Skip to main content

Posts

 Пептон ус  Пептон ус нь индол үүсгэлтийн судалгаанд тохиромжтой байдаг. Пептон усанд агуулагдаж буй пептон нь индолын цагираг агуулсан трифтонаар баялаг байдаг. Индол байгаа эсэхийг Ковакс эсвэл Эхрихын урвалж ашиглан илрүүлж болно. Мөн сахарын исгэлтийн процесст ашиглах боломжтой ба нэмэлтээр сахар болон индикатор болгон бромокресол ягаан, фенол улаан эсвэл бромотимол хөх зэрэг бодисуудыг ашиглана. Ихэвчлэн пептонт усыг исгэлтийн процессоор нь организмын төрөл зүйлийг ялган таних процесс-д ашиглана. pH нь 8,4 дээр байхад   Vibrio cholera зүйлийг өсгөвөрлөхөд тохиромжтой. Энэхүү бактери нь ундны ус болон хүрээлэн буй орчны уснаас хүнд өвчинд үүсгэх чадвартай ба далайн амьтан, хоол хүнсээр хүнд халддаг байна. Пептон ус нь азотын болон нүүрс усны агууламжтай, урт гинжит амин хүчлүүд болон витамин болон чухал тэжээлийн бодисууд агуулагдсан байдаг. Мөн дээрээс нь тэжээлт орчны осмос даралтыг хангах үүднээс натрийн хлорид агуулагдана. Урвалын явцад хүчиллэг байдал исэлд...
Recent posts
  Олон талт тээвэрлэх орчин Олон талт тээвэрлэх орчин нь томуугийн H1N1 бусад вирус, бэлгийн замын өвчин үүсгэгч, уушги амьсгалын замын өвчин үүсгэгч олон төрөл зүйл бактериудыг илрүүлэх лабораторийн арчдас шинжилгээнд зориулсан сорьц тээвэрлэх орчин юм. Энэхүү сорьц тээвэрлэх орчны найрлагад орсон бодисууд нь бактери болон вирусийг нэгэн зэрэг тээвэрлэх боломжтой ба сорьцод байх микроорганизмаас өөр зүйлийн бактери, вирусийг өсөж, үржүүлэхгүй байх найрлагатай. Олон талт тээвэрлэх орчны давуу тал : -          -   Өрөөний температурт тээвэрлэх боломжтой -           -  Бусад тээвэрлэх орноос ялгаатай нь антибиотик агуулсан өвөрмөц найрлагатай буюу сорьцоос өөр бусад төрлийн бактери, мөөгөнцөр, вирус зэрэг өсөж үржих орчныг хязгаарлана. -           -  Сорьц цуглуулахад маш тохиромжтой савлагаатай. Хэрэглэх заавар : -           -  2-8°C- д 2 сар хадга...
0.9 %- ДАВСНЫ УУСМАЛ / Normal Saline Solution / Давсны уусмал , буюу 0.9% -н натрийн хлоридын агууламжтай уусмал нь хүний биед тохирох хамгийн оновчтой концентраци бүхий физиологийн шингэн билээ. Давсны уусмал нь биохимийн урвал болон антибиотик мэдрэмтгий байдлын сорилд саад учруулж болзошгүй шинж чанаргүй тул эсийн бүрэн бүтэн байдал, амьдрах чадварыг хадгалах шингэлэгч бодис болох ач тустай. 0.9%-н давс агуулсан уусмал нь усжуулах зоруилалттай буюу ил шарх цэвэрлэх, шинжилгээний дээжийг шингэлэх, шинжилгээ авах хөвөн бамбарыг чийглэх , нүд хуурайших гэх мэт бүхий л усжуулах үйл ажиллагаанд ашиглана.
  CHROMagar TM StrepA Тэжээлт орчны ач холбогдол Хоолойн арчдас шинжилгээнээс A Streptococcus бүлгийг ялган дүйх хромоген тэжээлт орчин юм .          A Streptococcus (GAS) S.pyogenes нь хоолойн өвчлөл, фарингит, улаан бурхан болон импетиго гэх мэт олон төрлийн өвчний шалтгаан болдог ба олон замаар халдварлах боломжтой. Энэхүү тэжээлт орчин нь антибиотик хэрэглэхээс өмнө өвчлөл үүсгэж буй бактерийг тодорхойлох ба цаашид халдварлан тархах аюулыг бууруулж ялангуяа өндөр настан, бага насны хүүхдүүдийн хувьд халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх боломжтой. Тэжээлт орчны найрлага Энэхүү бүтээгдэхүүн нь нунтаг суурь (B) болон 2 нэмэлтээс (S1+S2) бүрдэнэ. Бүтээгдэхүүн          = Суурь (B) + Нэмэлт S1 + Нэмэлт S2   Нийт гр/л 54.3 гр/л   2 мл/л   0.1 гр/л   ...