COLOREX Rambach Agar: Эмнэлзүйн болон хүнсний сорьцонд Salmonella- ийн төрөл, зүйлийг илрүүлэх болон дүйн тодорхойлно. Бэлтгэх арга: 1000мл-ийн ариун колбонд 1000мл ионгүйжүүлсэн нэрмэл ус хийж 121 0 С-т 15 мин автоклавдаж ариутгана. Ариутгасан усыг 45-50 0 С хэм хүртэл хөргөсний дараа 30.7 гр CHROMagar Rambach –ийн нунтаг тэжээлийн орчинг хийн сайтар зөөлөн хутгана. Хутгасны дараа 8 мл Rambach S 1 нэмэлтийг хийж жигд уусган үүссэн хөөсийг арилгахын тулд 5 мин тавина. Хөөсийг бууж арилсны дараа 100°C-ийн хэмтэй халаагч дээр, жигд хөдөлгөөнөөр эргэлдүүлэн холих маягаар агарыг жигд хайлтал буцалгана. Жигд хайлсны дараа гэрэлд зөөлөн эргэлдүүлж бүрэн гүйцэт хайлсан эсэхийг шалгана. Бүрэн хайлсан тэжээлийг 45-50°C-ийн хэмтэй усан баннд 20 мин хийж жигд хөргөнө. Савлах: Биоаюулгүйн кабинетанд 40-45 0 С хэмтэй бэлэн болсон тэжээлийг ариутгасан буюу ариун петрийн аяганд жигд 18-20 мм хэмжээтэйгээр хуваарилан савлана. Савлахдаа колбонд үүссэн хө...