин үүсгэгчээс илэрдэг. Эрт үеийн оношилгоо нь өвчтөний хувьд үр ашигтай менежментийн үндэс юм (HIV-ийн боломжит халдварын оношлогооны Лабораторийн Стандарт Ажиллагааны Зааварт суурьласан ДЭМБ- ийн удирдамж ). C.albicans нь зонхилонтохиолддог омог бөгөөд C.albicans- ийн эсрэг мөөгөнцрийн эсрэг эм бэлдмэл ихэсхийн хэрээр бусад төрлүүд болох C.tropicalis, C.krusei болон C.glabrata   омгууд даган ихсэж байна. Тэжээлт орчны найрлага                                     Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн         ...

COLOREX Staphylococcus DRY

COLOREX Staphylococcus: Энэ нь Staphylococcus -ийн төрөл зүйлийг ялгаж, дүйн тодорхойлох өвөрмөц чанартай сонгомол тэжээлийн орчин юм. Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж дээр нь нарийвчлал сайтай электрон жин дээр жигнэн авсан 87.4гр CHROMagar Staphylococcus –ийн нунтаг тэжээлийн орчинг хийж 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж хайлсан эсэхийг шалган бүрэн гүйцэт хайлсны дараа 110 0 С-т 5мин автоклавдаж ариутгана. Ариутгалаас гарсан тэжээлт орчныг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20 мин хийж жигд хөргөнө.   Савлах: Биоаюулгүйн кабинетанд 45-50 0 С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хөөсийг 1000мкл-ийн пипетикээр болгоомжтой зөвхөн хөөсийг нь соруулан авч хөөсгүй болсны дараа савлана. Гэрэл нэвтрэхгүй харанхуй орчинд (тасалг...

COLOREX Orientation

CHROMagar TM Orientation   Тэжээлт орчны ач холбогдол Шээсний замын өвчин үүсгэгчийг ялган тодорхойлдог хромоген тэжээлт орчин юм. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг сууриас бүрдэнэ. Бүтээгдэхүүн            = Суурь Нийт гр/л 33.0 гр/л Найрлага гр/л Aгар 15.0 Пептон болон дрожжийн экстракт 1 7.0 Хромоген холимог 1.0 Төрөл Нунтаг хэлбэрээр Хадгалалт 15-30 °C Тэжээлт орчны pH 7.0 +/- 0.2 Тэжээлт орчин бэлтгэх (1л дэх тооцоо) 1-р шат Холимогийг бэлтгэх ·          33 гр нунтаг суурийг 1л нэрсэн усанд хийж аажмаар уусгана. ·          Агарыг өтгөртөл нь сайн хутгана. Зөвлөгөө 1 (сонгомол): ургалтыг дэмжихийн тулд өмнөх бэлтгэсэн холимог дээрээ 0.5 г Tween 80 нэмнэ. ·    ...